Үйлдвэрлэгчид: Бид үзээгүй зүйлээ үзэж байна

Хуучирсан мэдээ: 2020.03.18-нд нийтлэгдсэн

Үйлдвэрлэгчид: Бид үзээгүй зүйлээ үзэж байна

Үйлдвэрлэгчид: Бид үзээгүй зүйлээ үзэж байна

Коронавирусийн халдвараас айх айдсаас болж олон улс оронд гэр ахуйн болон хүнсний бүтээгдэхүүний зохиомол хомсдол үүсээд байгаа билээ. Сандарсан хүмүүсийн худалдан авч буй зүйлсийн жагсаалтад ариун цэврийн цаас дээгүүрт бичигдэж байна. Эрэлт ихтэй байгаагаас дэлгүүрт худалдаалагдаж буй ариун цэврийн цаас дуусч, уг бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг үйлдвэрүүд уртасгасан цагаар, зарим нь бүр долоо хоногийн 24 цагийн турш ажиллах болжээ.

“Хэрвээ хэн нэгэн надаас хүмүүс яагаад ариун цэврийн цаасыг түлхүү худалдан авч байгааг асуувал үнэндээ тайлбарлаж мэдэхгүй юм. Хүмүүс гэнэтхэн л урьдынхаасаа их бие засдаг болчхоогүй байлтай” хэмээн Селларс Абсорбент материалс компанийн гүйцэтгэх захирал Том Селларс ярьжээ.

Ариун цэврийн цаас үйлдвэрлэгч Жиоржиа Пасифик өнгөрсөн долоо хоногт зарим захиалагчдын захиалгын хэмжээ хоёр дахин нэмэгдсэн хэмээн мэдээлсэн байна. Түүнчлэн тус үйлдвэр энгийн үеийнхээсээ 20 хувь илүү бүтээгдэхүүн үйлдвэрлэх болжээ.  Мөн Америкийн ой, цаасны холбоо болон бусад цаасан бүтээгдэхүүнийн үйлдвэр хомсдлыг арилгахын тулд маш их хичээл зүтгэл зарцуулж буйгаа тэмдэглэжээ.

Ариун цэврийн цаасыг хэрхэн хийдэг вэ?

Ариун цэврийн цаас үйлдвэрлэх үндсэн хоёр түүхий эд бий. Шууд модноос бэлдсэн нэг, хаягдал цааснаас дахин боловсруулсан өөр нэг түүхий эд.

Канад болон АНУ шууд модноос түүхий эд үйлдвэрлэдэг. Үйлдвэрлэгдсэн түүхий эд цаасны үйлдвэрт хүргэгдэж, тэндээ “Эх цаас” гэгдэх 3м өргөн,  том цаасан ороомог болдог. Дараад нь эх цаас зүсэх үйлдвэрт очно. Чухам тэнд захиалгын дагуу цаасны төрлүүдийг нойлын цаас, амны цаас зэрэг эцсийн бүтээгдэхүүн гардаг байна.

Эх сурвалж: CNN.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ХахаХаха
4
ХөөрхөнХөөрхөн
3
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж