Крымийн хойгийг нэгтгэсний ойг тэмдэглэлээ

Хуучирсан мэдээ: 2020.03.19-нд нийтлэгдсэн

Крымийн хойгийг нэгтгэсний ойг тэмдэглэлээ

Крымийн хойгийг нэгтгэсний ойг тэмдэглэлээ

Крымийн хойгийг ОХУ-д нэгтгэсний ойг гуравдугаар сарын 18-ний өдөр ОХУ өргөн тэмдэглэлээ. Крымийн Төрийн зөвлөл 2015 оны хоёрдугаар сарын 27-ны өдөр Крымийн БНУ-ын тэмдэглэлт болон баярын өдрийн тухай хуульдаа өөрчлөлт оруулснаар гуравдугаар сарын 18-ныг Крымийн ОХУ-тай нэгдсэн өдөр болгон тэмдэглэхээр болсон.

2014 оны гуравдугаар сарын 16-ны өдөр Крымийн хойгийг ОХУ-тай нэгтгэх эсэх асуудлаар бүх нийтийн санал асуулга явуулсан. Энэхүү санал асуулгаар Крымийн оршин суугчдын 96,77 хувь, Севастополийн оршин суугчдын 95,6 хувь нь нэгтгэхийг дэмжсэн юм. Санал асуулгын дүнг үндэслэн ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Крымийн Захирагч, Севастополь хотын дарга нар ОХУ-ын бүрэлдэххүнд нэгтгэсэн баримт бичигт 2014 оны гуравдугаар сарын 18-ны өдөр гарын үсэг зурж баталгаажуулсан. Энэ баримт бичиг хүчин төгөлдөр болсноор өмнө нь Украины бүрэлдэхүүнд багтаж байсан Крым болон Севастополь ОХУ-ын мэдэлд орсон.

Ерөнхийлөгч Путины онцлон тэмдэглэснээр 2014 оноос хойш Крым болон Севастополийн эдийн засгийн хүчин чадлыг нээх, Оросын бүхий л газар нутаг, нийгмийн амьдралын интеграцад Крымийн бүс нутаг бүрэн хэмжээгээр нэгдэх үйл явц амжилттай явагдлаа. Дэд бүтцийн томоохон объектууд баригдан ашиглалтад орсон байна. Тухайлбал, Крымийн гүүр, "Таврида" хурдны зам, олон улсын “Симферополь” онгоцны буудлын вокзалын комплекс, Таврический болон Балаклавскийн цахилгаан станцуудыг ашиглалтад оруулжээ. Бүс нутагт орох хөрөнгө оруулалтын урсгал нэмэгдэж, шинээр олон ажлын байрыг бий болгосон байна. Ингэснээр Крымийн аж үйлдвэрлэл хоёр дахин, Севастополийнх 2,5 дахин нэмэгдсэн байна.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ТэнэглэлТэнэглэл
7
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж