Баянзүрх дүүрэгт “Архигүй орчин” аян эхэллээ | News.MN

Баянзүрх дүүрэгт “Архигүй орчин” аян эхэллээ

Баянзүрх дүүрэгт “Архигүй орчин” аян эхэллээ

Баянзүрх дүүрэгт “Архигүй орчин” аян эхэллээ

‘’Covid-19’’ цар тахлын үед  архи согтууруулах ундаагаар үйлчилдэг аж ахуй нэгж байгууллагын цагийн хуваарьт өөрчлөлт оруулж “00:00” цаг болгосон. Мөн зарим хугацаанд үйл ажиллагааг зогсоох хүртэл арга хэмжээ авсан энэ үед гудамж талбайд согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн тоо буурч байгаа дүн мэдээ байна. Гэтэл нөгөө талд ахуйн хүрээнд буюу гэртээ, эсхүл айлд архидан согтуурсны улмаас маргалдаж бусдыг зодож хохирол учруулах, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг зөрчил  өсөх хандлагатай байна. Тиймээс ЦЕГ-ын урьдчилан сэргийлэх хэлтэс болон Хэрэг бүртгэх албанаас “Хайр өвтгөдөггүй” болон “Архигүй орчин” аяныг эхлүүллээ.

Аяны зорилго нь ахуйн хүрээнд архидан согтуурсны улмаас хүний эрүүл мэндэд хохирол учрах, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдэж буй гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг иргэдэд хүргэх зорилготой юм.

‘’Covid-19’’ цар тахлын үед  архи уух нь дархлааг сулруулах, халдвар авах өндөр эрсдэлд хүргэх талаар олон улсын эрүүл мэндийн байгууллагаас зөвлөмж гаргасан тул архинаас татгалзаж бүх хайраа гэр бүлдээ зориулж амар тайван амьдралын төлөө хамтдаа тэмцэхийг  уриалж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-03-18 202.55.188.86

Тѳрийн байгууллагуудаар энэ аяныг зохион байгуул.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж