Covid-19 өвчний тархалтаас сэргийлэн олон орны засгийн газар ард иргэдээ гэрээсээ гарахгүй байхыг зөвлөсөн. Тэр хэрээрээ хүмүүс улам сандарч, гэртээ байх хугацаандаа хэрэглэх бараа бүтээгдэхүүнээ ихээр нөөцлөх болсон. Харин орон орноосоо шалтгаалж ард иргэдийн зайлшгүй хэрэгцээт бараа өөр өөр байдаг аж.
Тэд өөрт хамгийн хэрэгтэй гэж бодсон зүйлээ их хэмжээгээр авч, дэлгүүрүүдийг хоосолцгоож байна. Зарим газарт иргэд хэрэгтэй зүйлээ олж авахын тулд дэлгүүр хаагдтал гадаа нь олон цагаар дугаарлан зогсох ч явдал гарч байна. Жишээ нь, Австралид ариун цэврийн цаас булаалдсан хүмүүс хоорондоо маргалдаж, нударга зөрүүлэх тохиолдол ч олширч байна.
#BREAKING: A scuffle broke out at a Woolworths in Chullora this morning with patrons coming to blows over toilet paper, forcing employees to intervene. Bankstown police attended the scene and no charges have been laid. #9News pic.twitter.com/9TmDAStb9D
— Nine News Australia (@9NewsAUS) March 7, 2020
Харин Нидерландад засгийн газар кофе шопуудыг түр хугацаагаар хаана хэмээн мэдэгдсэний дараа ард иргэд гэртээ байхдаа хэрэглэх каннабисаа нөөцлөхөөр кофе шопуудын гадаа олон цагаар дугаарлажээ.
You know that you are in The Netherlands when restaurants have to close at 6pm and everybody rushes to the coffeeshop to get weed😂 pic.twitter.com/Gloyt7cw6A
— Tim Hermans (@HermansTHJ) March 15, 2020
Хүмүүс зөвхөн хүнс, гэр ахуйн бараа нөөцөлсөнгүй. Ирландад хүмүүс хөргөгч, хөлдөөгч ихээр худалдаж авсан гэнэ. Улмаар Дублины цахилгаан барааны дэлгүүрүүд хоосорчээ.
АНУ-ын хамгийн их халдвар тархсан гурван мужийн нэг болох Калифорнид хүмүүс зэвсгийн дэлгүүрийн үүдэнд хонон өнжин дугаарлах болжээ. Ард иргэд байдал хүндэрч барааны их хомсдол үүсвэл хулгайч, дээрэмчдээс өөрсдийгөө хамгаалахаар бэлдэж буй нь энэ аж.
Queues to buy guns in LA 😳
Buyers tell me they’re scared of what will happen if people run out of food and supplies, and they need to protect their families. We’re live on @TheTodayShow as #coronavirus panic hits LA. pic.twitter.com/2KqGPZfNo4— Amelia Adams (@AmeliaAdams9) March 15, 2020
Харин ОХУ-д хүмүүс буудай нөөцөлж буй гэнэ. Чухам хэзээ Оросын дэлгүүрүүд хоосрох нь тодорхойгүй байгаа энэ үед удаан хадгалах боломжтой, нөөцлөхөд хамгийн тохиромжтой бүтээгдэхүүн нь энэ хэмээн оросууд үзсэн байна.
Канадад хүмүүс амттанд илүү дуртай бололтой. Хамгийн их эрэлттэй байгаа бараа нь агч модны шүүс гэнэ.
Эх сурвалж: RT.COM
Холбоотой мэдээ