Covid-19: Халдвар 200 мянга давж, АНУ-ын конгрессийн гишүүн халдвар авав

Хуучирсан мэдээ: 2020.03.19-нд нийтлэгдсэн

Covid-19: Халдвар 200 мянга давж, АНУ-ын конгрессийн гишүүн халдвар авав

Covid-19: Халдвар 200 мянга давж, АНУ-ын конгрессийн гишүүн халдвар авав

Шинэ төрлийн коронавирус буюу “Covid-19” өвчин анх 2019 оны арванхоёрдугаар сарын сүүлчээр Хятадын Ухань хотод илэрснээс хойш ердөө гуравхан сарын дотор 200 мянга гаруй хүнд халдварлалаа.

Өнөөдрийн байдлаар /2020.03.19/ дэлхийн 173 орны 218 мянган хүнд халдварлаж, 8,900 орчим хүний амийг авч оджээ. Үүнээс 84 мянга орчим нь эдгэрсэн байна. Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу. Европод халдвар авсан хүний тоо Азийнхаас давж гарсан ба нас барагсдын хувь мөн өндөр байгаа юм. Үүний гол шалтгаан нь насжилт гэж үзэж байна.

Халдварын тархалт эрчимтэй нэмэгдэж, нийт халдварын тоогоор Хятадаас гадна эхний тавд багтаад буй АНУ-ын Конгрессийн гишүүн халдвар авсан нь батлагджээ. Тодруулбал, тус улсын Флорида мужийн төлөөлөгч, конгрессийн доод танхимын гишүүн Диаз-Баларт шинэ коронавирусийн халдвар авсныг өчигдөр /2020.03.18/ мэдээлжээ.

Тэрбээр бямба гаригийн оройноос халуурч, толгой нь өвдөж эхэлсэн бөгөөд удалгүй шинжилгээ өгөхөд хариу нь эерэг гарсан байна. Одоогоор тус улсын конгрессийн 14 гишүүн өөрийгөө халдвар авсан байж болзошгүй гэж сэжиглэж, тусгаарлагдах арга хэмжээ авчээ. Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр АНУ-д 9,197 халдвар тээгч бүртгэгдсэн бол нас барагсдын тоо 150 хүрчээ.

Халдварын тархалт өндөр байгаа бусад улс орны мэдээллийг доорх хүснэгтээс авна уу:

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
ХарамсалтайХарамсалтай
5
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж