Коронавирусийн халдвараас айх айдсаас болж олон улс оронд гэр ахуйн болон хүнсний бүтээгдэхүүний зохиомол хомсдол үүсээд байгаа билээ. Сандарсан хүмүүсийн худалдан авч буй зүйлсийн жагсаалтад ариун цэврийн цаас дээгүүрт бичигдэж байна. Эрэлт ихтэй байгаагаас дэлгүүрт худалдаалагдаж буй ариун цэврийн цаас дуусч, уг бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг үйлдвэрүүд уртасгасан цагаар, зарим нь бүр долоо хоногийн 24 цагийн турш ажиллах болжээ.
“Хэрвээ хэн нэгэн надаас хүмүүс яагаад ариун цэврийн цаасыг түлхүү худалдан авч байгааг асуувал үнэндээ тайлбарлаж мэдэхгүй юм. Хүмүүс гэнэтхэн л урьдынхаасаа их бие засдаг болчхоогүй байлтай” хэмээн Селларс Абсорбент материалс компанийн гүйцэтгэх захирал Том Селларс ярьжээ.
Ариун цэврийн цаас үйлдвэрлэгч Жиоржиа Пасифик өнгөрсөн долоо хоногт зарим захиалагчдын захиалгын хэмжээ хоёр дахин нэмэгдсэн хэмээн мэдээлсэн байна. Түүнчлэн тус үйлдвэр энгийн үеийнхээсээ 20 хувь илүү бүтээгдэхүүн үйлдвэрлэх болжээ. Мөн Америкийн ой, цаасны холбоо болон бусад цаасан бүтээгдэхүүнийн үйлдвэр хомсдлыг арилгахын тулд маш их хичээл зүтгэл зарцуулж буйгаа тэмдэглэжээ.
Ариун цэврийн цаасыг хэрхэн хийдэг вэ?
Ариун цэврийн цаас үйлдвэрлэх үндсэн хоёр түүхий эд бий. Шууд модноос бэлдсэн нэг, хаягдал цааснаас дахин боловсруулсан өөр нэг түүхий эд.
Канад болон АНУ шууд модноос түүхий эд үйлдвэрлэдэг. Үйлдвэрлэгдсэн түүхий эд цаасны үйлдвэрт хүргэгдэж, тэндээ “Эх цаас” гэгдэх 3м өргөн, том цаасан ороомог болдог. Дараад нь эх цаас зүсэх үйлдвэрт очно. Чухам тэнд захиалгын дагуу цаасны төрлүүдийг нойлын цаас, амны цаас зэрэг эцсийн бүтээгдэхүүн гардаг байна.
Эх сурвалж: CNN.COM
Зочин 2020-03-18 192.82.69.99
Хэ хэ манай улс 90оноос хойш л 00-н цаас хэрэглэж эхэлсэндээ урд өмнө нь бол ямар байсан яадаг байсныг бодохоор ичмээр
Зочин 2020-03-18 66.181.185.87
Мэдээж 00ын цаас бол орчин үеийн хүн төрлөхтөний гол хэрэглээ мөн гэхдээ барууны орнуудад арай л нэг шоок шизо маягийн үзэгдэл яваад бндаа. Ер нь бол энэ айхтар өвчин бол хотжилт хэт ихээр олон саяар нэг доороо амидарч байгаагаас болж байгаашдээ
copy 2020-03-18 202.9.46.198
Монголчууд минь юу гол чухал вэ гэдгийг ухамсарлаж чаддаг прагматик хандлага сайтай хүмүүс шүү. Оо-н цаас чухал уу маск чухал уу гэдгийг ялгаж чадахгүй байгаа нийгэмшсэн хүмүүсийн айдас өрөвдмөөр байна шүү.
сүрэн 2020-03-18 122.201.26.172
яг үнэн ёстой олыг нь олж хэллээ дээ.
Зочин 2020-03-18 202.9.40.164
mongolchuud usand orjuhn 00 tsaasgui bol , esvel shurshigch avaad 00d suulgjihan mongolchuyd uhaantai tiimees chuhal bish zuild sanaa zovohgui
Зочин 2020-03-18 202.9.46.198
Зөвхөн айдас нь оо- ийн цаас ихээр худалдаж авахад нь хүргэж байгаа
Зочин 2020-03-18 49.0.212.141
авна даа гэж бодож байсан, аваагүй л байсан байхгүй юу. ахиухан аваад тавьчихаар орж ирсэн хүмүүс ямар гоё шүүгээ вээ л гээд шүүрс алдаад байдгийм.
Зочин 2020-03-18 149.205.250.155
Жийрэглээд бариул барьж болно. Амандаа зүүжийж болно. Гэхдээ байнга гэртээ байж байвал дороо явна л даа. Дээр нь баахан хүүхдүүдтэй гэр бүл бол их нөөцлөхөөс өөр аргагүй.
Зочин 2020-03-18 202.21.107.107
Чацга алдах нь ихсээд аваад байгаа юм уу эсвэл хүнсний зориулалтаар аваад байгаа юм уу бүү мэд. Их хөгжилтэй л санагдаад байгаа юм даа.
Зочин 2020-03-18 66.181.187.41
zuvhun ta nar ch bish ee. bugd l uzeeguigee uzej baina
Зочин 2020-03-18 202.9.46.165
ХАЛДВАР АВСАН ХҮН ИЛҮҮ ЧАЦГА АЛДДАГ ГЭЖ БУРУУ СОНСОО БИЗ