АНУ-руу экспорт, импорт хийх боломж сэдэвт онлайн сургалтад урьж байна | News.MN

АНУ-руу экспорт, импорт хийх боломж сэдэвт онлайн сургалтад урьж байна

АНУ-руу экспорт, импорт хийх боломж сэдэвт онлайн сургалтад урьж байна

 

“Монгол брэнд холбоо” ТББ 2016 оноос эхлэн үндэсний үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүн үйлчилгээг дотоод, гадаадын зах зээлд олон нийтэд таниулах, гадаад зах зээлд экспортлоход дэмжлэг үзүүлэх чиглэлээр ажиллаж байна.

Энэ хүрээнд “АМЕРИКИЙН НЭГДСЭН УЛСАД ЭКСПОРТ, ИМПОРТ ХИЙХ БОЛОМЖ” сэдвээр webinar онлайн сургалт арга хэмжээнд урьж байна.

#webinar онлайн сургалтанд дараах 5 сэдэв агуулагдаж байгаа болно.

  1. АНУ-д экспорт хийх ерөнхий мэдээлэл
  2. АНУ-ын бизнесийн хамтрагч түнштэй болох, хамтын ажиллагааг нэмэгдүүлэх
  3. АНУ-д экспорт хийхэд хэрхэн бэлдэх
  4. Эрсдэлийг тооцох, удирдах
  5. Экспорт хийхэд анхаарах зүйлс

#ҮНЭТӨЛБӨРГҮЙ

Хэрхэн оролцох: Интернетэд холбогдсон, гар утас, компьютер, ipad,tablet бүгд боломжтой

Бүртгүүлэх хаяг: Доорх хаягаар орж бүртгүүлж нэвтрэх нэр нууц үг авна

https://zoom.us/webinar/register/

#Хэзээ: 2020 оны 03 сарын 21-ний оройн 20:00 цагаас Монголын цагаар

#ИЛТГЭГЧ:
“FAO GLOBAL”ЗӨВЛӨХ КОМПАНИЙН ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧ БӨГӨӨД ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ БРЭНДОН ХЬЮГЕС

Брэндон Хьюгес нь АНУ болон Ази-Номхон далайг хиллэсэн бүс нутгуудын төрийн болон хувийн хэвшлүүдийг мэргэшүүлэх үйлчилгээ үзүүлдэг АНУ-ын бизнесмен. Ноён Брэндон нь олон улсын жишигт хүрсэн зах зээлийн стратеги боловсруулах, өрсөлдөх чадвартай зах зээлийн судалгаа хийх чиглэлээр мэргэжлийн өндөр төвшинд зөвлөх үйлчилгээ үзүүлдэг олон улсын байгууллагын гүйцэтгэх захирал бөгөөд үүсгэн байгуулагч юм. Түүний хувьд олон улсын бизнесийн бакалаврын зэрэгтэй ба АНУ-ын Колумб их сургуулийг гүйцэтгэх удирдлагын Бизнесийн удирдлагын магистрын зэрэгтэйгээр дүүргэсэн.

Тэрбээр сүүлийн арав гаруй жилийн хугацаанд Хятад, Зүүн-өмнөд Ази, Баруун Европ, Балканы хойг, Мексик зэрэг улс орнуудад төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж дуусгасан арвин туршлагатай нэгэн. Мөн бизнес эрхлэгч байгууллагуудад олон улсын зах зээл дэх өсөлтийн нарийн төвөгтэй байдлуудыг удирдан залахад нь дэмжлэг үзүүлэх засгийн газрын стратеги бодлого, бизнесийн үйл ажиллагааны талаар үнэмлэхүй мэдлэг боловсролтой.

Ноён Брэндон өмнө нь АНУ-ын армид гадаадын засгийн газрын зөвлөх үйлчилгээний үйл ажиллагааны төлөвлөлтийг хариуцан зургаан жил ажилласан туршлагатай. Түүнчлэн олон улсад “тинк танк” зэрэглэлтэй “Carnegie Endowment”, “Aзийн нийгэмлэг байгууллага” зэрэг байгууллагуудад ажиллах явцдаа засгийн газрын болон бизнесийн удирдах албан тушаалтнуудтай ажиллаж, бодлогын чиг хандлагыг хөндсөн асуудлуудаар зөвлөмж өгч ажиллаж байна. Ноён Брэндон хятад хэлний мэдлэгтэй бөгөөд Хятадын Элит Цинхуа их сургуулийг АНУ-ын анхны төгсөгчдийн нэг юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-03-18 202.55.188.42

app tataj baij orj bn
bas orchuulag baihgvi

Avatar

Зочин 2020-03-18 202.126.89.191

Hamag yum haalttai uyed yugaa yariad bgaan!!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж