​Forbes: Монголчуудын "COVID-19"-өөс урьдчилан сэргийлэх үр дүнтэй аргаас өндөр хөгжилтэй орнууд суралцах хэрэгтэй | News.MN

​Forbes: Монголчуудын "COVID-19"-өөс урьдчилан сэргийлэх үр дүнтэй аргаас өндөр хөгжилтэй орнууд суралцах хэрэгтэй

​Forbes: Монголчуудын "COVID-19"-өөс урьдчилан сэргийлэх үр дүнтэй аргаас өндөр хөгжилтэй орнууд суралцах хэрэгтэй

​Forbes: Монголчуудын "COVID-19"-өөс урьдчилан сэргийлэх үр дүнтэй аргаас өндөр хөгжилтэй орнууд суралцах хэрэгтэй

"Форбес" сэтгүүлийн сэтгүүлч, аялагч Бреанна Уилсон манай улсад хийсэн аяллынхаа тэмдэглэлээр Монгол Улс “COVID-19”-ийн эсрэг хэрхэн үр дүнтэй тэмцэж байгааг харуулж, АНУ тэргүүтэй өндөр хөгжилтэй орнууд эдгээр туршлагаас суралцах хэрэгтэй гэдгийг нийтлэлээрээ онцолжээ. Түүний нийтлэлийг эмхтгэн хүргэж байна.


БНХАУ-тай хил залгаа буюу “COVID-19”-ийн халдвар хамгийн хурдан тархах эрсдэлтэй Монгол Улсад өнөөдөр вирусийн халдвар авсан дөрөвхөн /өчигдөр нэгээр нэмэгдэж 5/ тохиолдол бүртгэгдээд байгаагийн нууц юу вэ.  Хариулт нь, ердөө л тэд шуурхай арга хэмжээ авч, хэрэгжүүлсэнтэй шууд холбоотой.

Монгол Улсад өнгөрөгч долоо хоногт буюу гуравдугаар сарын 9-нд “COVID-19”-ийн халдвар авсан анхны тохиолдол бүртгэгдсэн бөгөөд энэ нь франц улсын иргэн байв. Тус улсад хөдөлмөр эрхэлдэг францы иргэн нь гуравдугаар сарын 2-нд “Аэрофлот”-ын онгоцоор Францаас Москвагаар дамжин Улаанбаатарт ирсэн бөгөөд үүнээс тав хоногийн дараа түүнд шинж тэмдэг илэрч, БНХАУ-ын ӨМӨЗО-той хил залгаа Дорноговь аймагт шинжилгээнд хамрагдаж, коронавирусийн халдвар авсан нь батлагдсан. Тэрээр одоогоор нийслэл Улаанбаатар хот дахь Халдварт өвчин судлалын үндэсний төвд тусгаарлагдан эмчлүүлж байна. Францын иргэн Монголд эмчилгээ хийлгэхээр шийдсэн ба эрүүл мэндийн байдал нь тогтвортой, сайн байгаа аж.

Төрийн мэдлийн "МОНЦАМЭ" агентлагийн мэдээлснээр халдварын анхны тохиолдолтой ойрын хавьталд байсан 207 иргэний шинжилгээний хариу бүгд сөрөг гарсан бөгөөд франц иргэнтэй нэгдүгээр зэргийн хавьталд орсон хоёр иргэн Эрүүл мэндийн байгууллагаас өгсөн заавар, зөвлөмжийг үл харгалзан Дорноговь аймгийг нутаг дэвсгэрийг орхин явжээ. Хоёр иргэнд энэхүү үйлдэлтэй нь холбоотойгоор хуулийн хариуцлага тооцохоо Улсын Онцгой комиссын зүгээс мэдэгдсэн. Онцгой комиссоос хийсэн уг мэдэгдлээс Монголын төр үүссэн нөхцөл байдлыг хэр зэрэг нухацтай хүлээн авч байгааг шууд харж болохоор. Маш нухацтай.

Гэсэн ч энэ мэдэгдэл хэтэрхий оройтсон байв. Учир нь франц иргэн халдвар авсан байх хугацаандаа аль хэдийн тус улсад олон газраар зорчсон нь тодорхой болж, тэр хэрээр иргэдийн зүгээс эх оронд нь халдвар тээн ирсэн иргэнтэй холбоотой сөрөг мэдээлэл сошиал орчинд хурцадмал байдал үүсгэсэн юм. Харин одоо бол хурцадмал байдал намжиж Монголын иргэд түүнд анхны бөгөөд эцсийн халдвар авсан хүн байхыг бэлгэдэн “Анх-Отгон” гэх нэр-хоч хүртэл өгчээ.

Харамсалтай нь, тэр сүүлийн халдвар авсан хүн байсангүй.  Монгол Улсын Засгийн газар Өмнөд Солонгос, Европын оронд сурч, хөдөлмөрлөж байгаа иргэдээ авчрахаар тусгай үүргийн онгоц нисгэлээ. Тусгай үүргийн онгоцоор дөнгөж эх орондоо ирсэн гурван иргэн халдвар авсан талаар өнөөдөр /2020.03.16/-нд  мэдээлсэн юм. Тусгай нислэгээр ирсэн бүх зорчигчдийг газардсан даруйд нь тусгаарлан, шинжилгээнд хамруулсан бөгөөд халдвар авсан өвчтөнүүд шаардлагатай эмчилгээнд аль хэдийнэ хамрагдаж эхэлжээ.

Монгол Улсад анхны тохиолдол бүртгэгдэхээс ч өмнө ДЭМБ-аас “COVID-19”-ийг цар тахлын хэмжээнд хүрснийг зарлаж, улс орнуудыг хязгаарлах, урьдчилан сэргийлэх арга хэмжээгээ эрчимжүүлэх ёстойг анхааруулж байв. Монгол Улс ДЭМБ-ын зөвлөмжийг ягштал хэрэгжүүлсэн. Бүр итгэмээргүй сайн байсан. Урьдчилан сэргийлэх арга хэмжээг шуурхай хэрэгжүүлэх нь Засгийн газрын хувьд ард түмнээ хамгаалах хамгийн сайн арга зам Монголын Засгийн газар нотлон харуулж байна.

Хэрэв би буруу санаагүй бол тэг хэмээс доош хүйтэнд халдвар тархах эрсдэл бага гэгдэж байгаа. Дээрээс нь хүмүүс хүйтэнд хөлөөсөө, толгой хүртэл битүү хувцасладаг нь халдвар тархах эрсдэлийг бууруулсан байж болзошгүй. Тиймээс одоо тус улсад цаг агаар дулаарч эхлэхэд тохиолдлууд нэмж бүртгэгдэх үү гэдэг нь анхаарал татаж байгаа юм.

Монгол Улс өнгөрөгч нэгдүгээр сараас хойш эх орондоо халдвар тархаахгүй байх урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч, хэрэгжүүлж эхэлснээр БНХАУ-тай хилээ хаасан дэлхийн хоёр дахь улс болсон.  

Хятадад “COVID-19”-ийн анхны тохиолдлыг өнгөрөгч оны хоёрдугаар сарын 31-нд зарласнаас хэдхэн хоногийн дараа буюу нэгдүгээр сарын 27-нд Монгол Улсын Засгийн газрын зүгээс БНХАУ-тай хилээ хааж байгааг мэдэгдсэн. Тэднээс өмнө зөвхөн Хойд Солонгос л тус улстай хилээ хаагаад байв. Засгийн газрын энэхүү мэдэгдлийг даган сургуулиудын үйл ажиллагааг хязгаарласан юм.

Үүнээс хойш улсын хэмжээнд нийтийг хамарсан арга хэмжээнүүдийг цуцлах шийдвэрүүд ээлж дараалан гарсан. Энэ хугацаанд хамгийн хүнд сорилт, эрсдэл бол жил бүрийн хувьд Монголчуудын хамгийн өргөн дэлгэр тэмдэглэдэг Цагаан сарын баярын амралтын өдрүүд байсан юм. Тиймээс баярын өдрүүдээр буюу хоёрдугаар сарын 21-27-ны хооронд орон нутгийн замын хөдөлгөөнийг хаах болон хязгаарлах арга хэмжээ авахыг хоёрдугаар сарын 19-нд мэдэгдсэн. Энэ бол иргэдийг баярын өдрүүдээр олноор цуглаж, айлаар хэсэхгүй байж, халдвар тархах эрсдэлийг бууруулахад зайлшгүй шаардлагатай, чухал арга хэмжээ болсон. Замын хөдөлгөөний хязгаарлалт дууссаны дараагаар нийслэл Улаанбаатарт нэвтэрч буй бүх автомашиныг зогсоож, иргэдийг биеийн халууныг нэг бүрчлэн хэмжих зэргээр нарийн шалгасны эцэст нэвтрүүлж байв.

Харин нийслэлд нийтийн тээврийг хязгаарлах арга хэмжээ авсан. Гэсэн ч автобусны гол шугамууд зөвхөн оргил ачааллын үед иргэдэд үйлчилж байв. Тухайн үед АНУ-ын Өвчний хяналт, урьдчилсан сэргийлэх төв хүртэл “хэрэв та үнэхээр л халдвар аваагүй бол амны хаалт зүүх шаардлагагүй” гэж зөвлөж байв. Эсрэгээрээ Улаанбаатарт нийтийн тээврээр зорчихдоо заавал амны хаалт зүүхийг шаардаж байсан юм. Төрийн албан хаагчид хэвлэлийн хурал хийхдээ, бүр телевизийн нэвтрүүлэгчид мэдээ уншихдаа хүртэл амны хаалт зүүж, цаг үргэлж бусдад амны хаалт заавал зүүж байхыг уриалж, сануулж байв.

Иргэдийг олноороо цуглахгүй байх хязгаарлалт хоёрдугаар сарын турш үргэлжилсэн. Гуравдугаар сард ч энэ байдал үргэлжилж Хөвсгөл нуурын Мөсний баяр, Баян-Өлгий аймгийн Бүргэдийн баяр, Өмнө говь аймгийн Тэмээний баяр, Казах ард түмний Наурызын баярууд зэрэг чухал арга хэмжээ, баярууд бүгд цуцлагдаад байгаа юм. Энэ бүхэн нь тус улсын дотоод, гадаадын аялал жуулчлалаас орж ирэх орлогод том алдагдал үүсгэх нь тодорхой.

Монгол Улсын Эрүүл мэндийн яамны зүгээс өдөр бүр өглөөний 11:00 цагаас хэвлэлийн бага хурал хийж нөхцөл байдлын талаар хамгийн сүүлийн үеийн, найдвартай мэдээллийг өгөхийн зэрэгцээ гудамжинд хэрхэн халдвараас урьдчилан сэргийлэх талаар заавар, зөвлөгөө өгч, товхимлыг тарааж байна.

Өнөөдрийн байдлаар паник-худалдан авалтад дарагдаж, үймээн тархаж болзошгүй дэлгүүр болон худалдааны төвүүдийн лангуунуудад хоол хүнс, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнүүд дүүрэн өрөөтэй хэвээр байна. Халдварын анхны тохиолдол бүртгэгдсэн өдрийг эс тооцвол өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн хөөрөгдөл нь зөвхөн мах, махан бүтээгдэхүүн дээр л гарчээ. Мөн ариун цэврийн цаасны хомсдол бол Монголчуудад огт тулгараагүй асуудал юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-д “COVID-19”-ийн дэгдэлт эхэлснээс хойш тус улсад төрийн айлчлал хийсэн анхны төрийн тэргүүн болсон бөгөөд тэрээр хагас өдрийн айлчлалаар БНХАУ-ын дарга Ши Жиньпин, Төрийн зөвлөлийн тэргүүн Ли Көцян нартай уулзаж, хоёр орны эв нэгдэл, хүн хэцүү цагт бие биенээ дэмжихийн илрэл болгож 30000 хонь бэлэг болгон өгсөн. Эх орондоо эргэж ирээд Ерөнхийлөгч сайн дураараа тусгаарлагдсан юм. Тухайн үед АНУ-ын Засгийн газар Монгол Улсыг гуравдугаар төвшний өндөр эрсдэлтэй улсад тооцож, иргэдээ зорчихгүй байхыг анхааруулж байв.

Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал дээр Улаанбаатарыг орхин нисэх хүртэл амны хаалтыг заавал зүүх ёстой

Монголоос гуравдугаар сарын 5-нд явсан. Одоо бараг хоёр долоо хонож байна. Намайг амны хаалт зүүгээгүй учир нисэх буудалд нэвтрүүлэхгүй гэж хэлэх үед л би Монголчууд хорио цээр, урьдчилан сэргийлэх дүрэм, журмыг хэр нухацтай, өндөр төвшинд сахиулж байгааг бүрэн хэмжээгээр нь ухаарсан юм. Энд өвдсөн эсэх нь огт хамаагүй. Амны хаалтыг зүүх нь шаардлага юм. Нисэх онгоцны буудлын автомат хаалганы өмнө зогсох хамгаалалтын хувцастай ажилчид иргэдийг нэвтрүүлэхдээ зөвхөн халууныг нь хэмжээд зогсохгүй, аюулгүй байдлын үүднээс тухайн хүн амны хаалтыг ам, хамраа бүрэн тагласан байдалтай буюу яг ном журмынх дагуу зөв зүүсэн байгаа эсэхийг хүртэл шалгаж байв. Ингээд тэд надад амны хаалт бэлэглэж, би халуунаа хэмжүүлснээр би тус улсын орхин явах боломжтой болсон юм.

Хэдий би дөрөвдүгээр сарын 4-д Монгол Улсад буцаж очих ёстой ч тодорхой шалтгааны улмаас ойрын ирээдүйд юу болох нь эргэлзээтэй байна. Хамгийн сүүлд гуравдугаар сарын 10, 11-ний өдрүүдэд Монгол Улс гаднын орноос хийх бүх нислэгийг дор хаяж гуравдугаар сарын 28 хүртэл түр хугацаанд зогсоосон. Өчигдөр буюу гуравдугаар сарын 15-нд “Turkish Airlines” компанийн зүгээс дээрх хязгаарлалтын улмаас миний Стамбул-Улаанбаатарын чиглэлийн нислэгийг цуцалсан талаар мэдэгдсэн. Боломжтой хамгийн ойрын хугацаанд Монголд руу зорчиж болох нислэгийн талаар тодруулахад тус компанийн мэдээллийн ажилтан хамгийн ойрын хугацаанд ирэх тавдугаар сарын 2-нд Стамбул-Улаанбаатар чиглэлийн нислэг хийгдэх боломжтой байгаа талаар хэллээ.

Хятадаас-Монгол руу явах галт тэрэгний хөдөлгөөн өнгөрөгч нэгдүгээр сард хил хаасан өдөртэй давхцан хязгаарлагдсан. Цааш сунгаагүй тохиолдолд хязгаарлалт энэ сарын 28 хүртэл үргэлжлэхээр байгаа. Монголд байгаа гаднын иргэд хэрхэн тус улсын орхих маршрут хүлээсээр байна.

Монгол Улсад суух АНУ-ын Элчин сайдын яам гуравдугаар сарын 12-нд сайн дураараа нутаг буцах хүсэлтэй өөрийн иргэдээ эх оронд нь буцаах тусгай нислэг үйлдэхээ зарласан. Одоогоор дээрх нислэгийн хуваарь, хэдэн зорчигч авч явах зэрэг тоо тодорхойгүй байгаа ч тусгай нислэгийн тасалбарын үнийг иргэд өөрсдөө төлөх нь тодорхой болсон. Тасалбарын үнэ хэд байх нь мөн одоогоор тодорхойгүй байна.

Тус улсад суух Их Британийн Элчин сайдын яам ч ижил нислэг үйлдэх болсноо зарласан. Британийн иргэд гуравдугаар сарын 15-ны Улаанбаатар-Москва нислэгийн энгийн суудлаар 432 ам.доллар, Улаанбаатар-Берлин чиглэлийн нислэгийн энгийн суудлаар 540 ам.доллар, гуравдугаар сарын 16-ны Улаанбаатар-Токиогийн чиглэлийн нислэгийн энгийн суудлаар 426 ам.доллар тус тус төлж эх орондоо буцах замдаа гарсан.

Улаанбаатар руу орох авто замын хөдөлгөөнийг өнөөдөр/2020.03.16/ нээлээ. Нийслэлд нэвтэрч байгаа бүх иргэнээс биеийн байдал болон болзошгүй нөхцөл үүссэн тохиолдолд холбоо барих мэдээллээ үлдээхийг хүсэж байгаа аж. Сүм, хийд, баар, шөнийн цэнгээний газар, саун, дэн буудал, спорт заал, фитнесс, йога, бүжгийн клуб, зэрэг төрөл бүрийн соёлын байгууллагуудын үйл ажиллагаанд гуравдугаар сарын 30-ыг хүртэл хориг тавьсан. Ресторанууд оройн 22:00 цагт хаах цагийн хуваариар ажиллаж байна. Гуравдугаар сарын 10-аас хойш хаагдаад байсан худалдааны төв, захуудын үйл ажиллагааг одоо эргээд хэвийн болжээ.

АНУ эх орондоо буцаж ирсэн иргэдийг хянаж, тусгаарлаж буй. Гэсэн ч “Washington Post” сонины саяхны нэгэн дугаарт хэвлэгдсэн нийтлэлд АНУ-д “COVID-19”-ийн эсрэг тэмцэх ажил ямар үр дүн муутай, зарим тохиолдолд буруу зохицуулалттай явагдаж байгааг ил болгон харуулжээ. Тиймээс АНУ болон бусад орнууд энэ нүүдэлчин ард түмэн ямар хурдан хугацаанд, хэрхэн иргэдээ хамгаалж, айж, сандарсан тэдгээр иргэд төр засгаас хариулт хайж байгаа үед хэрхэн үр дүнтэй ажиллаж байгаад анхаарлаа хандуулах хэрэгтэй биз.

 Эх сурвалж: Forbes

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
73
ЗөвЗөв
5
ХөөрхөнХөөрхөн
3
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

81 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-03-18 202.126.88.37

Zov

Avatar

Юра 2020-03-18 202.9.46.223

маш сайхан мэдээ байлаа. Энэ мэдээ ард иргэдийнээ төлөө цаг наргүй, амь насаараа дэнчин тавин ажиллаж байгаа тэр хүмүүст л бүрэн хамаатай юм. Та нарыг бид төдийгүй дэлхий үнэлж эхэллээ.

Avatar

цолмон 2020-03-18 175.213.61.124

эх сурвалж хаана байна

Avatar

Баатар 2020-03-18 109.88.168.40

Ядарсан жижиг ядуу монгол гэж эх орноо доош нь хийхээ больео Монголчуудаа. Би европод амьдардаг нэг монгол бнаа. Гадныхан мундаг гэж бидний боддог худлаа шуу. Манайх шиг онгоц нисгэж иргэдээ авч бгаа нь баян гэгдсэн орнуудад харагдахгуй л бна. Одоо байтлаа бугд халдаж дархлаатай болох юм яриад уналаа. Халдвартай баян орны иргэд гэртээ ухэж бна. Масктай хунээс ззугтаж бсан бол одоо эсэргээрээ болж бна. Иймээс их Монгол улсаараа бахархая. Монгол мандтугай.

Avatar

ир 2020-03-18 66.181.188.78

Манайхан анхандаа муулаад буруутгаад л байсан зарим нь бөөр улс төржүүлээд л,,,, Гадны сэтгүүлч гярхай харж үнэнийг бичиж ,,,, дотоодоо муулагдаж гадныханд гайхагдав, Олоо халдвар авсан гадна дотны хүн болгоныг эдэрүүлээд авбал бүүр ч гайхагдана,Монголын заяа ихээ,

Avatar

Зочин 2020-03-18 202.131.248.90

Мундаг сэтгүүлч байна. айхтар анзаарч сайнаар бичсэн байна.

Avatar

иргэн 2020-03-18 202.179.24.93

Өөрсөө дөө Муухай Монгол гээд Гадны оронлуу зоридог, Өвдөж зовохоороо Хандив тусламж цуглуулаад Гадны орны Эмнэлэгийг шүтээд явчихдаг байж Яахаараа эргээд ийм үед Муухай Монголруугаа Эрсдэл тээж ирдэг байнаа,

Avatar

Зочин 2020-03-18 66.181.188.78

Та их өрөөсгөл ойлголттой байна

Avatar

sain ajillasan irged sain uurgee bieluulsen gadaad harilzaag hel meddeg zaluuchuudaar hangah heregtei 2020-03-18 64.119.24.190

Manai ulsiin gadaad harilzaa taaruuhan yum shig sanagdsan buh haldbar gadnaas orj irsen busad ulstaigaa oilgolzdoggui yum uu hel meddeggui yum uu b** med ganz neg haldbartai humuusee 250 garui huntei holiod avaad ireh yum ene bol mash tom aldaa

Avatar

mal 2020-03-18 59.153.84.70

Bayrlah bolooguieee hseeesnuudeee.. dor burnee hariutslagatai bna shvv sdaaanuudaa

Avatar

Зочин 2020-03-18 202.55.188.83

Хилээ хаагаад гадны хүн нэвтрүүлэхээ болиод ажил сургуульдаа явж амьдралаа бодоцгооё. Улс орны ард иргэдийн бүх ажил гацчихаад амьдрал хэцүүдлээ. Угаасаа энэ өвчин чинь бүтэн жил үргэлжлэх нь тодорхой байна ш дээ. Бүтэн жил гацах уу яах уу? Амьдрал хэцүүдвэл дараа нь яаж хямралаасаа гарах вэ? Төр засаг бодсон уу энэ тухай?

Avatar

Bj 2020-03-18 64.119.24.121

Eruul mend 1t shuu de. Eruul amid bga tsagt uchir n oldno

Avatar

Сайн хүн 2020-03-18 64.119.19.90

Монголын төр зохицуулнаа, бүү санаа зов.

Avatar

1 2020-03-18 119.40.103.6

Хүн эцсийн эцэст төрсөн нутгаа л гэдэг юм байна.

Avatar

зочин 2020-03-18 192.82.75.187

америк улс монголд байгаа зарим элчингийн ажилтнууд болон иргэдээ татаж авах гэж байгаа юм бол гадаад харилцааны шугамаар хусэлт тавин монголд ирэх тусгай уургийн нислэгээр нааш нь иргэдээ авчирах санал танилцуулж гуйж болдогггуй л байхдаа

Avatar

уншигч 2 2020-03-18 192.82.75.187

хилээ нээх юм. магадгуй дэлхийгээр нэг тарж бутарсан туухийн орчин уеийн хувилбар байж ч болно. Туухийн гашуун сургамжийг мартах учиргуй. эх орондоо гэр булдээ оортоо мэдлэг боловсрол, гадаад валют, эд материал, техник технологи эруул мендийг авчирахаар гадаад улсыг зорьсон тэд буруугуй байдгийг нь хамж авчихаад наанаа учраа ол гэж хаяж огт болохгуй зовох цагт нохрийн чанар одоо яаралтай туслах цаг. хоронго монго чухал биш хун чухал цаг ирсэн, хойч уедээ сайн туух улгэр дуурайлал улдээе

Avatar

уншигч 2020-03-18 192.82.75.187

бух нийтийг хамарсан онц байдлын уеийн ажиллагаа анхны удаа ийм одон хоногоор гэхэд дажгуй боломжийн тувшинд байгаа уурэг бухий торийн байгууллагууд сайн ажиллаж байна. одоо ганцхан арга хэмжээ улдээд байгаа нь хяналтандаа бурэн авсан улсууд руу хилээ нээх арга хэмжээг яаралтай авах хэрэгтэй. Зарим том дарга нар гадаадад байгаа иргэдийг эх орноо улсаа бодоод наанаа тэсч улд гэж ярилцлага огсон байна лээ, тухайлбал Бадрал генерал, зардал багатайгаа дээрх иргэдийг авчирах арга хятад руу агаарын

Avatar

Зочин 2020-03-18 202.55.188.83

ЭМЯ эмэгтэй сайдтай байх их чухал гэдэг нь харагдлаа. Сарангэрэл дахин сайдаар ажиллавал би лав дэмжинэ. Манайд халдвар тарсан бол итали шиг бөөн уйлаан майлаан, гэртээ ганцаараа тусгаарлагдаад гомдолтойгоор үхэж байгаа хөгшид, өвчтнүүд гээд төсөөлөхөд ч аймаар аймаар …

Avatar

Зочин 2020-03-18 202.9.46.198

Маш олон удаа ноцтой алдаанууд гаргасан. Өдөр бүр тэнэгтэхийг үзүүлж өгч байгаа. Хамгийн сүүлчийн жишээ гэхэд , Хятадын эмнэлэгийн орыг Монголынхтой зүйрлүүлсэн байх жишээний …..хөөрхий амьтан л гэхээс.

Avatar

Зочин 2020-03-18 202.70.34.114

ИРГЭДЭЭ ТАТАЖ БАЙГААД БАЯРЛАЛАА, ОДОО Л ХЭН НЬ ХЭН БЭ ГЭДЭГ НЬ ХАРАГДАЖ БАЙНА, САЙХАН ГАДНАА ГЯЛАНЦАГ ХҮМҮҮС ХАРИН ХАР АМИА ХООХОЙЛОН, ЭГЭЛ ХҮМҮҮС ХҮНИЙГ ХАЙРЛАДАГ ХАЛУУН ЗҮРХТЭЙ ЮМ БАЙНА ШҮҮ`

Avatar

Зураач 2020-03-18 90.194.113.188

Сайхан сайхан!

Avatar

Зочин 2020-03-18 202.9.40.7

Хүн эцсийн эцэст төрсөн нутгаа л гэдэг юм байна. Гадаадыг шүтэж монголоо муулж харлуулж байдаг зарим нэгнь одоо болиорой доо. Эцсийн эцэст чиний ясыг үнэгүй тавиулах газар монгол нутаг нь гэдгээ ойлгож гадаадад байхдаа ч эх орондоо яаж хувь нэмрээ оруулахаа үргэлж бодож хичээж явцгаая

Avatar

sejigtei,tataas 2020-03-18 12.250.118.70

korona sataaryylalt

Avatar

toolyyr, ABTYS BAAZAA shaxaachee. nyga sht. onts bdal,tsuun BATALGAAT- MERGEJILTEN,saixnaar,myyxaigaar.daraa ni alyylab.XOPIG 2020-03-18 12.250.118.70

news .mn zasaglal

Avatar

XUBID ZT,TZ,ELECTRICHEK UGCH BOLOXGYI -ULSIIN XAMGAALALTAD,oposoop xaalt xiixnyy,yrbagch undur esysiin muugii nyyrs xylgaigaar zuuguud bsan. 2020-03-18 63.97.8.87

TZ CHINI, XUBIIX BOLCHUUL ULSUJ YXEXYY MANGARUUDAA,

Avatar

xybiin geed 7 xonog publik nomiin sangyydiig xaaj XOLBOO TASLAJ BN,INTERNETEE,UTASAA SALGAJ ABAACHEE BOOLUUDAAS 2020-03-18 63.97.8.87

mangaryydaa

Avatar

bytets zoxion bgyylalt -youtube-yrbagch xylgaichnajim 2020-03-18 63.97.8.87

news.mn

Avatar

sain tataas fee abaad shtgd uguurei,tysgaar/ubchtei 2020-03-18 12.250.118.70

BYX YILCHIULGEEG ABAX SANAATAI UBCHTEI.
gadagsh xeniig eleg barij zygtax bol.

Avatar

end koponagaar ajlaa amjyylj xaaj bn. yu zuuj bgbol 2020-03-18 12.250.118.70

langyynyyd xoosolj,xaaj

Avatar

electrichic abnt 2020-03-18 12.250.118.70

endx xynsnii xdelgyyryyded bandyi,EMIIN BYTEEGDEXYYN,ELECTRICHIK,emrt XYNSEE TATAJ BAIJ BOLZOSHGYI.
XAAJ BAIGAAD-ZAIGAAR YUMAA ZUUX,
nuguuteigyyr YU OPUULAX GEJ XENEER XAALT XIIJ ZUGTAX GEJ BGAA BOL

Avatar

CEREMJLYYLEG-ZUULT,TZ,XEN XAALT BE? 2020-03-18 12.250.118.70

OC

Avatar

Зочин 2020-03-18 203.169.49.123

Mongold deg juram l baival bas ch gej ireedei baigaa shuu6

Avatar

Зочин 2020-03-18 207.6.112.23

Busad ornuud irgedee gadnaas avchrahdaa covid 19-ii alivaa shinj tendeg ilersen huniig ooriin irgen ch baisan hamaagui oruulahgui, harin ter dor ni tus alsad ni tusgaarlaj emchluuleh arga hemjee avna gej medegdej baigaa. Haldvar taraahaas sergiilj baigaa gazar ni ter dor ni tusgaarlan ajillah estoi gej. Uuniig manaihan heregjuuleh heregtei

Avatar

Зочин 2020-03-18 207.6.112.23

Mnai setguulchner zuugsed ene articlaas ulger jishee av. Yamar ikh medeelliig bagtaasan, mash todorhoi, hend ch sain oilgolt ogohoor niitlel baigaagaas joohon ch bolov surzgaa.

Avatar

Бат 2020-03-18 66.181.182.226

Одоо хамгийн гол нь эмнэлгийн ажилтнуудын хариуцлагын асуудал байна. Манайхан хэцүү шүү хорионд байгаа хүмүүс дээр хэдэн төгрөг хийхээр янз янзын юм болно шүү. Давхар хяналтыг сайжруулах хэрэгтэй. Эмнэлгээс вирус алдвал хэцүү шүү. Хятадад хичнээн эмч нар халдвар авлаа даа. Ухан хотын эмнэлгийн дарга хүртэл халдвар авсан шүү. Хүн бүр хариуцлагатай баймаар байна.

Avatar

Зочин 2020-03-18 202.55.188.86

Одоо гаднаас вирүс тээж авчраад байгаа уок-д хатуу хариуцлага тооцъё. Арай хэтэрлээ. Маргааш Туркийн зорчигчдоос хэд илрэх вэ? 3- уу, 5-уу? Улсын онцгой комис гэдэг гаднаас вирүс тээгчдийг нэвтрүүлэхээс сэргийлэх ёстой. Гэтэл тэд яаж байна? Энэ маягаараа удахгүй биднийг Форбес дээр онигоо болгож бичихэд ойрхон байна. Гаднаас хүмүүс авчирдаг нь улс тѳрчдийн явцуу сонирхлоос үүдэлтэй. Хамаатан саднаа татах бас сонгуульд иргэдээс оноо авах. Гадаадад буй иргэдийг аль болох тэнд нь байлгаж шаардлагат

Avatar

Зочин 2020-03-18 202.55.188.86

ай зардлыг нѳѳц хѳрѳнгѳѳс гаргуулах ёстой. Одоо ядаж үүн дээржэ нэмж авчрахаа больё. Гадаадад иргэн хүн зорчино гэдэг бүх эрсдлээ ѳѳрѳѳ даах хариуцлагатай байдаг.

Avatar

Зочин 2020-03-18 202.9.46.198

өөрсдөө даатгалтай байж гадаадад зорчиж байгаа байлгүй дээ тэгээгүй бол өөрсдийнх нь хариуцлагагүй үйлдэл болно уок өөрсдийнхөө хамаарал бүхий хүмүүсээ татаж авчраад байгаа нь илт мэдрэгдэж байгаа тиймээс үүнээс цааших эрсдлийг уок-д үүрүүлий монгол улс үүнээс цааших эрсдэлийг даах чадал байхгүй ард түмэн ч машид хичээж бүх зүйлээ золиослон амьдарч байгаа өр зээл түрээс орлого хүүхдүүдийн хичээл ном гм

Avatar

ИРГЭН 2020-03-18 66.181.179.83

ДЭМИЙ ЗҮЙЛ ЧАЛЧИХАА БОЛЬ. МОНГОЛ УЛСЫН ИРГЭД ХҮНИЙ ГАЗАРТ ЗОВОХ ЁСГҮЙ. УЛС, ТӨР ЗАСАГ БАЙГАА ЦАГТ ИРГЭДЭЭ АВАХ Л БОЛНО, ЭМЧЛЭХ Ч БОЛНО.

Avatar

Зочин 2020-03-18 202.9.40.7

Хүн эцсийн эцэст төрсөн нутгаа л гэдэг юм байна. Гадаадыг шүтэж монголоо муулж харлуулж байдаг зарим нэгнь одоо болиорой доо. Эцсийн эцэст чиний ясыг үнэгүй тавиулах газар монгол нутаг нь гэдгээ ойлгож гадаадад байхлаа эх орондоо яаж хувь нэмрээ оруулахаа үргэлж бодож хичээж явцгаая.

2 0
Avatar

Зочин 2020-03-18 176.63.29.156

Битгий тэнэгтээд бай. Төр өвчтэй ч эрүүл ч Монголын харьяат хүн л бол харьяат улсдаа орох эрхтэй. Төр ч авах үүрэгтэй. Бүх улс орнууд өөрийн иргэдээ оруулаад гэрийн хорионд 14 хонуулах арга хэмжээ авч байна. Зарим нь бүр нэг иргэнээ байсан ч онгоцоор авч байна. Монгол улсад байхаараа Монголын иргэний эрх үүрэгтэй, гарахаараа Монголын иргэний эрх үүргээ алддаг юм биш. Харанхуй боловсролгүй хүмүүсийн тоо нэмэгдээд байх бололтой юмаа. Боловсрол мэдлэг байхгүй бол ядахдаа сэтгэл зөөлөн байхыг хичээ

Avatar

Зочин 2020-03-18 202.21.107.107

Магтсан хүүхэн нь хурим дээрээ… гэгч болж болохгүйг санаж бид улам хичээх хэрэгтэй шүү. Монголчууд минь иргэний хамгаалалтад сайн суралцаж байна. Монголчууддаа хайртай шүү. Хичээгээрэй.

Avatar

Зочин 2020-03-18 202.21.107.107

Монголчууд минь юу гол чухал вэ гэдгийг ухамсарлаж чаддаг прагматик хандлага сайтай хүмүүс шүү. Оо-н цаас чухал уу маск чухал уу гэдгийг ялгаж чадахгүй байгаа нийгэмшсэн хүмүүсийн айдас өрөвдмөөр байна шүү.

Avatar

Зочин 2020-03-18 202.131.225.197

Битгий хамаагүй хошгоруулаа. Хошгороод онгироод ирэхээрээ хамаг хяналтаа алдаад жоохон хүүхэд шиг тэнэгтэж өгдөг ард түмэн шүү дээ. Тэгээд нөгөө КОВИД-19 хорионоос алдаад баларсан юм болно шүү. Дулаарч байна. Манайхан тэвчээд л хяналтаа алдахгүй л байдаг юм шүү.

Avatar

Алдах эрхгүй юм 2020-03-18 66.181.177.57

Бид ч хичээгээд л байна л даа. Дэлхийн хэмжээнд халдварын тархалт дахиад 2 сар үргэлжилнэ гэж мэдээлж байна . Оргил үe нь өнгөрөх яагаа ч үгүй байгаа гэсэн . Хятадууд 6 сар хүргэнэ гэж байна Халдвар дулаарахтай зэрэгцээд хойд хэсгийн улсуудруу шилжих магадлалтай ч гэж байгаа. Eр нь тайвшрах болоогүй эрсдэл бол буураагүй улам +дэж буй мэт болоод явчихлаа. Яахав үр дүнтэй эмчилгээ эм +дэж вакцин ойрноос гарах болов уу гэж бол горьдож байна

Avatar

Ха ха 2020-03-18 202.9.46.198

дэмб халдвар дөнгөж хятадад тархаж байхад монгол улсаас хамгийн их маскны хандалт хийсэн байна энэ улсын иргэд юунд ингэтлээ сандрав гэж тайландаа бичиж байсан ккккк үнэхээр гайхмаар орк гэмээр юм уу улсууд юм аа зарим барууныхан

Avatar

фейсбүүкээр ухуулга сайн явуулмаар байна 2020-03-18 202.9.46.198

залуухан хүүхнүүд голцуу хаалганы төмөр бариулнаас шууд нүцгэн гараараа татаад орж гарч байгаа нь түгшүүр төрүүлж байна

Avatar

sereeter 2020-03-18 59.153.85.93

Айргаа сайн ууцгаа.Айрга авна шүү.Аарц авна шүү.

Avatar

Зочин 2020-03-18 202.9.46.198

Өглөөд ажилдаа очоод ажлын байраа дор бүрнээ цэвэрлээд арчаад ариутгаад байгаа гэдэгт найдъя. Заавал цэвэрлэгчээр завааруулуулах хэрэггүйшдээ. Өөрөө өөрсөддөө арчаатайхан шиг байцгаая.

Avatar

Зочин 2020-03-18 59.153.113.125

Гадныхан ийм заваан, хууль дүрэм гаргачхаад бхад манайд чичлүүлж байж л маск зүүсэн бгаан, ер нь энэ гадныхныг журамлаж бай!

Avatar

Европуудын сэтгэлгээг огт ойхгүй юм. Юугаа хийж ангайж байгаад одоо бүгд хиардаг билээ гайхмаар 2020-03-18 202.9.46.198

Нөгөө ДЭМБ гэж дэлхийд зөвлөөд байгаа байгууллага чинь өөрсдөө өнөөдрөөс байранд нь /Женевт/ халдвар хэд хэдээрээ илэрсэн байгаа юм. Өдөр бүр өөрсдөө маскгүй мэдэгдэл хийгээд суугаад байгаа хэдэн хар голдуу баагийнууд байгаашд. Бодвол бүгд эмч мэргэжлийн хүмүүс л ажилладаг баймаар. Шинэ төрлийн вирусаа ч ойлгохгүй. Хэдэн сар Хятад Монгол 2 л яг үнэндээ вирустай тэмцлээ . Энэ хугацаанд санаа оноо аваад бэлтгэлтэй байх бүрэн боломж байсан даа уул нь. Ямар Хятадтай хил залгаа ядуу Монгол бишдээ.

Avatar

Зочин 2020-03-18 49.230.7.122

Odoo oilgoj bath shig baina, yaduu buurai gazriin uvchin tendee l ulden gej ul oishooj baisan uls. China hudulguun hyzagarlah, arga hemjeeg ur dunte ach uursdud ni belles barrage 2 sari hugatsaa gargaj uguud baihad, ul toon egt beltgelgui baisan gedoe uursduu medegdej baina lee BBC

Avatar

Зочин 2020-03-18 59.153.113.125

Ойрхон 2,3 гурван хоногийн зайтай вирус илэрсэн гэхээр дахин нэмэгдэх магадлал тун өндөр, сэрэмжтэй байцгаахтун.

Avatar

Зочин 2020-03-18 202.170.68.38

өнгөрөгч оны хоёрдугаар сарын 31-нд

Avatar

Зочин 2020-03-18 202.170.68.38

Хятадад “COVID-19”-ийн анхны тохиолдлыг өнгөрөгч оны хоёрдугаар сарын 31-нд зарласнаас хэдхэн хоногийн дараа буюу нэгдүгээр сарын 27-нд Монгол Улсын Засгийн газрын зүгээс БНХАУ-тай хилээ хааж байгааг мэдэгдсэн.

Avatar

Зочин 2020-03-18 202.9.46.198

харин тх , ойлгомжгүй

Avatar

Зочин 2020-03-18 59.153.113.125

Өчигдрийн нийтлэл шдээ, хэзээ хойно бичихийн, бичсэн эмэгтэйгийе нэрийг нь тавиач

Avatar

Зочин 2020-03-18 182.160.1.158

Энхтүвшинг дараагийн Ерөнхий сайдад, Н даргыг дараагийн ЭМ-ийн сайдад.

Avatar

Зочин 2020-03-18 202.9.46.198

Нямхүү захирал үнэхээр нягт нямбай ажиллагаатай цэгцтэй мундаг хүн юм, өмнө нь ажил хэргий нь сайн мэдэхгүй болохоор өөрөөр боддог байж , ер нь яам яамыг 1 сар ил тод ажиллуулбал бүх үйл ажиллагаа нь ил болж хэн нь хэн бэ гэдэг нь харагдах юм байна , эмя сулавтар байлаа тэнцсэнгүй

Avatar

Зочин 2020-03-18 202.9.46.198

Францаас ирсэн 60 настай эмэгтэй халдвар тээгч чинь МАХН-ын дарга Энхбаярын эхнэр Цолмон гэсэн цуу яриа байна. Үнэн үү, үнэн бол ялгаварлал харагдаж байна. Со-гоос болохоор халуунтай гэж 2 хүнийг онгоцонд суулгаагүй хэрнээ хаа байсан Берлин-ээс өндөр халуурсан Цолмонг битүүлээд авчирч байдаг нь таатай санагдсангүй.

Avatar

Зочин 2020-03-18 66.181.188.78

Эмнэлэгийхэн гадаад дотоод тэр тусмаа эр эм улсыг ялгахтайгаа байх шүү

Avatar

zochin 2020-03-18 202.9.46.123

muu yum xoluur tyi tyi. ulsdaa zoriulj xar tsagaan xel amnii nom unshuulaxaas.

Avatar

Зочин 2020-03-18 66.181.161.127

Унэхээр сайхан мэдээ байна. Бид чаднаа. Бугдээрээ торийн байгууллагуудынхаа заавар зовлогоог дагаж, тус буртээ хичээж байгаад энэ айхтар овчнийг давчих юм шуу.
Ухаант тумэндээ эруул энхийг хусье.

Avatar

бүгд маскаа зүү л дээ 2020-03-18 202.9.46.198

номин-д гурил будааны тасгийн тэнд нэг 40 өөд насны залуу маскгүй үсэргээд найтаахад нь бие зарсхийсэн шүү тойроод л явсан , кассан дээр очоод нөгөө залууг нүдээрээ хайж байгаад нөгөө талын кассан дээр нь очерлоод бичүүллээ түрүүн орж ирээд ам хамраа сода-тай усаар зайллаа ккк

Avatar

Зочин 2020-03-18 202.9.46.198

маскгүй хэрнээ кассан дээр хүртэл дээгүүр хараад хажуудах хүнтэйгээ чалчаад л зогсож харагдана лээ олон нийтийн газар байхдаа их юм ярьж чалчмааргүй байна аа манайхаан тэр залуу ядаж байхад ханиадтай хэрнээ арай л хэнэггүй

Avatar

Зочин 2020-03-18 66.181.188.78

Утасаараа бичлэг хийхгүй яасан юм

Avatar

Монгол хун 2020-03-18 59.153.114.132

Энэ чинь бид-монголчууд шуудээ.Унэхээр бахархаж бна.
Энэ удаа хун бур оороо оорийгоо дэг-д оруулсаны ач шуу
дээ.Юм болгон дээр ийм байвал естой гое,тийм уу ах дуу нараа! Бид нэг л эх оронтой,Монгол гэдэг нэг л нэртэй хумуус шуудээ.Би Та нартаа хайртай шуу!

Avatar

х 2020-03-18 203.91.115.38

Манайхаан үүнийг сонсоогүй гээд битгий тоогоорой. Бид сэрэмж анхаарлаа улам сайжруулнаа.

Чингисийн Монгол гэж ямар улс байдгийг дэлхийд сайнаар харуулъя.

Бид дэгтэй, сахилгатай, эвтэй байж чадвал үүнийг давнаа

Avatar

ХИЧЭЭЦГЭЭЕ! 2020-03-18 202.9.46.198

АНХААРЛАА СУЛРУУЛЖ ОГТ БОЛОХГҮЙ ЭЭ 3,4 -Р САР ИХ ЧУХАЛ БАЙНА АА МОНГОЛЧУУД МИНЬ , 6 САР ГАРЧИХВАЛ ХАРИН ЖИНХЭНЭ МАГТУУЛЖ ОНГИРЧ БОЛЖ БАЙНА , МАГТСАН ХҮҮХЭН ХУРИМАН ДЭЭРЭЭ , ҮХРИЙН СҮҮЛЭН ДЭЭР ХУТГА ГМ БОЛОХГҮЙН ТУЛД БҮГД ХИЧЭЭЖ ДАРХЛААГАА ДЭМЖИЖ , МАСКАА ЗҮҮЖ , ОЛОН ХҮНТЭЙ ГАЗАРТ ОЧИХГҮЙ, ГАДУУР АЛЬ БОЛОХ ТЭНЭХГҮЙ, АРХИ УУЖ ДАРХЛААГАА СУЛРУУЛАХГҮЙ, ТАМХИНААС ТАТГАЛЗАЖ , БИЕ БИЕНЭЭСЭЭ 1-2 МЕТР ЗАЙ БАРЬЖ ЯВЦГААЯ!!!

Avatar

Зочин 2020-03-18 202.21.108.164

Англид л лав"Айхтар улс" гээд ярьцгааж байна .их сайхан сонсогдож бн лээ.

Avatar

Зочин 2020-03-18 202.179.25.252

Хөл хориог эсэргүүцэж орно гарна гэж бархирч байсан хүмүүс энийг уншаасай

Avatar

Зочин 2020-03-18 202.9.46.198

Монголын ард түмэн хүчирхэг, мундаг, хурдтай, мэдрэмжтэй. Засаг төрийг ч чиглүүлж байгаа гэж хэлж болно. Тэрийг нь харин барууныхан ойлгохгүй. Өвөл хамаг ороолт малгайгаараа дараад вирусаас хамгаалсан юм бас биш ээ. Монголын тал нутгийн жавар салхи нь монголчуудыг хамгаалсан юм нийтлэлчээ.

Avatar

Зочин 2020-03-18 202.55.188.44

Bitgii magtaad bai har tsaan. Hel am holuur ongorog

Avatar

иргэн 2020-03-18 66.181.161.93

manai ulsiig hsuurxai sain ajilsan gej vnlej bain da . gadaad medeend

Avatar

Зочин 2020-03-18 202.21.99.94

МУНДАГ

Avatar

ҮҮРИЙН ТУЯА 2020-03-18 66.181.185.183

"Дуулвал дуу нэг, дугтарвал хүч нэг" хөгжлийн шинэ үе айсуу бус уу? Зөвийг дагасан эерэг урсгал эрч хүчээ улам авах болтугай. Энэрэл хайр, эв нэгдэл, шударга ёс, эрүүл ухаан, уйгагүй хөдөлмөр дэлгэрэх болтугай.

Avatar

иргэн 2020-03-18 66.181.161.93

manai ulas ene owchniig dawj garch chadwal delxii niiteer magtax ym bain da . sain medee bain

Avatar

Зочин 2020-03-18 66.181.182.68

Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх манд
Хулгайчууд сөнө

Avatar

Ksa 2020-03-18 202.126.89.104

Гоё юм аа, биднийг үнэлсэн л байна. Харин манайханд нэг чухал юм дутагдаад байгаа юм даа. Энд тэндгүй ялангуяа дэлгүүр, лангууны худалдагч нар гар утсаа өдөржин шахуу маажиж байна. Утсаа ариутгах талаар өдөр бүр ЭМЯ-с явуулдаг мессеж дээр сануулга явуулах хэрэгтэй байна даа. Утсаа битгий мааж гэлтэй ч биш.

Avatar

Зочин 2020-03-18 202.9.46.198

утас бас чихэвчээ ариутгаж арчиж цэвэрлэ гэж оросын вирус судлаачид зөвлөөд байгаа шүү

Avatar

Иргэн 2020-03-18 103.26.194.2

Сайхан мэдээ баына шүү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж