COVID-19: Сандарсан иргэд юу нөөцөлж байна вэ? | News.MN

COVID-19: Сандарсан иргэд юу нөөцөлж байна вэ?

COVID-19: Сандарсан иргэд юу нөөцөлж байна вэ?

COVID-19: Сандарсан иргэд юу нөөцөлж байна вэ?
Costco customers roll groceries to their cars as others wait to enter the store on Saturday, March 14, 2020, in San Leandro, Calif.

Covid-19 өвчний тархалтаас сэргийлэн олон орны засгийн газар ард иргэдээ гэрээсээ гарахгүй байхыг зөвлөсөн. Тэр хэрээрээ хүмүүс улам сандарч, гэртээ байх хугацаандаа хэрэглэх бараа бүтээгдэхүүнээ ихээр нөөцлөх болсон. Харин орон орноосоо шалтгаалж ард иргэдийн зайлшгүй хэрэгцээт бараа өөр өөр байдаг аж.

Тэд өөрт хамгийн хэрэгтэй гэж бодсон зүйлээ их хэмжээгээр авч, дэлгүүрүүдийг хоосолцгоож байна. Зарим газарт иргэд хэрэгтэй зүйлээ олж авахын тулд дэлгүүр хаагдтал гадаа нь олон цагаар дугаарлан зогсох ч явдал гарч байна. Жишээ нь, Австралид ариун цэврийн цаас булаалдсан хүмүүс хоорондоо маргалдаж, нударга зөрүүлэх тохиолдол ч олширч байна.

Харин Нидерландад засгийн газар кофе шопуудыг түр хугацаагаар хаана хэмээн мэдэгдсэний дараа ард иргэд гэртээ байхдаа хэрэглэх каннабисаа нөөцлөхөөр кофе шопуудын гадаа олон цагаар дугаарлажээ.

Хүмүүс зөвхөн хүнс, гэр ахуйн бараа нөөцөлсөнгүй. Ирландад хүмүүс хөргөгч, хөлдөөгч ихээр худалдаж авсан гэнэ. Улмаар Дублины цахилгаан барааны дэлгүүрүүд хоосорчээ.

АНУ-ын хамгийн их халдвар тархсан гурван мужийн нэг болох Калифорнид хүмүүс зэвсгийн дэлгүүрийн үүдэнд хонон өнжин дугаарлах болжээ. Ард иргэд байдал хүндэрч барааны их хомсдол үүсвэл хулгайч, дээрэмчдээс өөрсдийгөө хамгаалахаар бэлдэж буй нь энэ аж.

Харин ОХУ-д хүмүүс буудай нөөцөлж буй гэнэ. Чухам хэзээ Оросын дэлгүүрүүд хоосрох нь тодорхойгүй байгаа энэ үед удаан хадгалах боломжтой, нөөцлөхөд хамгийн тохиромжтой бүтээгдэхүүн нь энэ хэмээн оросууд үзсэн байна.

Канадад хүмүүс амттанд илүү дуртай бололтой. Хамгийн их эрэлттэй байгаа бараа нь агч модны шүүс гэнэ.

Эх сурвалж: RT.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ХахаХаха
3
ХарамсалтайХарамсалтай
2
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Zochin 2020-03-18 182.160.34.121

Ymar muuhai ym be! Har amia bodood ovchnoo nuugaad tertei tergui ooroo bolon orooliigoo ovchuuleed l hundervel uhene shuudee. Gagtshuu hunii nutagt ysaa tavihgui gej l irj bgaa bololtoi ym. Unenee helene biz dee?!?!?!?! Sain saihan baihdaa MGL muuhai geed gadagshaa yvtsgaasan saar uuhai derdeed ireheer MGL eh orontoigoo medsen ym shig

Avatar

copy 2020-03-18 202.9.46.198

Монголчууд минь юу гол чухал вэ гэдгийг ухамсарлаж чаддаг прагматик хандлага сайтай хүмүүс шүү. Оо-н цаас чухал уу маск чухал уу гэдгийг ялгаж чадахгүй байгаа нийгэмшсэн хүмүүсийн айдас өрөвдмөөр байна шүү.

Avatar

Зочин 2020-03-18 202.21.107.107

Америк ардчилал үнэн хөөрхийлөлтэй юм. Ширэнгийн хууль руу шууд шилждэг. з****г зардаг нь яамай даа. Өөр арга байхгүй л байх л даа. Янз бүрийн байгалийн гамшиг болоход дээрэм хулгай нь гаардаг газар юм..

Avatar

zochin 2020-03-18 202.9.46.123

za daa max guril bxad xesegtee alaltsana daa

Avatar

Хулан 2020-03-18 202.126.89.74

Тусгай нислэгээр ирсэн Монголчууд дэндүү арчаагүй аймаар юм. Ор хоногийн мөнгөө төлөхгүй цааргалж бас халуун бууруулах эм ууж өвчнөө нууна…. тийм сүрхий юм бол гадааддаа л байжийхгүй……

Avatar

Зочин 2020-03-18 203.91.115.56

Буудай биш ГУРВАЛЖИН БУДАА -ГРЕЧКА

Avatar

Borts aaruul 2020-03-18 64.119.26.198

Mongold bol borts aaruul baihad uur yum hereggui

Avatar

зочин 2020-03-18 192.82.69.80

манайхан гайхалтай ард түмэнтэй юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж