Top Gear Australia тэргүүтэй том сэтгүүл, үндэсний хэмжээний сонинд нийтлэлээ хэвлүүлдэг Австрали сэтгүүлч Стефен Корби анх энэ талаар мэдээ бичжээ.
Шинэ коронавирусээс болоод ариун цэврийн цаас хомсдоод байгаа өнөө үед дахин ашигладаг ариун цэврийн цаас хэрэгцээнд тохирох бүтээгдэхүүн гэнэ. Гэхдээ хэн ч өнөөдөр дахин ашигладаг ариун цэврийн цаас хэрэглэх дээрээ тултал аргаа бараагүй гэж найдъя.
“Угаагаад дахин хэрэглэдэг ариун цэврийн цаас (биш)” үйлдвэрлэгч HandmadeAustralian Textiles бүтээгдэхүүнээ сурталчилж байна. Олон удаа ашигладаг даавуун бүтээгдэхүүн нь нэг удаагийн цаасан бүтээгдэхүүнээс илүү байгальд ээлтэй гэж сурталчилж байгаа юм. Харин бодит байдал дээр хүчирхэг австраличууд дэлгүүрт жинхэнэ нойлын цаасны төлөө ноцолдож, арай бие жижгүүд нь сонингийн цаасыг богино долгионы зууханд ариутган хэрэглэж байна.
Нойлын цаас бүтээгдэхээс өмнө
14-р зуунд хятадууд анх ариун цэврийн цаасыг бүтээхээс өмнө хүн төрөлхтөн 2.5 сая жил (чулуун зэвсэг хэрэглэж эхэлснээс хойш тооцвол) энэхүү бүтээгдэхүүнийг хэрэглэлгүйгээр амьдарч ирсэн. Ромчууд саваа модны үзүүрт хөвөн, даавуу тогтоож байгаад аргалдаг байсан, эскимөсчүүд харин хөвд хэрэглэдэг байсан, грекчүүд шавар, индианчууд эрдэнэ шишийн гол хэрэглэдэг байв.
Эх сурвалж: RT.COM
Холбоотой мэдээ