Тусгаарлагдсан иргэдийн гэрт нэхэмжлэх хүргүүлнэ | News.MN

Тусгаарлагдсан иргэдийн гэрт нэхэмжлэх хүргүүлнэ

Тусгаарлагдсан иргэдийн гэрт нэхэмжлэх хүргүүлнэ

Тусгаарлагдсан иргэдийн гэрт нэхэмжлэх хүргүүлнэ

Covid-19-ийн халдвартай холбоотойгоор нэгдүгээр сараас эхлэн нийтдээ 2272 хүнийг ажиглалтад авчээ. Эдгээрээс 1337 иргэн нь одоогоор ажиглалтын байранд хянагдаж байгаа юм.

Энэ хугацаанд тусгаарлагдсан болон одоо тусгаарлагдаж буй иргэдийг 14 хоног тусгаарлагдсаныхаа төлбөрийг яралтай тушаахыг Улсын онцгой комиссын Шуурхай штабаас үүрэг болгосон. Мөн энэ асуудалд хойрго хандвал тухайн иргэний хаягаар гэрт нь төлбөрийн хуудас хүргүүлж, бүр цаашлаад хууль хяналтын байгууллагад хандах болно гэдгийг ч сануулсан юм.

Тусгаарлагдсан иргэдээс хэд нь төлбөрөө төлөөд буйг Эрүүл мэндийн яамнаас лавлахад “Бид төлбөрөө төлсөн төлөөгүйгээс нь үл хамааран иргэдийн эрүүл мэндийн байдлыг хариуцан ажиллана. Төлбөрийн асуудлыг бид мэдэхгүй” гэв.

Харин энэ талаар ОБЕГ-аас лавлахад “Одоогоор тодорхой мэдээлэл нэгтгэгдээгүй байна” гэв.

Тусгай үүргийн онгоцоор Берлин, Сөүл, Токио зэрэг хотуудаас өнөөдрийн байдлаар нийтдээ 730 иргэн ирсэн бөгөөд нэг нислэгт 40-50 хүн нислэгийн багт ажиллаж, зорчигчидтой хамт тусгаарлагдаж байгаа юм.  Мөн тусгаарлах байрныхаа төлбөрөө тушаагаагүй иргэнийг тусгай үүргийн онгоцонд суулгахгүй байгаа юм. Төлбөрт зөвхөн байр, хоолны зардал орсон бөгөөд 14 хоног тусгаарлах юм. Тухайлбал,

  • 14 хоног тусгаарлах байр /эмнэлэг, сувиллын газар/, хоолны зардал хоногийн 50000 төгрөг буюу нийт 700000 төгрөг,
  • Дотоод хэргийн их сургуулийн оюутны байранд /цэргийн хуарангийн зохион байгуулалттай байр/ тусгаарлагдах бол 40000 төгрөг буюу нийт 560000 төгрөг
  • 0-5 настай хүүхэд төлбөргүй, 6-18 настай хүүхэд хоногийн 30000 төгрөг буюу нийт 420000 төгрөг

Тусгаарлах байрны төлбөртэй холбоотой мэдээллийг 1800-1105, 51-262022, 318277, 263354 тоот утаснаас лавлах боломжтой юм.

Р.ДУЛАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж