Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлэл хийх гэж байна.
Posted by News.mn on Tuesday, March 17, 2020
Зээл төлөлтийн хугацааг 90 хоногоор царцаах боломжтой болсон талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Төв банкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн нар мэдээлэл хийлээ.
Монголбанкны ерөнхийлөгч Б.ЛХАГВАСҮРЭН: Хэрэглээний зээл авсан аж ахуйн нэгж, иргэн, бизнесийнхэн банкуудад хандсан байсан. Нийт 1000 гаруй аж ахуйн нэгжийн 1-1.5 их наяд төгрөгийн зээлтэй холбоотой асуудлаар санал тавьсныг банкууд маань манайд танилцуулсан.
Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлөөр зээлийг хөнгөвчлөх, зөөлрүүлэх ямар боломж байна вэ гэдгийг ярьдаг. Банкуудад активын ангиллын журам гэж байдаг. Энэ журам дээр тодорхой хөнгөлөлт үзүүлэх юм бол банк нь харилцагчиддаа хөнгөлөлт үзүүлэх боломжтой гэсэн.
Covid-19-ын халдвар өнгөрсөн нэгдүгээр сарын сүүлээр зарлагдсан. Энэнээс хойш зээл төлөхөд хүндрэл гарч, зээл төлөгдөх боломжгүй болсон гэж үзэж байгаа учраас энэ үеэс судалгааг хийж байна.
Нийт зээлдэгчдийн 90 гаруй хувь хэрэглээний зээл авсан байдаг. Үүнд ипотекийн зээлээс эхлээд тэтгэврийн зээл ч орно. Иймээс 90 хоногийн хугацаанд эдгээр зээлийн үндсэн зээл, хүү төлөлтийн хугацааг хойшлуулах, хүү нь бодогдохгүй болохоор хөнгөрөх боломжтой. Зохицуулалтын хүрээнд зөөллөөд өгч байгаа юм.
Зээл гэрээгээр зохицуулагддаг. Аж ахуйн нэгжийн гэрээн дээр бүтцийн өөрчлөлт хийх боломжтой. Үүнийг журмын хүрээнд зохицуулсан. Хэрэглээний зээл дээр хүүгээ төлж чадахгүй бол ангилал буурах эрсдэл байдаг. Тухайн зээлдэгчийн хувьд ангилал буурахгүй, өндөржүүлсэн бэлэн байдал зарласнаас хойш гурван сарын хугацаанд ангилал бууруулахгүй гэж үзсэн гэлээ.
90 ХОНОГИЙН ХУГАЦААНД ЗЭЭЛЭЭ ТӨЛӨӨГҮЙГЭЭС ҮҮДЭХ АЛДАНГИ ТООЦОГДОХГҮЙ
Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.БАЯРСАЙХАН: -ББСБ-ууд санхүүгийн зах зээлийн 7.4 хувийг эзэлж байна. ББСБ-уудын мөрддөг Актив ангилах журмыг СЗХ-ны дарга, Сангийн сайдтай хамтран баталдаг. Энэ журмаар зээлийг дөрөв ангилдаг. Та зээлээ эсвэл зээлийн хүүгээ 120 хоногийн турш төлөөгүй бол таны мэдээллийг Зээлийн мэдээллийн санд оруулахгүй. Харин 121 дэх өдөр оруулна гэдгийг анхаараарай. Хямралын үед муу зээлд ангилагдаад явбал дараа нь зээл авах боломжгүй болдог. ББСБ, ХЗХ зээлийн эргэн төлөлтийн хуваарьт хоёроос дээш удаа өөрчлөлт оруулбал автоматаар зээлийн ангилал нь буурдаг байсан. Үүнийг бууруулахгүй байхаар буюу хэдэн ч удаа зээлийн хуваарьтаа өөрчлөлт оруулах боломжийг олгож байна. Бодлогын арга хэрэгслүүдийг тодорхой түвшинд ярилцаж байна. Манай хорооны зүгээс иргэдэд дарамт болох зээлийн эргэн төлөлттэй холбоотой ямар шийдвэрийг гаргавал зохистой вэ гэдэг талаар мэргэжлийн холбоод болон ББСБ-ын төлөөллүүдтэй олон удаа уулзаж байна. Одоогоор 29 ББСБ шимтгэл хураамжаа тэглэсэн. Мөн алданги тооцохгүй байх, хүү, үндсэн зээлд хөнгөлөлт үзүүлэх зэрэг зохицуулалтыг хийсэн байна.
Мэдээллийн дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.
-Бүх төрлийн зээл хамаарагдах уу. Тухайлбал, ипотекийн зээл орох уу?
-Банкнаас аж ахуй нэгжүүдэд олгож байгаа зээл бол бизнесийн зээл, бусад нь хэрэглээний зээл юм. Жишээ нь машины лизингийн зээл, тэтгэвэр барьцаалсан, цалин, хадгаламж бусад орлогоо барьцаалах, ипотекийн зээл гээд бүгд хэрэглээний зээлд ордог.
-Дараа нь хойшлуулсан гурван сарын зээлээ хэрхэн төлөх вэ?
-Гэрээн дээр яаж төлөгдөх нь тодорхой байгаа. Гурван сарын хугацаанд хүү бодогдохгүй. Зээлийн хугацаа сунгагдана гэж ойлгох хэрэгтэй. 20 жилийн зээл авсан бол 20 жил гурван сар болно гэсэн үг.
-Хэчнээн ААН бизнесийн зээлтэй байна вэ?
-Банкны системд 18 их наяд төгрөгийн зээл байдаг. Бидний хийсэн судалгаагаар зээлийн асуудлаа шийдүүлэхээр банкинд хүсэлт тавьсан 1000 орчим иргэн, аж ахуй нэгж байна. Нийт 1.5 их наяд төгрөгийн зээл байгаа. Энэ зээлийн 65 хувь нь аж ахуйн нэгжийн зээл байна. Иргэдийн зээлийн хэмжээ нь ААН-ийнхээс бага ч гэсэн тооны хувьд илүү.
-Шинээр зээл авах хүмүүст үйлчлэх үү?
-Зээлээ авчихсан байхад онцгой дэглэм гараад хүндэрсэн аж ахуй нэгж, иргэдэд зориулсан ийм шийдвэр. Хүнд үед зээл авъя гэж ирэх хүн олон байхгүй болов уу. Зээл төлөлтийн хугацааг нь хойшлуулж байгаа учраас бизнес нь сэргэхэд дөхөм гэж харж байгаа. БНХАУ-д коронавирусийн дэгдэлт хамгийн эхэнд гарсан. Манай улсын эдийн засаг Хятадаас шууд хамааралтай учраас нөхцөл байдал маш хүндэрнэ гэж тооцож байсан. Одоо бол Хятад улс коронавирусийг хяналтдаа аваад, эдийн засаг нь сэргэх байдал руугаа орж байна. Тиймээс манай эдийн засаг ч хурдан сэргэнэ гэж харж байгаа. Зээл хойшлуулах шийдвэрийг өнөөдөр гаргасан. Цаашдаа нөхцөл байдал хэрхэн үргэлжлэхээс гаргах шийдвэр хамаарна.
-Зээлийн эргэн төлөлтийг банк автоматаар татчихдаг. Энэ тохиолдолд банк дээр очиж гэрээгээ өөрчилнө гэж ойлгох уу?
-Олон нийтийг нэг дор цуглуулахыг хориглосон энэ үед банкууд цахимаар зохицуулах шийдлийг банкууд гаргана. Төрийн институтийн зүгээс зарчмын шийдлийг нь гаргаж, харилцагч банк хоёр яаж шийдэхээ хоорондоо ярилцана. Сүүлийн үед хурлууд хүртэл цахимаар хийгдэж байгаа учраас банк дээрх асуудлыг цахимаар зохицуулах бүрэн боломж бий.
–Нэгдүгээр сарын 27-ноос тооцно гэхээр дөрөвдүгээр сарын 27-нд хугацаа нь дуусчих юм биш үү?
-Нэгдүгээр сарын 27-нд өндөржүүлсэн бэлэн байдал зарласан гэхээр долдугаар сарын 27-ныг хүртэл ямар нэгэн зээл муу ангилалд орохгүй. Цалингаа бүтэн авч чадахгүйгээс болоод орлого тасалдаад зээлээ төлж чадахгүй байх нь гурван сарын хугацаанд шийдэгдэнэ гэсэн үг. Нэг сард зээлээ төлж чадаагүй, чанар нь буурсан хүмүүс үүнд хамаарагдахгүй. Тэгэхээр зарласан өдрөөс явах нь гэж үзэж байгаа.
Болор 2020-03-18 202.21.105.166
Хаан банк саруудынхаа хүүг төлнө гэж байна ш дээ. Онлайнаар хүсэлтээ авчхаад эдийн засагчид заавал ирж уулз, саруудынхаа хүүг төлнө гэж байна. Саруудын хүү төлөхөөр бол бид зүгээр л шулуулж байна гэсэн үг. Үг үйлдэл нь байнга л зөрсөөр л
Сараа 2020-03-18 202.70.33.115
Төрийн банкинд очсоон Монгол банкнаас тийм шийдвэр ирээгүй гээд зээлээ төл гээд уурлаж байна лээ. Энэ одоо ямар хачин шийдвэр вэ шийвдэр гаргасан бол тэр гаргасан журам нтр ээ банкууддаа мэдэгдээч ээ
Юм ойлгодоггүй иргэн чинь 2020-03-18 103.212.119.86
Аль нь юм болоо? Хэлээд тайлбарлаад өгөх хүн байна уу? Монгол банкнаас шийдвэр ирээгүй гээд уурлах янзтай суух банкны ажилтан. Зээлээ 3 сараар хойшлуулсан гэж ойлгоод гэнэдсэн нэг муу ард. Тайлбар, шийдвэрээ хурдан ойлгомжтой байлгавал бидэнд хэрэгтэй байх юм шийдвэр гаргаж буй нөхөд өө.
Юм ойлгодоггүй иргэн чинь 2020-03-18 103.212.119.86
20 жилийн зээл авсан бол 20 жил 3 сар болно гэж хэлжээ. Өнөөдөр буюу 2020 оны 3 сарын 24-нд УБ банкны ажилтнаас асуухад хүмүүс асуугаад байх юм. Монгол банкнаас шийдвэр ирээгүй. Та 3 сарын төлбөрөө төлнө гэж хэллээ. Ингэхлээр Асуудал 2 янзаар ойлгогдоод байна.1. 3-р сарын зээл зээлийн хүүг төлөхгүй байсаар 6 сард төлөх юм байна ө.х. нийт зээл 3 сараар ухарна гэж нэг ойлгогдоно. 2. 3-р сарын зээл зээлийн хүүг 3-р сард төлөхгүй байж байгаад 6-р сард 3-р сарын зээлийг 6-р сарын зээлтэй цуг төлөх. А
зочин 2020-03-18 51.91.18.131
4сарын 27 хүртэл хойшилсон уу
Зочин 2020-03-18 51.91.18.131
7 сарын 27 хүртэл зээл хойшилсон юм уу
Иргэн 2020-03-18 66.181.186.213
3- сарын 18 хуртэл бух хун зээл болон зээлийн хуугээ толоод ирсэн бгаа биздээ. Шал тэнэг шийдвэр гарч бна, 3 сар биш 1сар 10 хоногийн хугацаа огч бх шиг бна. Ийм тоглоомтой юм гэж бх уу. Шал худлаа зээлийн ангидал , алданги яриад хумуусийн толгойг эргуулээд бх юм. Туслах гэж бгаа бол тусалсан шиг тусоаач дээ. 3 сарын 18 аас 6 сарын 18 хуртэл бизнес болон хэрэглээний зээлийг хамруулах хэрэгтэй. Хятадын эз сайжирсан гээд хоерын хооронд арга хэмжээ авч бна . Ипотекийн зээл хямарна шуу
Иргэн 2020-03-18 64.119.20.134
Юм уншаад ойлгодоггүй гарууд бас зээл авнаа. Сургуульдаа сурлага муутангууд зээл авдаг юм бна. Нэгэнт төлөхөөс хойш боломжтой хүмүүс нь төлж л байх хэрэгтэй. Барааны лангуу хаагдсан зээлтэй хүмүүст ашигтай шийдвэр бна. Бүү даварцгаа
Erin 2020-03-18 64.119.21.211
Kompany.n 8% adilhan yum bolovu?
Зочин 2020-03-18 64.119.27.239
БҮХ ХЭРЭГЛЭЭНИЙ ЗЭЭЛИЙГ 90 ХОНОГООР ХОЙШЛУУЛЛАА ГЭСЭН ЧИНЬ 1 САРЫН 27.НООС ЮМУУ.ЯДАРСАН АРДУУДААР БИТГИЙ ТОГЛО.ГОМДООР ЮМ.ЯАЖ ИЙЖ ГҮРИЙГЭЭД Б.А
Зочин 2020-03-18 64.119.27.239
ЗЭЭЛ 90 ХОНОГООР ХОЙШЛУУЛАХ НЬ 3 САРЫН 18 НААС ХОЙШ ЮМ УУ
Иргэн 2020-03-18 192.82.76.240
ха ха ха мөрөөд
erboo 2020-03-18 202.21.109.123
hoishluullaa gene shuu ta nar ugnu uguhduu l ugnu gesen ug shdee yunda bayrlaad bna?>
Зочин 2020-03-18 167.160.89.28
Энэнээс өөр талархах зүйл юу байхав. Зөв шийдвэр гаргасан байна.
Ок 2020-03-18 64.119.27.239
МАШ ИХ БАЯРЛАЛАА ЗӨВ ШҮҮ.ЗЭЭЛИЙН ХҮҮ БОЛОН ҮНДСЭН ЗЭЭЛИЙГ 90 ХОНОГООР ХОЙШЛУУЛЖЭЭ.АРД ТҮМЭН БҮГД ЗЭЭЛТТЭЙ.БИД ЦӨӨХҮҮЛЭЭ ТӨР ЗАСАГ. ЗАСГИЙН ГАЗАР САЙН АЖИЛЛАЖ БАЙНА.АРД ТҮМЭН БИД ХҮН БҮР САХИЛГА БАТ УХАМСАРТАЙ БАЙЖ ЭНЭ СААД БЭРХШЭЭЛИЙГ ДАВАН ТУУЛНА.АРД ТҮМЭН МИНЬ ЭРҮҮЛ ЭНХ БАЙХ БОЛТУГАЙ.УДАХГҮЙ САЙХАН ЦАГ ИРНЭ.
Эка 2020-03-18 64.119.27.239
ЗӨВ ШИЙДЭЛ БАЙНА.АРД ТҮМЭН МИНЬ ТӨР ЗАСГИЙНХАА ШИЙДВЭРИЙГ ЗӨВ ОЙЛГОЖ ЭНЭ АЙХТАР ЦАР ТАХЛААС ХУРДАН ХОЛДОХСОН.ГАРГАСАН ШИЙДВЭРҮҮДИЙГ НЬ ЗӨВ ХҮЛЭЭН АВЧ БАЙГААСАЙ.ИПОТИК.МАШИНЫ ЗЭЭЛ.ТЭТГЭВЭР БАРЬЦААЛСАН ЗЭЭЛ.ЦАЛИНГИЙН ЗЭЭЛҮҮД БҮГД 90 ХОНОГООР ХОЙШЛОГДЖЭЭ.МОНГОЛЧУУД БҮГД Л ҮҮНД ХАМРАГДАЖ БАЙГАА ШҮҮДЭЭ.БАЯРЛАЖ БАЙНА.ЭХ ОРОН АРД ТҮМЭНДЭЭ ЭРҮҮЛ ЭНХИЙГ ХҮСЬЁ.
зочин 2020-03-18 103.229.122.226
Асуудлыг сайтар дэнсэлж бодож байж зохих хугацаанд нь зөв шийд гаргаж байх шиг байна Бусдын буруу зөв элдэв түлхээс хавчлагад авталгүй сайтар тунгааж энгэж асуудлыг зөв шийдэж байхыг дэмжиж байна
зочин 2020-03-18 202.9.46.202
Нүүрс зөөдөг төмөр замаа тавьчихсан байсан бол …. инээд алдаад л сууцгааж байх байлаа .
Чөтгөр👿 2020-03-18 64.119.27.246
Xamgiin zow shiidel bol Ene Tor barij bga shunsltiin Tulmuudiig Daxin songohgvi bh xeregtei 👍👍👍.
Ард 2020-03-18 64.119.27.246
Erno bol shal xudlaa!!! Ugasa tolxoos xoosh ymar xereg bnaa!!! Yadarsan ard irgedee 3-n sar zeelin xvvnes choloolj chadahgvi bga (ТӨР) – d vnendeel Gomdox ym daa!!!
Зочин 2020-03-18 66.181.190.147
Ер нь бол зөв шийдлийн эхийг л тавьлаа. Одоо сунгалтын хугацааны хүүг тэглэх биш, цаашид төлөх бүх хүүг тэглэх нь илүү зөв. Учир нь зөвхөн энэ 3н сарын турш л зогсонги байгаад, дараа нь бүх зүйл хэвийн болно гэсэн баталгаа байхгүй. Харин ч нууцлагдсан уршиг хожим ч үргэлжилнэ. Зөвхөн цагаан сараар л гэхэд маш их орлого ашиг бүрэн алдсанаас гадна, татан авсан, үйлдвэрлэсэн бараанууд л гэхэд /ядаж байхад ихэнх нь хүнсний бараа бүтээгдхүүн/ тэр чигтээ хугацаа хэтэрч цэвэр шаталт болсон…
зочин 2020-03-18 202.9.46.202
Гадаад нөхцөл байдал , дотоодын хэрүүл тэмцэлээсээ болоод Монголын эдийн засаг хориод жилийн өмнөхрүүгээ унаж байх шиг байна да ..
Зочин 2020-03-18 192.82.76.240
Ухаангүй ноёнд урагшгүй албат
Иргэн 2020-03-18 66.181.185.35
Ард иргэдээ сайхан мэхэлж хуурах юмаа. Иргэд чин юм ойлгодог толгой мэдлэг сайн цагаан цаас биш болсон шүү дээ Хүрэлээнүүд минь дэ. Шууд 6 сар гэсэн бол болох байлаа. Эсвэл зээлээ тэглэх хэрэгтэй байсан юм. Хэдэн мөнгө хүүлэгч нарт тархиа угаалгачих юм. ..энэ нэг их нэмэр болохгүй байхоо. Цахилгаан дулааны төлбарөө авахаа зогсоох хэрэгтэй франц шиг. Чадах юм чинь энэ байна мулгуйнууд
Зочин 2020-03-18 66.181.185.172
Ямар их сөрөг энерги вээ? Энэ бол эхний алхам. Болж байна.
Зочин 2020-03-18 202.126.88.142
Ishhhh chaawasdaa
Тэди 2020-03-18 103.136.254.8
Ямар олон асуултын тэмдэгтэй мэдэгдэл вээ…
Энэ тэтгэврийн зээл тэглэхтэй адилхан хэлсэнээсээ өөр үйлдэл болох гээд байх шиг байна. ярьж байгаа зүйлийнхээ талаар сайн ойлголтгүй ярьчих шиг. Энэд хэлсэн зүйлээс нь зарим асуудал нь монголбанкны албан ёсны сайт дээрээ байхгүй л байна. Эхнээс нь зарим хэлсэнээсээ буцаад л байх шиг байна.
Зочин 2020-03-18 66.181.190.38
ugluu erthen shig bank oriidoo ocher gej aimaar boloh baih daa hun bolgon l ochno gej yaritsgaaj bna
Ganaa 2020-03-18 66.181.190.38
bank bol nehseer baigaad avsan shuu bur hamtran zeeldegchin dansand ni horig tavij baigaal avch baina
/*-/ 2020-03-18 49.0.212.74
Яг яана гээд байгаа алны алчуурнууд вэ
Монгол 2020-03-18 192.82.66.23
Банк л ийм новшийн байна шүү дээ. Эзэддэд нь бол ард түмэн бусад хүмүүс түйч хамаагүй,Тэдэнд хүнээс илүү мөнгө шухал.Али эртний л шулаад доромжлоод сурчихсан шдээ.Зээлэн төлөлтөнд нэг ч НӨАТ-н баримт өгдөггүй
HAPPY 2020-03-18 139.5.219.30
ҮНЭХЭЭР ИХ БАРЛАЛАА. ҮҮНЭЭС ӨӨР ТУС ГЭЖ ЮУ БАЙХАВ SO HAPPY
ЗӨВ ШИЙДЭЛ 2020-03-18 202.55.188.36
ОЛОН ИРГЭДЭЭ, АРД ТҮМНЭЭ ДЭМЖСЭН МАШ ЗӨВ ШИЙДВЭР ГАРГАЛАА. 3 САРААР ХОЙШЛУУЛНА ГЭДЭГ МААНЬ ҮНДСЭНДЭЭ 3 САРЫН ХҮҮНЭЭС ЧӨЛӨӨЛЖ БАЙГАА ГЭСЭН ҮГ ШҮҮ ДЭЭ. ХҮҮ БОЛОН НЭМЭГДСЭН ХҮҮ, АЛДАНГИ ТООЦОХГҮЙ, МУУ ЗЭЭЛИЙН АНГИЛАЛД ОРУУЛАХГҮЙ, МАНАЙХАН ҮҮНИЙГ БАС ЗӨВ ТООЦОЖ ОЙЛГОХ ХЭРЭГТЭЙ. 3 САРЫН ХУГАЦААНД ЭНЭ АЮУЛТ ӨВЧИН БАЙХГҮЙ БОЛЧИХВОЛ ЭРГЭЭД ХҮН БҮХЭН Л ҮР ХҮҮХДҮҮДЭЭ СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГТ НЬ ӨГӨӨД, ЧАДДАГ ЧАДДАГАА ХИЙГЭЭД, МӨНГӨ ТӨГРӨГӨӨ ОЛООД, СЭРГЭЭД, БОЛООД Л ЯВЧИНА ШҮҮ ДЭЭ. ЭРҮҮЛ ЭНХИЙГ ХҮСЬЕ ЭЭ.
Зочин 2020-03-18 192.82.76.240
Тэнэг гар
Ба 2020-03-18 64.119.20.134
Юм уншаад ойлгодоггүй бж бас зээл авнаа. Тэнэг амитан
Иргэг 2020-03-18 66.181.176.128
Төмөр зам түрээс тарифаа буулггаачээ
Зочин 2020-03-18 103.57.94.254
undsendee 1 sar l hoishluulj bgaan bna.1,2 sard ugaasaa zagnaal avtsan sht.shal hereggui yum
Мангурууд 2020-03-18 202.179.25.89
1,2,3 сарын зээлийг төлсөн, тэгэхээр 1 сарын зээл нь хойшилж байна уу, Хошгируулаад байгаарай. Сонгуулийг чинь санал өгөхгүй хойшлуулж чадна шүү
Иргэн 2020-03-18 192.82.76.240
Тоон дотор үсэг цохино гэдэг шиг Сангийн сайд энд ямар ч хамаа алга байна. Уг нь энэ хүн арай өөр юм хийх ёстой юм шиг санашдах юм. Төсвийн тодотгол хийхгүй гээд тэнэгтээд байх юм. Төсвийн орлого чинь байхгүй боллоо. Сонгуульд тааруулсан төсвөө өөрчлөөч. Энэ нөхрийнхийж чөдөх эд биш л дээ. МАН ард түмэн, эдийн засгаа, улс орноо бодооч … Өөрсдөө бодож чадахгүй бол бусдаас будаа идээч. Арай биш ээ…
бжа 2020-03-18 103.11.195.34
яг яаана гээд байгаа юм бэ
xm 2020-03-18 202.9.46.108
Yamar ch hereggui shiidver, negent l tuluhuus hoish hoishluulsan hoishluulaagui bh ni yalgaagui.
ternii orond huunii tulburuus chuluuluud bodit tuslamj heregtei bn shd
Ядарсан Төрийн ядарсан арга хэмжээ юм даа 2020-03-18 139.5.216.77
Ядарсан Ард түмэнтэй. Наалдах юм бараг алгоо
зочин 2020-03-18 59.153.113.32
ХААН БАНК АЛЬ ХЭДИЙН ЗЭЭЛ ДАНСНААС ТАТААД АВААД ЯВЧИХСАН МАНЬ МЭТЭД БОЛ ЯМАР Ч ХАМААРАЛГҮЙ ШИЙДВЭР БАЙНА ХАРИН ЗЭЭЛИЙН ХҮҮГ НЬ ЧӨЛӨӨЛСӨН БОЛ ХӨЛ ГАРАА БҮГДИЙГ НЬ ӨРГӨХӨӨР БАЙЛАА
давжий 2020-03-18 202.21.116.13
уг нь хойшлуулах биш чөлөөлөх нь хамгийн зөв шийдвэр байх. Харин чөлөөлсний тодорхой хувийг төр засаг даасан бол хамгийн зөв шийдвэр байх байлаа, би эдийн засагч биш л дээ…..
zochin 2020-03-18 66.181.180.165
Олон хүний асуудал шийдсэн маш зөв шийдвэр гарлаа.
ХУУЛЬЧ 2020-03-18 192.82.64.190
МЭДРЭМЖТЭЙ АЖИЛЖ БАЙНА ШҮҮ ,,,,,,,МУНДАГ БАЙНАА ,,,,,,,ХЭЛЭХ ҮГ АЛГА ,,,,,,,,,
Иргэг 2020-03-18 66.181.176.128
1 2 3 Сард зээлээ төлсөн шүү дээ Бараг бүгд.төлсөн байх Манай ард.түмэн бүх чадлаараа хичээж үүргээ биелүүлдэг Төрийн дээр гарсан МАН н хулгайчид луйварчип авилгачдаас Жидүүчдээс ялгаатай нь Гэтэл 1 сарын 27 гэж тохуурхаж байна Ихэнхэд ньмхамаарахгүй шүү дээ энж чинь Энэ намыг тэр чигээр нь улс төрийн тавцангаа арчиж хаяач ард олон минь Биднийг доромжилж байгаа биздээ
Зочин 2020-03-18 103.57.94.254
судалж судалж 1,2 р саруудын эргэн төлөлт орсныг мэдчээд ийнхүү даапаалж байгаа юм.
Зочин 2020-03-18 103.10.21.111
Сайн байна уу? Үнэхээр үнэн бол сайхан л юм тэ?
ttt 2020-03-18 202.21.107.242
asuumj ni oilgomjgui baina
Банкыг өмөөрөх ёстой 2020-03-18 202.126.89.141
Банк иргэн, аан.с зээлийн эх үүсвэр болгож хадгаламж хүү, хугацаатай гэрээ хийж авдаг, Хадгаламж эзэмшигчдээс 1ширхэг ч хүн хүүгээ авахгүй гэж дуугарахгүй л бгаа юм даа.
Банкууд хадгаламжийн хүүгээ төлөхгүй гэж 1 ч дуугараагүй,
Зочин 2020-03-18 202.9.40.140
Банк бусаас авсан зээлээ яг яахын болжийноо? Тодорхой юм хэлчихгүй бөөрөнхийлөөд байхын.
Зочин 2020-03-18 202.126.89.141
Сонгууль угтсан шоу байна гэж ойлголоо. 90 хоног гэдгийг
хэн 2020-03-18 202.179.26.26
Хойшлуулаада гэж гоншигноно. Хойшлуулсан хойно нь хугацаа нь дууслаа гэж гоншигного. Улс хэзээнээс хөл хорио тогтоосон тэр хугацаанаас таануусыг муу зээлд орчихвы гээд хугацааг нь эхлүүлсэн байгааг ядаж бодоод ойлгочихооч…. Цаашдаа сунгагдвал тэр үед бодит байдлыг харзнаж дахин шийдвэр гаргана гээд байгааг нь уншаад ойлгочих ухаан тархигүйн бол новшоо хийж зээл өвч хэрэглэдийн….
Зочин 2020-03-18 202.126.89.141
Алиййййшшшшүү, зааоо.
зочин 2020-03-18 202.126.89.187
МАНгаруудын гаргаж баыгаа шийдвэр нь ийм л мангар юм байх юм даа. Дандаа хүн хуурч хулхидах, өөрөөсөө зайлуулах, дүр эсгэх юм хийх юм даа. Ийм хүмүүсээс хөгжил дэвшил шийдэл харах ямарч боломжгүй юм.
Зочин 2020-03-18 64.119.18.217
Баярсайхан гэдэг даргын хэлсэнийг ойлгосонгүй
Зочин 2020-03-18 103.9.90.98
Арилжааны банкууд шууд хэрэгжүүлэх үү.
Зочин 2020-03-18 66.181.180.48
Шинэ төрлийн титэм вирусийн дэгдэлтийн улмаас төрөөс ямар нэг зохицуулалт хийхгүй бол АНУ-д ажилгүйдэл 20 хувьд хүрч болзошгүй талаар тус улсын Сангийн сайд Стивен Мнучин сенатчидтай асуудлыг хэлэлцэх үеэр онцолсон талаар Bloomberg мэдээллээ.
Мнучин эдийн засгийг дэмжих үүднээс нэг их наяд доллар гаргах санхүүжилт хийх талаар Бүгд Найрамдах намаас сонгогдсон сенатчидтай хэлэлцэх үеэрээ дээрх мэдэгдлийг хийсэн байна.
Bloomberg агентлагт мэдээлэл өгсөн эх сурвалжийн өгүүлснээр, ирэх
Зочин 2020-03-18 202.9.46.3
asag uuriin 100 huvi medeled bdag TOSKiin bairnii tyreesee heden sar teglej boldoggui yum uu.
Зочин 2020-03-18 64.119.25.29
Chi muu yamar davarsan p***a ve. Hamgiin hyamdhsn tireestei bairand baij. Muu l***r mini chadahgyi bol zaigaa taviad z**l. Ochnoon hun naana chin oroh geed hulewj bn
Zochin 2020-03-18 103.14.38.134
Зээлийн хасалт, хөнгөлөлт ус агаар шиг хэрэгтэй байхад МАНмалуудын шийдвэрийг хараач. Энийг ямар дэмжлэг гэдэг юм.
Ккк 2020-03-18 66.181.189.25
Энэ шийдвэр ЗӨВХӨН ХЭРЭГЛЭЭНИЙ ЗЭЭЛД хамаатай. БИЗНЕСИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ямар ч хамаагүй. Хэрэглээний зээлийн 3%-ийг л БИЗНЭСИЙН байгуулагуудад хамаатай зээл байна. БИЗНЭСИЙН ЗЭЭЛ ҮҮНД ОГТ ХАМААРАЛГҮЙ. БИЗНЭСИЙН БАЙГУУЛЛАГУУД ДАМПУУРЧ Л БАЙГ УУ ЕРӨНХИЙ САЙД АА
Зочин 2020-03-18 202.126.88.207
Businessiin zeel 6 sar geh shig bolson doo
Зочин 2020-03-18 202.179.31.41
Тодорхой хэлээч
Зочин 2020-03-18 150.129.143.194
1sarin 27noos geheer 2sar ni ungursun bn ard tumniig huursan shiidver bndaa neeh ard tumnee harj uzsen yum ogt alga bn songuuliun shou l bn
Зочин 2020-03-18 66.181.180.48
ORKHO BUR D 1000 DOLLAR OGOKH KHEREGTEI -TAVANTOLGOO COMPANY AAS SHUU ,BAS MONGOL IIN ZASAG IIN GAZAR ORKHOO BUR D 1000 DOLLAR , ERUNKHELEGCH BAS ORKHOO BUR D 1000 DOLLAR OGOKH KHEREGTEI . ARCHILSAN ORON BOLGON IIG BODOLGOO YAVUULJI BAIN . “Facebook” 45 мянган ажилтан тус бүртээ 1000 доллар өгнө.
Иргэд 2020-03-18 139.5.218.96
Ипотек, тэтгэврийн зээл гэж тодорхой бичсэн б на ш дээ !!! Харахгүй б гаам уу ???
зочин 2020-03-18 66.181.161.43
Шилний цаанаас чихэр долоолгосонтой адил байна.Монголд хэн амар хялбар мөнгө олж байна банкууд. Ямарч бүтээн байгуулалт хийлгүй мөнгө хүүлж хялбар баяждаг, иргэдийг шулж мөлждөг. Худлаа арга хэмжээ авсан иэт иргэдийг хуурч. тохуурхахаа зогсоо. Бодлогын хүүгээ 1% буурууллаа л гэсэн иргэдэд яаж очиж наалдаваа. Ямарч нөлөө байхгүй, төлдөг хүүгээ төлсөөр л байна. Битгий биднийг доромжил, бүгд огцор.
Зочин 2020-03-18 202.9.46.82
Бизнесийн зээлийг яах юм бэ, xyлгaйч нар аа?
Зочин 2020-03-18 150.129.143.194
Сангийн сайд Монголоо ойлгохгүй дэлхийн хэмжээнд сэтгэж байна гээд дэмийрээд байсан 6 сар л зээлийн төлөлтийг хойшлуулж иргэдээ МАН хуурч байна
Зочин 2020-03-18 202.70.34.238
Цонхны цаанаас чихэр долоолгоод байх юм аа.
Зочин 2020-03-18 150.129.143.194
Сангийн сайд Монголоо ойлгохгүй дэлхийн хэмжээнд сэтгээд байна уу зээлийн төлөлтийг 6 сар л хойшлуулж буцаад иргэдээ мөлжөөд эхлэх нь МАН -ын ээлжит хууралт
Зочин 2020-03-18 202.9.46.56
Ene bankuud chon nehseer baigaad dansnaas ideh hoolnii mungiig mine dataad avchihsanshd erthen gargaj boldguimu
Зочин 2020-03-18 202.21.125.158
alba yum uu hahha
Зочин 2020-03-18 202.126.89.132
Сайхан мэдээ байна. Баярлалаа!!!!
ЧД иргэн 2020-03-18 202.179.26.187
ААН, хувь хүмүүсийн түрээсийн таөлбөрийг хөнгөвчлөх талаар арга хэмжээ авах уу…Байдлыг харахад Сангийн яаманд бизнесийг дэмжих ямарч төлөвлөгөө байхгуй, юу хийхээч мэдэхгүй байгаа бололтой. Монголд банк ч гэсэн учраа олохгуй байна. Бүгд л бие биенээ харсан, адлаа хийхээс хэт болгоомжилсон, өөрсдийнхээ арьсыг авч үлдэх гэсэн өчүүхэн бодолтой нөхөд байна даа. Ийм ч засаг гэж байх гэж.Бусад улс оронд бизнесээ маш тодорхой, дорвитой арга хэмжээ аваад эхэлчихсэн. Харамч хүн хоёр удаа төлдөг.
ганаа даш 2020-03-18 182.160.37.233
түрээсийн хөнгөлөлт үзүүлсэн байгууллагад татварын хөнгөлөлт үзүүлнэ гэсэн
Зочин 2020-03-18 124.158.109.42
Цахилгааны төлбөрийг тэгэлье.
Зочин 2020-03-18 202.179.24.194
Илүү дарамт
Зочин 2020-03-18 202.131.245.34
1. яг хэзээнээс хэднийг хүртэл зээл, зээлийн хүүнээс чөлөөлөх юм э
2. автоматаар чөлөөлөх юм уу, банк дээрээ очих юм уу
тодорхой юм алга
зочин 2020-03-18 66.181.179.99
харилцагчиддаа–харилцагчдадаа. Болор дурангаар шалгав гэнэ үү.
Зочин 2020-03-18 202.9.40.177
Доромжилчих юмаа. 1 сарын 27 ноос мөрдөж эхлээд 4 сарын 27 нд дуусаж байгах юмаа өнөөдар ийм арна хэмжээ авахаар боллоо гэж ярихаа болиоч !!!. Үнэндээ л ард түмнийг доромжилж байна даа . с** л гэе даа
Зочин 2020-03-18 66.181.161.55
ломбард яах юм
Зочин 2020-03-18 202.179.25.40
Тэнэг хүнийг хуурсан алхам бололтой. Эдийн засгийг сэргээх хөтөлбөр биш
зочин 2020-03-18 182.160.39.225
тодорхой зүйл юуч хэлсэнгүй. ойлгомжтой бус бөөрөнхий зүйл ярьлаа. энэ 3 сарын хугацаанд хүү бодогдох эсэх, эсвэл дараа нь нөхөж төлөх юм уу.
Зочин 2020-03-18 103.26.195.11
gutsdagiin 3 sariin daraa nuhuj tulnu biz dee, iluu daramt sh dee
Иргэн 2020-03-18 66.181.181.25
Ямар ч үр дүнгүй шийдвэр ээлжит молиго бололтой
Энэ хөнгөлөт чинь 4 сарын 27-нд дуусах юм уу ?????? 2020-03-18 139.5.216.77
Энэ хөнгөлөт чинь 4 сарын 27-нд дуусах юм уу ??????
1 сарын 27-ноос бол 2 сар нь өнгөрч байгаамуу ?? 2020-03-18 139.5.216.77
Ийм байж болох уу ?? Өнөөдрөөс тооцож эхлбэл зөв биш үү ??
Арай олигтойхон арга хэмжэ авах хэрэгтэй ш дээ 2020-03-18 139.5.216.77
Олигтойхон арга хэмжээ аваачээ
Зочин 2020-03-18 202.9.46.198
ипотек цалингийн зээл орох уу
Зочин 2020-03-18 103.9.90.98
орно гээд байна.
Зочин 2020-03-18 202.179.8.122
Орно гээд байна шдээ. Юмаа сайн уншаач ээ
Зочин 2020-03-18 202.126.89.106
Банкууд бол цалин буухаар нь зээл татна гэж байна энэ арилжааны банкууд арай хэтэрхий монополдож байна монгол банк ямар нэгэн журмаа оруулахгүйюм байхдаа