Оросын хамгийн найдвартай банкны жагсаалтыг Forbes гаргав

Хуучирсан мэдээ: 2020.03.19-нд нийтлэгдсэн

Оросын хамгийн найдвартай банкны жагсаалтыг Forbes гаргав

Оросын хамгийн найдвартай банкны жагсаалтыг Forbes гаргав

Forbes сэтгүүл ОХУ-ын найдвартай 100 банкны жагсаалтыг гаргажээ. Жагсаалтыг Райффайзенбанк тэргүүлсэн байна. Өнгөрсөн жилийн жагсаалтаар тус банк хоёрдугаарт байсан бөгөөд ийнхүү өнгөрсөн жилийн лидер “Юникредит банк”-ийг ардаа орхиж чаджээ. "Юникредит банк"-ны араас гуравт Росбанк, дөрөвт Сбербанк, тавд Ситибанк, зургаад "ИНГ банк (Евразия)", долоод "Нордеа" банк, наймд HSBC, есөд "СЭБ Банк", 10-т Bank of China багтсан байна.

Энэ жагсаалтаас харахад Оросын төрийн өмчийн болон гадаадын банкуудын охин компаниуд хамгийн найдвартайд тооцогджээ. Жагсаалтыг S&P, Moody’s, Fitch зэрэг олон улсын санхүүгийн байгууллагуудын үнэлгээ, мөн Оросын АКРА, "Эксперт РА" зэрэг байгууллагын үнэлгээнд тургуурлан гаргадаг.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж