ЭМЯ: Сургууль, цэцэрлэгийн карентиныг нэг сараар сунгах санал гаргав | News.MN

ЭМЯ: Сургууль, цэцэрлэгийн карентиныг нэг сараар сунгах санал гаргав

ЭМЯ: Сургууль, цэцэрлэгийн карентиныг нэг сараар сунгах санал гаргав

ЭМЯ: Сургууль, цэцэрлэгийн карентиныг нэг сараар сунгах санал гаргав

Улсын онцгой комиссын шийдвэрээр сургууль, цэцэрлэгийг гуравдугаар сарын 30-ны өдрийг хүртэл карентилах шийдвэр гаргасан. Гэвч манай улсад коронавирусийн халдварын тохиолдол зургаан тохиолдол бүртгэгдсэн байгаа учраас энэ карентиныг сунгах эсэх асуудал яригдаж, судлагдаж байгаа. Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын сайдын хувьд Эрүүл мэндийн яамнаас судалгаа, мэдээлэл санал авсны дараа энэ Баасан гаригт сургууль, цэцэрлэгийн карентиныг сунгах эсэх саналаа Улсын онцгой комисст хүргүүлэхээ мэдэгдсэн.

Тэгвэл Эрүүл мэндийн яам дөнгөж сургууль, цэцэрлэгийн карентиныг 2020 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдөр хүртэл сунгах нь зүйтэй гэж үзэж буйгаа дурдсан байна. Гадаад улс орнууд хорио цээрээ чангалж, манай улсад коронавирус зөөвөрлөгдөн орж ирсэн үед хорио цээрийн дэглэмийг үргэлжлүүлж халдвар тархахаас урьдчилан сэргийлнэ гэж яамнаас үзэж байгаа аж. Тиймээс сургууль, цэцэрлэгийн карентиныг сунгах эсэх талаар Улсын онцгой комисс шийдвэр гаргах юм байна.

Ш.ОЧ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
48
ЗөвЗөв
7
ХарамсалтайХарамсалтай
5
ХахаХаха
5
ТэнэглэлТэнэглэл
4
ГайхмаарГайхмаар
3
БурууБуруу
2
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

43 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-03-19 202.179.27.207

Ахлах ангийн сурагчид болон их дээд сургуулийн оюутнуудыг хичээлд нь явуулмаар байна аа. Маскаа сайн зүүгээд, хувь хувьдаа хариуцлагатай байгаад хичээлдээ явмаар байна. Теле хичээл юу ч ойлгохгүй байна, зурагт интернэтийн хүртээмж бага байна. Ахлах ангийнхныг хичээлд нь явуулж болохгүй юу?мэдээж эрүүл мэнд чухал тиймээс хариуцлагатай байхаар бэлдээд хичээлдээ явъя.

Avatar

Zochin 2020-03-19 202.179.31.115

Ih deed surguulin, surguul tsetserleg sungah ni deeree shvv

Avatar

Зочин 2020-03-19 202.126.88.69

Бага ангийн сурагчдыг нэг мөсөн амраасан нь дээрээ. Одоо хаврын цагт бага насны хүүхдүүд шахуу хичээллэвэл ойлгохчгүй, тэгээд ядраад дархлаа нь сулраад өвчлөх магадлал өндөртэй. Харин дунд ахлах ангиудыг 4р сарыг дуустал карантилах хэрэгтэй. Дунд ангийханыг 5р сараас шахагүй ердийн программаар хичээллүүлээд ирэх жил хоцрогдлыг нь арилгах хэрэгтэй. Ахлах ангийханыг 5р сараас шахуу программаар хичээллүүлэхэд болно. Оюутнуудын тухайд халдаргүйжлийн бүх шаардлагыг хангаад хичээллэсэн нь дээр байх

Avatar

зочин 2020-03-19 202.9.46.223

Асуудлыг сэтгэлийн хөөрлөөр бус нөхцөл байдлыг тал бүрээс авч үзэж байж шийдэл гаргах.Энэ өвчин олон хүн нэг дор цуглаж хөдөлгөөн үүсгэсэнээс дэлэгэрэлт нь улам ихсэж байгааг бид өдөр бүр сонсож байгаа.үүнээс эрхбиш санаа авч шийдвэр гаргаасай билээ

Avatar

Зочин 2020-03-19 202.21.118.6

Монгол Улсын хувьд аль насны хүмүүсийн амь нас, эрүүл мэнд хамгийн чухал гэдгийг энэ шийдвэр гаргаж буй эрхэм хүмүүс мэдэж байгаа гэдэгт найдаж байна.

Avatar

Зочин 2020-03-19 192.82.69.99

Зөвөө зөв хамгийн чухал нь эрүүл мэнд одоо сургууль цэцэрлэгийг нээх юм бол жинхэнэ заваан юм болно хүүхдүүд хүртэл хоорондоо муудалцаад нэг нэгнээ гадуурхаж элдвээр ярьж зүсэн зүйлийн юм болно ханиах найтаах гээд бөөн юм болно сунгасан нь дээр

Avatar

Зочин 2020-03-19 202.21.118.6

Сүүлийн үеийн их дээд сургуулийн оюутнууд зарим нь арван жилийн жилийн насан дээрээ яваа шүү, баахан шахсан хичээл үзээд ядарна, аа бас тэнэнэ, таш их эрсдэл дунд хүүхдүүд болон эцэг эхчүүдийг зовоож яана вэ, Төгсөх курс болон 12 дугаар ангиа маш болгоомжтой нээх тал дээр СУДАЛГАА ХИЙ, ГУЙЖ БАЙНА. УРИАЛЖ БАЙНА.

Avatar

Очин 2020-03-19 202.55.188.83

Манайх өвчин хилээр нэвтрүүлэхгүй хяналт, сэрэмж сайтай байвал дотооддоо амьдрал буцалдгаараа буцалж л баймаар сан. Бүх юм царцаагаад хэр удаан тэсэх вэ? Энэ өвчин дараа жил ч тархсан хэвээрээ байж мэдэхээр байна шүү. Бүх орон хилээ хааж хөл хорио тогтоож дор бүрнээ дийлсэн хойно л энэ өвчин устаж магадгүй. Тэрнээс биш одоо өнгөрсөөн

Avatar

зочин 2020-03-19 103.26.195.7

1 сар сунгаад яах нь вэ дээ, дахиад сунгах хэрэг гарна, энэ жилийн хичээл сургуулийг шууд ингээд дуусгах хэрэгтэй, боловсролын яам арай бодитой харж ажлаа хий, тэр Ням-Очир мэтийн эргүү дагзуудаа зайлуулж, чадвартай улсыг ажиллуул

Avatar

Зочин 2020-03-19 202.21.118.6

Хүмүүсийн бөөгнөрөл болон олны үйл ажиллагааг дэлхий нийтээр хориод байхад манай БСШУСЯам нээх гээд байдгийн учир нь юу вэ. Эсвэл арван жилийн төгсөх 12 дугаар анги болон их сургуулийн төгсөх курсынхныг маш сайн зохион байгууллалттай цөөн цөөнөөр нь цуглуулж хичээлийн хоцрогдлыг арилгах, их сургуулийг төгсгөх үйл ажиллагааг хий, тийм их хичээллэмээр байгаан бол, ТЭГВЭЛ ЭРХБИШ ХҮМҮҮС, ХҮҮХДҮҮДИЙН НЯГТРАЛ БАГА БАЙХ БОЛВУУ, ЯАГААД ЯАГААД ЭНЭ ОЛОН ХҮМҮҮСИЙН САНАА, ОНООГ ХАРАХГҮЙ БАЙНА ВЭ.

Avatar

Зочин 2020-03-19 202.21.118.6

Үнэндээ их сургууль, сургууль, цэцэрлэгийг нээлээ л гэчих юм бол нөгөө хүүхдүүд чинь нэг нэгийгээ дуурайгаал явна гэнэ шүү дээ, Ингэж эцэг, эхчүүдийг сэтгэл санааны дарамтанд оруулах болон хүүхдүүдийг эрсдэлд оруулах ямар хэрэг байнаа, БСШУСЯамаа, Эрхэм дарга нараа,

Avatar

Зочин 2020-03-19 202.21.108.60

Карантин тогтоосноос хойш гэртээ харах хүнгүй үлдсэн 0-5 насны 7 хүүхэд ослоор амь насаа алдлаа. Цэцэрлэгүүдийг нээгээд эцэг, эхчүүд өгөх эсэхээ өөрсдөө шийдэх хэрэгтэй байна.

Avatar

Зочин 2020-03-19 66.181.161.81

Zuv zuv

Avatar

Зочин 2020-03-19 202.21.100.210

Хилээ бүрэн хаасан гадны иргэд оруулахгүй байгаа хяанлтанд байгаа тохиолдолд ядаж дээд сургууль төгсөх 12-р ангийн хичээлийн эхлүүлж элсэлтийн шалгалтанд бэлдүүлэх хэрэгтэй. АШУҮИС-н төгсөх 6-р курсын оюутангууд дадлага хийхгүй байсаар төгсөж байна чадваргүй эмч нар гарч ирнэ шүү дээ

Avatar

MOGEUH 2020-03-19 202.55.188.40

Mongolin Ontsgoi gamshgin ersdel unlegchdin holboo ard irged ta buhen gaduur baga yavaj garaa saitar ugaaj gertee agaar solij maska zuuj hevshih MOGEUH

Avatar

Зочин 2020-03-19 66.181.181.232

Сунгах хэрэгтэй. Эрүүл байвал ирэх жилийн наадмыг үзнэ гэдэг биз дээ.

Avatar

Зочин 2020-03-19 202.21.107.123

Сунгаад бүх хүүхдүүдийг анги дэвшүүлээд ирэх намар хоцрогдлыг арилгах тал дээр ажилла. Онлайн сургалтыг хөгжүүлж нэг танхимд олноор хүүхдүүдийг цуглуулахгүй онлайнаар хичээлээ зааж сур багш нар. Спорт олон нийтийн арга хэмжээг хүүхдүүдэд шинэлэг хэлбэрээр системтэй оруулж боловсролын системд өөрчлөлт хийх хэрэгтэй. Баш нараа бэлтгэ чадваржуул.Ханиад томуу гардгаараа л гарах учраас ирэх өвлийг арай дэвшилтэт хэлбэрт шилжүүлэх хэрэгтэй.

Avatar

Зочин 2020-03-19 103.212.116.154

Хөдөөний оюутнууд гэртээ байж, малаа төлүүл, ямаагаа самна. Намар ирээд нөхөөд сурчихаж болно байлгүй . Эрүүл мэнд 1-р зэргийн асуудал, боловсрол дараагийн дугаарт болно

Avatar

Зочин 2020-03-19 139.5.218.220

Ene jilde orood demii3 bhaa

Avatar

Зочин 2020-03-19 66.181.177.151

КАРАНТИН ГЭЖ БИЧНЭ !

Avatar

ЗОЧИН 2020-03-19 66.181.177.151

КАРАНТИН ГЭЖ БИЧНЭ

Avatar

Зочин 2020-03-19 103.229.120.201

хөл хорих гэдэг юм.

Avatar

G 2020-03-19 202.21.107.80

Ahlah angiudaa oruulaad baga bolon. Dund angiudiig horiog sungaval zohiltoi

Avatar

зочин 2020-03-19 203.91.119.42

оюутнууд ч мөн адил гэрээсээ хол хүүхдүүд хаврийн цагт ядарч сульдаж дархлаа нь муудна мөн хичээл орвол маш шахуухичээллэнэ хүүхдүүдийг ядраана энэ болохгүй тиймээс оюутнууд ч мөн адил хойшлох л хэрэгтэй

Avatar

Зочин 2020-03-19 202.9.46.137

Угаасаа монголд ажил хичээл огт хамаагүй бдаг нь сүүлийн 3 сар харагдаж байна бусад улсуудад ингэж олон сараар хаавал асуудал аль эрт үүснэ тийм учраас л тэд нар бодит харж богино хугацаагаар аль болох хохирол багатай давахыг хичээж бна манайхан бол хаагаад хориод

Avatar

Билэг 2020-03-19 64.119.26.13

сУНГАХ НЬ ЗӨВ ШҮҮ ДЭЭ. Одоо л жинхэнэ хөл хориог тогтоож мөрдүүлэх хэрэгтэй байна ш дээ.

Avatar

Зочин 2020-03-19 202.21.108.242

Англид бүх сургуулиудыг хааж шалгалтуудыг цуцалсан байна. Зунаас нааш нээхгүй байж болзошгүй гэдгийг мэдэгдсэн байна. Манайд дахин карантин сунгавал нэг мөсөн зун хүртэл сунгасан нь дээр байх аа.

Avatar

Roza 2020-03-19 119.40.98.177

Mongold 3, 4 sar orgil ue n gesen biz de! Ene uee karintilaad harval yasiin be hu!

Avatar

zochin 2020-03-19 66.181.187.227

ZUW ZUW ,

Avatar

Zochin 2020-03-19 202.55.188.81

Шууд 1 сараар бишээ, 15 хоногоор сунгах санал оруулаачээ.

Avatar

12794 2020-03-19 66.181.166.134

Negmoson zunii amraltiig ni ogchihooch, yalangua 5-aas doosh angiinhaniig.

Avatar

Зочин 2020-03-19 59.153.115.123

ӨНДӨР ТӨЛБӨРТТЭЙ ХУВИЙН СУРГУУЛИУД ТӨЛӨБӨРӨӨ ИРЭХ ШИНЭ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН ТӨЛБӨРТӨӨ ШИЛЖҮҮЛЖ ТООЦОХ ҮҮРЭГ ЧИГЛЭЛИЙГ БОЛОВСРОЛЫН ЯАМНААС ӨГӨХ ХЭРЭГТЭЙ. УЛСЫН СУРГУУЛЬ Ч ЯАХАВ ХАРИН ХУВИЙН СУРГУУЛЬД ӨЧНӨӨН САЯ ТӨГРӨГ ӨГЧӨӨД ХИЧЭЭЛ ОРОХГҮЙ БАЙХ ХОХИРОЛТОЙ БАЙНА. ИЙМ НӨХЦӨЛД БОЛОВСРОЛЫН ЯАМ НЭГ ЮМ ХЭЛЭХ ХЭРЭГТЭЙ.

Avatar

Зочин 2020-03-19 103.57.95.243

Муусайн хүүхдүүдийг зовоож байхаар шууд л намар нэг мөр хичээлд нь оруулахгүй юу даа.

Avatar

Зочин 2020-03-19 122.201.23.201

tiihsd owchin tsaad bsnaas deer zun hicheelleher yadranshdee

Avatar

Zochin 2020-03-19 202.126.89.185

Odoo arai ch dendlee sh dee,udiid l krantilah bsan yumig,haa neg saraas hicheel surguuli zogsoodog ni uneheer buruu bsan,setgeliin huurluur l buhniig shiideh yum ene zasag ni

Avatar

Зочин 2020-03-19 66.181.183.50

Лүмпэн, Дэлхий нийтээр нь хаачихаад байна.

Avatar

Зочин 2020-03-19 202.179.27.85

Тийм шүү, дэлхийнийтэд одоо л дөнгөж карантин тавьж эхлэж байхад.

Avatar

зочин 2020-03-19 66.181.185.107

Оюутнууд мал төллөх үеэр аав, ээждээ нэмэртэй байг. Эдийн засгийн алдагдлаа төлийн тоогоор нөх.

Avatar

Ш. Оч сэтгүүлчид хандав. 2020-03-19 192.82.78.128

Ш. Оч сэтгүүлчээ КАРАНТИН гэж зөв бичиж байх хэрэгтэй. Мэдэхгүй үг байвал толь харах хэрэгтэй, эсвэл сайн мэддэг хүнээс асуух хэрэгтэй.

Avatar

Зochin 2020-03-19 64.119.21.103

Хэрэв үнэхээр хяналтандаа авч чадсан бол заавал сунгах шаардлагагүй байхаа.

Avatar

Зочин 2020-03-19 202.131.253.66

ЭМЯ-ны мэдээлэл бүрхэг бас нийтээрээ өвчин тархавал гээдл байна. Энэ нь сунгах шалтгаан болох байх. Ер нь сунгасан нь дээр байх. Сургууль цэцэрлэгээр ханиад томуу их дэлгэрдэг тул каринтныг сунгасан нь көв шийдвэр.

Avatar

Зочин 2020-03-19 202.55.188.83

Зун нозоороод нойр, залхуу хүрээд анхаарал огт төвлөрдөггүй. Юун хичээл, шал дэмий цагийн гарз болдог. Тэгсэнд орвол хилээ бүрэн хааж гадны хүн нэвтрүүлэхээ болиод дотооддоо ажил сургуульдаа тайван явцгаая

Avatar

Зочин 2020-03-19 103.26.195.206

12sariin 21nd amrna geluu ymar ih urt hugtsaa vee ugluunuus oroi hurtel hicheeltei ydarch bn haniad tomuu ih bn amriildaa

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж