Украины парламентын гишүүн коронавирусийн халдвар авчээ

Хуучирсан мэдээ: 2020.03.19-нд нийтлэгдсэн

Украины парламентын гишүүн коронавирусийн халдвар авчээ

Украины парламентын гишүүн коронавирусийн халдвар авчээ

Украины Дээд радын гишүүн Сергей Шахов коронавирусийн халдвараар өвчилсөн нь батлагдсан талаар “Обозреватель” мэдээлжээ. Өдгөө 44 настай улс төрч “Өнөөдөр тусгаарлагдан, халдваргүйжүүлэлт хийж байна. Одоо биеийн халуун буурч, хэвийн байна. Бүх зүйл сайхан болно гэж найдаж байна. Яагаад вирусийн халдвараар өвчилснөө мэдэхгүй байна” хэмээн хэлжээ.

Шахов шинэ төрлийн коронавирусээр халдварласан тухай мэдээллийг анх Украины Strana.ua мэдээлсэн бол сэтгүүлчид ч түүний коронавирусийн шинжилгээний хариу эерэг гарсан талаар бичжээ. “Страна”-д мэдээлснээр, Сергей Шахов уг өвчний талаарх мэдээллийг анх үгүйсгэж байсан аж. Тэрбээр удалгүй фэйсбүүк хуудсаараа дамжуулан мэдээлэл хийжээ. Шахов “Гурав хоногийн өмнөөс 38 хэм хүрч халуурч эхэлсэн. Украины жирийн иргэний хувиар эмч дуудаж, ханиад томууны шинж тэмдэгтэйгээр анх удаа шинжилгээ өгсөн. Хариу нь сөрөг гарсан. Коронавирусийн халдварын шинжилгээ авсан эсэхийг асуухад эмч нар үгүй ​​гэж хариулсан. Маргааш нь дахин дуудсан. Уушги, биеийн халуун үзээд, энгийн жор бичиж өгсөн. Ус их хэмжээгээр, мөн 50 гр ууж болно гэсэн, гэхдээ би уугаагүй… Өнөөдөр миний биеийн байдал хэвийн, халуун буурсан. Өнөөдөр тэд лабораторид намайг дуудаад, коронавирусийн халдвараар өвчилсөн болохыг хэлсэн. Би өдөр бүр бие махбодид минь ямар өөрчлөлт гарч байгаа талаар мэдээлэх болно" гэж хэлсэн байна.

Сергей Шахов гуравдугаар сарын 8-11-ний өдрүүдэд Францад байжээ. Үүний зэрэгцээ Украины Эрүүл мэндийн яамнаас албан ёсоор “Covid-19”-ийн халдварын 14 тохиолдол бүртгэгдсэний дотор Украины Ардын депутат байгааг бататгасан аж. Украины Эрүүл мэндийн яамнаас УИХ-ын гишүүнтэй уулзсан хүмүүсээс шинжилгээ авсан” гэж “Telegram”-д мэдээлжээ.

Украинд ирэх дөрөвдүгээр сарын 3-ны өдрийг хүртэл хорио цээрийн дэглэм тогтоосон байна. Боловсролын байгууллагуудын үйл ажиллагаа, олон нийтийн арга хэмжээ, агаарын хөдөлгөөнийг зогсоожээ. Украины Дээд Рада нь коронавирусийн тархалттай тэмцэхэд чиглэсэн хууль баталсан байна. Тус баримт бичигт зориудаар халдвар түгээсэн тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэх, хорио цээрийн дүрмийг дагаж мөрдөөгүй иргэн, төрийн албан хаагчдад торгууль ногдуулахаар тусгажээ.

Эх сурвалж: STRANA, UNIAN
Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж