"Ирэх сарын 15-н гэхэд шатахуун 200 төгрөгөөр буурна" | News.MN

"Ирэх сарын 15-н гэхэд шатахуун 200 төгрөгөөр буурна"

"Ирэх сарын 15-н гэхэд шатахуун 200 төгрөгөөр буурна"

"Ирэх сарын 15-н гэхэд шатахуун 200 төгрөгөөр буурна"

НЭМЭЛТ: 11.00 ЦАГ

Засгийн газрын өнөөдөр /2020.03.19/-ны хуралдаанаар газрын тосны бүтээгдэхүүний хангамж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар ямар арга хэмжээ авах талаар шийдвэр гаргажээ. Энэ талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд  Д.Сумъяабазар мэдээлэл хийлээ.

УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН САЙД  Д.СУМЪЯАБАЗАР:

-Шатах тослох материалын үнэ 50-100 төгрөгөөр бууж эхэлсэн. Цаашид дөрөвдүгээр сарын 15-н гэхэд шатахуун литр тутамдаа 200 төгрөгөөр бууна гэж хэлж болно.  Цар тахлаас шалтгаалж, Дэлхийн зах зээл дээр нефтийн үнийг 64-65 ам.доллараар тооцож байсан бол өнөөдрийн байдлаар 28-22 ам.доллар болсон. Түүхий тосны үнэ 22 ам.доллар, бүтээгдэхүүний үнэ 26 ам.долларт хүрлээ. Энэ нь шатахууны хамгийн доод үнэ гэж хэлж болно.  Үнийн өсөлт, бууралтын хувьд манай улсад сарын хоцрогдолтой орж ирдэг. Цаашид шатахуун агуулах саваа бүрэн ашиглах ёстой.  Зах зээлийн үнэ ханш доод түвшинд хүрсэн энэ үед төр, хувийн хэвшил бодлогоо нэгтгээд боломжтой хэмжээгээр нөөцлөх гэдэг чиглэл барьж байгаа.

Улсын хэмжээнд АИ-92 30 хоногийн нөөцтэй, дизель түлш 33 хоногийн нөөцтэй байна. Энгийн үеэс 10 хоногийн илүү нөөцтэй бий.

Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.

-Нүүрсний экспортын эхлүүлэх бэлтгэл ажил ямар шатандаа явж байна вэ. Хэзээнээс эхлэх вэ?

-Нүүрсний экспортын хувьд Даваа гаригаас өмнө ЗТХЯ-ны дэд сайд ахлуулсан ажлын хэсгийг газар дээр нь очиж ариутгал халдваргүйжүүлэлт, аюулгүй байдлын стандарттай танилцах үүрэг өгсөн. Үүний дараа Б.Энх-Амгалан сайд бид хоёр очиж бэлэн байдалтай танилцана. Ер нь Засгийн газрын зүгээс бэлтгэл ажил, ариун цэвэр, аюулгүй байдлаа хангаж байж экспортод гаргах асуудлыг шийднэ гэдэг хариу өгсөн. Эдийн засаг чухал ч гэсэн Монгол хүний эрүүл мэнд маш чухал гэдэгт анхаарч байна. Нүүрсний экспортын зогсоосноор төлөвлөсөн хэмжээнээсээ хоцрогдолтой явж буй. Тиймээс бид аюулгүй байдлаа маш сайн хангаж, нүүрсний борлуулалтаа нэмэгдүүлж, алдагдлаа нөхөөд явна гэж үзэж байгаа.

-IPO гаргах асуудал гацсан, зогсч байна гэдэг мэдээллийг зарим хүмүүс хэлээд байгаа?

-Засгийн газрын тэргүүн үүрэг чиглэл өгсөн. Энэ Засгийн газар IPO хийх боломж бололцоо байхгүй, хойшлуулна гэдэг тодорхой саналыг хэлсэн. Монголд хөрөнгө оруулалт хэрэгтэй, дэлхийн жишгээр цаашид хөгжих ёстой.

НООЛУУРЫН ҮЙЛДВЭРҮҮДЭД 300 ТЭРБУМЫН ЗЭЭЛ ОЛГОЖ, НООЛУУРЫН ҮНИЙГ 100 МЯНГААС БУУРУУЛАХГҮЙ

Засгийн газрын хуралдаанаар  ноолууран түүхий эдийн бэлтгэл цаашид авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний талаар хэлэлцэж, тогтоол баталжээ. Энэ талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан мэдээлэл хийлээ. Тэрбээр "Ноолуурын салбар тодорхой цаг хугацаатай бизнес. Гуравдугаар сарын сүүлчээр түрүүчийн аймгууд ноолуураа бэлтгэнэ.Энэ жил оны эцэст 70,9 сая толгой мал тоолуулсан бөгөөд сүргийн бүтцээс нь харахад 10,2 мянган тонн ноолуур бэлтгэхээр байна. Улс оронд онцгой нөхцөл байдал үүссэнтэй холбоотойгоор ноолуурын салбарын эрсдэл бий болох магадлалтай эрсдэлтэй үе ирж байна. Тиймээс цогт арга хэмжээ авах тогтоол гаргалаа. Үйлдвэрлэгч, бэлтгэн нийлүүлэгч, малчдын хамтын хүчин чармайлтаар хэрэгжих арга хэмжээ юм. Өнгөрсөн жил гэхэд нийт бэлтгэсэн ноолуурын 25 орчим хувийг дотооддоо боловсруулж, дэлхийн зах зээлд гаргасан, 10 орчим хувийг самнаж экспортолсон, 65 хувь нь анхан шатны тордолт хийж экспортлогдсон байна. Энэ жил энэ байдлыг өөрчилж, төр, засаг ноолуурын салбарт дэмжлэг үзүүлэхээр үндэсний үйлдвэрүүдэд санхүүгийн дэмжлэг, хөнгөлөлттэй зээл олгоно. Хөгжлийн банкаар дамжуулж 300 тэрбум төгрөгийг олгоно. Нэмэгдэл 200 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг шийдвэрлэнэ. Ингэснээр ноолуурын 50 хувийг дотооддоо бүрэн бэлтгэж, эцсийн бүтээгдэхүүн болгох боломжтой. Ноолуур бэлтгэгч үйлдвэрүүдэд 3-5 хувийн зээл олгоно гэсэн тооцоо хийж байна. Ингэснээр дунд нь гарах хүүгийн зээлийг төр хариуцаж, 30 тэрбумын хөнгөлөлт үзүүлэхээр төлөвлөсөн. Цаашид ноолуурын нөөцтэй байх, ноолуур бэлтгэх үйлдвэрүүдийн нэрийг зарлана.  Мөн үндэсний үйлдвэрлэгчид тодорхой хуваарийн дагуу төрөөс олгосон хөнгөлөлттэй зээлийг төрийн хяналт дор зохион байгуулна. Хуваарийг аймаг, сумдаар нь гаргаж үйлдвэрүүдтэй холбох ажлыг төр хийнэ. Өнгөрсөн жил ноолуурын үнэ ханшийн хэлбэлзэл санхүүгийн амаргүй нөхцөл байдалд оруулсан. Тиймээс энэ жил зээлийн хүүг нь 50-иас доошгүй хувиар бууруулах боломж бүрдүүлж байна. Нөгөө талдаа малчдадаа эргээд урамшуулал олгогдох боломжийг бүрдүүлнэ гэж бодож байгаа. Малчдаас бэлтгэх ноолуурын үнийг 100 мянган төгрөгөөс бууруулахгүй байх зорилт тавьж байна.


ЗАСГИЙН ГАЗАР ХУРАЛДАНА

Засгийн газар ээлжит бусаар 09.00 цагт хуралдана. Хуралдаанаар цаг үеийн зарим  асуудлыг хэлэлцэхээр болсон байна. Мөн өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж амжаагүй,  Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамтай холбоотой “Атар-4” тариалангийн тогтвортой хөгжлийн аяныг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө, ноолууран түүхий эдийн бэлтгэл цаашид авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний талаарх асуудлыг хэлэлцэхээр товложээ.

Түүнээс гадна газрын тосны бүтээгдэхүүний хангамж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, Онцгой нөхцөл байдлын үед уул уурхайн бүтээгдэхүүний экспортын тээвэрлэлтийг зохион байгуулах талаар хэлэлцэж байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

34 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

bosoo 2020-03-19 212.83.166.62

Sumiya min huher, har tugalgaar mongoliig horduulsan nugel chini heden ueeree damjina gej medeerei

Avatar

Haha 2020-03-19 103.229.122.29

Shunaliin huurnuud liter benzin tutmaas dahin 300 tugrugiin ashig hiine gehed usreed l 1200 tugrug boloh uchirtai.

Avatar

Haha 2020-03-19 103.229.122.29

dahiad shunaad liter tutamd 300 tugrug nemehed dor hayaj 600 tugruguur buurah buyu 1200 tugrug boloh uchirtai.

Avatar

Haha 2020-03-19 103.229.122.29

Oiroltsoogoor 7.35 barrel ny neg tonn boldog tegvel 26×7.35= 191 za oiroltsoogoor 1 tonn benzin 200 dollar bolj bna. Uun deer 10%-iin teever Orosiin 15 huviin tatvar huraamj baidag geed uzehed 1 tonn tutamdaa 250 dollar bolno. Tegvel 1 liter benzin 0.25 am dollar buyu 0.25*2770₮=692 za oiroltsoogoor dahia dnemegduuleed 700 tugrug bolno. Manai tatvar huraamj teglesen Nuguu neftiin kompaniud 10 huvi tugeeh zardal 20 huvi tsever ashig geed nemeed tootsohod 900 tugrug l bolj bna.

Avatar

зочин 2020-03-19 202.9.46.202

Усан тэнэгг Монголчууд …. Тэрбум 300 саяын өр тавин байж барьж байгаа нефт үйлдвэр нь хэрэггүй хог болж хувирж байхад сайд нь хүртэл байярлаад байгаа юм уу хаашаа юм …

Avatar

/*-*/ 2020-03-19 49.0.213.30

Худлаа, наадах чинь тэдний сонгуулийн шоу шүү

Avatar

70 USD baisan oil 22 bolchood baihad yu yariad baigaanbee. Yadaj 800 togrogoor buulgaachee. 2020-03-19 66.181.170.162

Irgen

Avatar

Жолооч 2020-03-19 202.179.24.138

92 ийг буулгах ч үгүй байсан болно. Үнэ нь хадчихаадл байгаа дизель түлшний үнээ огцом буулгаачээ. Зам барилга, уурхай гээд ажил эхлэх гээд байна. Эсвэл ингээд улсаараа дампуурах юм уу

Avatar

Зочин 2020-03-19 202.170.84.188

Бага доромжлоорой!!! Нэмэх болохоороо дэлхийн зах зээл гээд сураг гармагц нэмдэг байж, одоо буух болохоороо сарын хоцрогдолтой үнэ ч гэх шиг н**ш чинь ажлаа хийвэл олигтой хий! чадахгүй бол чаддаг хүнд нь өг!!!

Avatar

zochin 2020-03-19 202.179.27.192

Yun ch uruvdultei buulgadag yum be tsaana chinin 50-60% une unachihaad bna !!!!!

Avatar

Зочин 2020-03-19 45.41.132.130

delkhiin zakh zeel deer 60% buurchaad baikhad manaikh 200 togrogoor byurna ch gekh shig teneg shunaltai bokhiig said bolgokh ch gej dee. kheden shatakhuunii companiudaa avilgal avchad suuk baidag

Avatar

Зочин 2020-03-19 66.181.185.54

Cумьяад өөр хэлэх үг алга уу дэлхийн зах зээл дээр түүхэнл ыайгаагүй уналт болж л хэдэн төг хямдарлаа энэ бол зах зээл шүү дээ МАН хан аа , та нарт өөр хийх ажил байгаа шүү дээ?!

Avatar

Зочин 2020-03-19 202.126.89.171

Сумьяабазар Хүрэлсүхийн засгын газрын үед шатахууны үнэ нэмэгдээгүй гэж худлаа хэлж байгааг монгол тилевизийн шууд нэвтрүүлгээс өөрийн чихээр сонсоод гайхав.Өнгөрсөн нэг жилийн дотор дизелийн үнэ 200 аас 250 төгөргөөр нэмэгдсэн шүү дээ.Ингэж ард түмээр тоглохоо болимоор байна.Сумяабазар аа.

Avatar

Зочин 2020-03-19 66.181.176.138

Дэлхийн зах зээл дээрнефтийн үнэ унаадмаш удаж байхад яагаад 4 сарын 15 хүрч байж хэдхэн төгрөгөөр буудаг юм бэ? Та нар оросуудаас үнэтэй авч дундаас нь мөнгө унагах наймай хийж байгаа юм байна.

Avatar

Иргэн 2020-03-19 202.9.46.21

Энэ албан тушаалын хэнээтэн, шоучин Сумьяабазар сонгуулийн шоу хийх аргаа олов шивдээ!! Тэнэг бөх , шуналтан минь ард олон нийтийн тархийг угаахаа боль!! Шатахууны үнэ зах зээлийн хуулиараа явдагаараа явж байгаа !

Avatar

Зочин 2020-03-19 66.181.177.153

САРЫН ДАРАА МӨН УЙВАЙГҮЙ ТЭНЭГ с** ВЭ ЧИ МУУ ХОГЫН ШАВАХРУУ ДАХИН СОНГОГДОХЫН ХАРНАА

Avatar

Зочин 2020-03-19 182.160.37.146

Сумкаагийн бульхай илрээд балраад нэр хүндээ буцааж олж авахын тулд шатахууны үнээ буулгаж байна уу даа, бас буулгаж буй үнийн дүн нь "ичмээр дамшиг" шиг л байна дөө

Avatar

Зочин 2020-03-19 202.9.46.102

Дэлхийн зах зээл дээр энэ оны 1сарын 1 нд 65.5,$ байсан бол яг одоо түүхий нефть 20.50,$ буюу 3 дахин хямдарч сүүлийн 19жилд болоогүйгээр уначихлаа.Яагаад шатахууны үнэ буулгахгүй байгаагаа сайн тайлбарлахгүй бол дэлхийн зах зээл интернэтийн хүн бүрийн өмнө нээлттэй байгаа шдээ.Ард түмэн тэнэг мунхаг биш шүү.

Avatar

зочин 2020-03-19 66.181.190.123

Бараг 70 хувь унаад байхад 200 төгрөг гэх шиг. Юм болгонд улс төр хийхээ боль. Ард түмнээ боддог төр засагтай болох хэрэгтэй байна.

Avatar

Зочин 2020-03-19 103.26.195.7

64-65$ гэж тооцож байсан унэ 22-28$ болчихоод байхад яагаад 200-хан тегрегеер унэ буудаг нь сонин байна аа, энэ боловсролгуй тэнэг бехийг гэрт нь суулгаж бага ангийн математикийн теле хичээл узуулэх хэрэгтэй, арай дээрдэж магадгуй, дээрдэхгуй ч гэсэн дордохгуй л байлгуй

Avatar

g 2020-03-19 103.57.92.182

ene nuhur ene strategiin ach holbogdoltei uul uurhain salbariig abch yabahad 1rt tolgoi ni hurehgui 2rt hsunal ni ihdeed ashig sonirholiin tom baritsaand orchihson 3rt es zui denduu dutna 3 huu 3 laa uur namand zubhun abarga zagas f=dagaj hool oldog shig uls turch dagaj bayjihiig gol zorilgoo bolgoj bn Sumya MAN HUK, ASA AN Jenko, Serjbud MAHN Nambar ali ch turiin ued deer ueiin urvaach manjid noydiig sanagduulj baigaa

Avatar

Gainuud 2020-03-19 66.181.188.211

Darga narin ehner huuhed aav eejin avch irj bga blgude

Avatar

Худалч гарууд 2020-03-19 103.57.92.240

Манайханы гараас юм гарах гэж дэндүү удах юм. Арай л дэндүү арчаагүй бна. Юм болгонд л сүүл мушгиж явах дуртай

Avatar

Po 2020-03-19 66.181.161.90

70с буугаад 31 гэхээр 1820с буугаад 800 болох ёстой илүү ашигыг нь хэн нь идээд байгаан бээ

Avatar

Зочин 2020-03-19 103.212.119.128

6-р сард бас бууна. Сонгуулийн жил угаасаа ингэдэг юм

Avatar

Зочин 2020-03-19 59.153.114.94

ЖДҮчид гадаадаас вирус импортлодог харгис ажиллагаагаа зогсоох хэрэгтэй

Avatar

Зочин 2020-03-19 43.242.242.42

Засгийн газар Монгол банкныхан зээлийг 3 сараар хойшлуулж ард түмнээ доромжиллоо
3 сарын хүүг тэглэсэн бол хөнгөлөлт болох байлаа

Avatar

иргэн 2020-03-19 202.179.24.93

ЗГ, Ерөнхий сайд Хүрэлсүх , Эрүүл мэндийн яам юундаа Найдаад Гаднаас Вирус тээвэрлэж оруулаад байгаа нь хачирхалтай байнаа,

Avatar

Зочин 2020-03-19 66.181.176.138

Сонгууль,сонгууль, сонгуулийн өмнө хэл аманд орчихно гэж амиа бодож байгаагийн гай, бас баячууд, дарга нарын авгай хүүхдийг авч ирж байгаа юм гэнэ лээ.

Avatar

Зочин 2020-03-19 202.126.88.53

Солонгосоос л нэг удаа иргэдээ авч болох юм, европ ерөөсөө ч хэрэггүй, цөөнхийн эрх ашиг олонхынхоор хязгаарлагдах ёстой!!!

Avatar

Зочин 2020-03-19 103.57.93.193

Аа мэдэхгүй өөрсдөө мэдэцгээ авч ирнэ л гэх шиг авч ирэхгүймч гэх шиг

Avatar

Зочин 2020-03-19 103.57.94.24

энэ бол аюултай халдварт өвчин эмчилгээ нь гараагүй тиймээс карантинаа сунгаад гадаадаас хүмүүс авчирахгүй байвал дээрсэн олонхийн төлөө цөөнхийг золих нь арга ядсан үед хамгийн зөв шийдвэр

Avatar

зочин 2020-03-19 192.82.75.187

гадаадад байгаа иргэдээ яаралтай авах, хятад япон сологос руу агаарын хил нээх асуудлаа шийдээсэй, монголчууд зовж шаналж эх орноо харж горьдлого тээсээр байна шуу.

Avatar

Зочин 2020-03-19 103.229.120.201

тэнд нь эмчлэнэ ш дээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж