Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Монголын Уул уурхайн үндэсний ассоциаци, Газрын тос боловсруулах үйлдвэр зэрэг аж ахуйн нэгж, байгууллагын төлөөлөл Улсын онцгой комисст 100 сая төгрөгийн хандив өргөсөн байна. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар хандивыг Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшинд гардуулав. Мөн өдөр банк бус санхүүгийн 200 гаруй байгууллагыг эгнээндээ нэгтгэсэн “Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбоо” 100 сая, төмөр замын тээврийн салбарт үйл ажиллагаа явуулдаг “Талын хишиг майнинг” ХХК 80 сая төгрөг хандивлав. Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн яам болон мэргэжлийн бусад байгууллагыг дэмжин хандив, тусламж үзүүлж байгаад Шадар сайд Ө.Энхтүвшин талархал илэрхийллээ. Тэрээр мөн ард иргэд, байгууллага, аж ахуйн нэгжүүд урьд өмнөхөөс илүү дэг журам, хариуцлагатай, эв нэгдэлтэй байж, хүнд үеийг даван туулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв гэж Монгол Улсын Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.
Холбоотой мэдээ