Covid-19 гадаргуу дээр хэр удаан тогтдог вэ? | News.MN

Covid-19 гадаргуу дээр хэр удаан тогтдог вэ?

Covid-19 гадаргуу дээр хэр удаан тогтдог вэ?

Covid-19 гадаргуу дээр хэр удаан тогтдог вэ?

Шинэ төрлийн коронавирус олон оронд тархахын хэрээр хүмүүс аливаад хүрэхээс айдаг болжээ. Хаашаа ч харсан тохойгоороо хаалга онгойлгож буй хүмүүс, бариул бариагүй яваа зорчигчид, өглөө бүр ширээгээ арчих ажилтнуудыг харж болно.

Халдвар тархсан газруудад битүү хамгаалалтын хувцастай хүмүүс гудамж, талбайд ариутгалын бодис цацаж, оффис, эмнэлэг, дэлгүүр, хоолны газрууд дуудлагаар ариутгал хийлгэх нь ихэсчээ. Зарим хотод сайн дурынхан шөнөөр бэлэн мөнгөний машин угааж, цэвэрлэж, ариутгаж байна.

Covid-19 нь халдвартай хүн ханиах, найтаах зэрэг тохиолдолд хамар, амнаас нь үсэрсэн дуслуудаар тархдаг. Нэг удаа ханиахад л агаарт гурван мянган ширхэг дусал цацагддаг гэсэн судалгаа бий. Тэр дуслуудын ширхэг бүр нь өвчин үүсгэх аюултай бөгөөд хүний арьс, хувцас болон хана, шал, тавилгын гадаргууд наалдах төдийгүй зарим жижиг дуслууд нь агаарт тогтож үлдэх нь ч бий. Мөн аливаа вирус ялгадас дээр илүү удаан тогтдог гэх баталгаа бий. Тиймээс ялангуяа ариун цэврийн өрөө рүү орсон л бол гараа сайтар угаах ёстой.

Вирус наалдсан газарт гар, нүүрээ хүргэх нь халдвар авах гол зам биш хэмээн эрүүл мэндийн байгууллагууд тэмдэглэсэн ч гар болон үргэлж хүрдэг хогшлоо тогтмол цэвэрлэх нь өвчнөөс сэргийлэх үр дүнтэй арга хэмээн зөвлөж байгаа. Мөн Covid-19 вирус гадаргуу дээрээс гарт наалдах замаар хэчнээн хүнд халдсаныг нарийн тогтоогоогүй байгаа билээ.

Covid-19 өвчин үүсгэгч SARS-CoV-2 вирус гадаргуу дээр чухам хэчнээн удаан тогтдог, биеэс гадуур амьдрах чадвартай эсэх нь тодорхойгүй хэвээр байна. SARS, MERS зэрэг бусад төрлийн коронавирус метал, шил, хуванцар гадаргуу дээр ариутгаагүй тохиолдолд есөн өдөр хүртэл тогтох чадвартай. Тэр ч байтугай бага хэмд 28 өдөр ч тогтох боломжтой аж.

Коронавирусүүд олон орчинд дасан зохицох онцгой чадвартай гэдгээрээ вирус судлаачдын дунд алдартай. Эрдэмтэд одоо л уг чадвар нь коронавирусийн халдварыг хэрхэн нэмдгийг ойлгож эхэлж байна.

АНУ-ын үндэсний анагаах ухааны институтын вирус судлаач Нилте ван Доремален болон түүний баг Монтанагийн Хамилтоны Роки уулын лабораторид SARS-CoV-2 вирус өөр өөр гадаргуу дээр хэр удаан тогтох чадвартайг анх удаа судалж эхэлжээ. Нэгдсэн дүн хараахан гараагүй байгаа ч халдвартай хүний ханиадаар агаарт цацагдсан дуслуудад вирус ойролцоогоор гурван цаг тогтдог агаад 1-5 микрометр буюу хүний үсний өргөнөөс 30 дахин жижиг дуслууд нь агаарт хэдэн ч цаг тогтох боломжтой гэнэ.

Тиймээс шүүлтүүргүй агааржуулагчтай орчинд дуслууд агаарт олон цагийн турш эргэлдэх ба түүнээс гадна тиймэрхүү тогтворгүй агаартай газарт дуслууд орчны эд зүйлсийн гадаргуу дээр хялбар наалддаг аж.

Мөн АНУ-ын үндэсний анагаах ухааны институтын өөр нэгэн судалгаа SARS-CoV-2 вирус цаасан хайрцаг, картонон цаасан дээр 24 цаг, зэвэрдэггүй ган, хуванцар гадаргуу дээр 2-3 өдөр хүртэл тогтдогийг олж мэджээ. Хуванцар болон төмөр гадаргуу гэдэг нь бидний эргэн тойронд байх хаалганы бариул, хавтасласан бичиг баримт зэрэг өдөр тутмын хэрэглээний хатуу зүйлс гэсэн үг. Мөн тус судалгааны үеэр зэс гадаргуу нь вирусийг дөрвөн цагийн дотор устгах чадвартай нь ажиглагджээ.

Судлаачид үүнээс гадна гадаргуу дээр тогтсон вирусыг хэрхэн хурдан устгах аргыг судалсан байна. Тэдний зөвлөж байгаагаар 62-71 хувийн алкоголь, 0.5 хувийн устөрөгчтэй ариутгагч, эсвэл 0.1 хувь натрийн гипохлориттой ахуйн ариутгагч минутын дотор л гадаргуу дээр тогтсон вирусийг устгах чадвартай гэнэ. Түүнээс гадна бусад коронавирус халуун, чийглэг гадаргуу дээр тэсвэргүй байгаа нь тогтоогджээ. Өөр нэгэн судалгаа целсийн 56 хэмийн халуунд 15 минутанд 10 мянга орчим коронавирусийн тоосонцор устаж байгааг нотолжээ.

Гэсэн хэдий ч халдвартай хүний ханиаднаас үсэрсэн нэг ширхэг дусал тутамд хичнээн ширхэг вирусийн тоосонцор буй нь мөн л тодорхойгүй байна. Ямартай ч энгийн ханиадны вирус бол нэг дусалд хэдэн арван мянгаараа байдаг гэх судалгаа бий. Гэхдээ энэ тоо тухайн өвчтөний өвчин аль шатандаа явж буйгаас хамаараад харилцан адилгүй байх боломжтой гэнэ.

Түүнээс гадна даавуун болон бусад хувцасны гадаргуу дээр вирус хэр удаан байх чадвартай нь нууц хэвээр байгаа. Эрдэмтэд үүнийг судалсаар л буй. Байгалийн гаралтай даавуу нь вирус амархан хатах орчин бүрдүүлдэг байж магадгүй хэмээн дээрх судалгааны багийн ахлагч Винсент Мюнстер таамаглаж байгаа аж.

“Бид хувцасны материалуудыг судалж байна. Магадгүй вирусийн ширхэг даавуунд гацаад, удалгүй хатаж үгүй болдог байх” хэмээн Мюнстер ярьжээ. Гэхдээ гадаргуун чийгшил болон дулаанаас хамаараад вирус тогтох хугацаа өөр өөр байх бөгөөд тэдний үзэж буйгаар энэ шалтгаанууд вирус агаарт тогтдогоосоо бага хугацаагаар хувцсан дээр тогтож буйг тайлбарлаж магадгүй юм.

Эх сурвалж: BBC.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
3
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-03-18 176.63.29.156

Монголчууд зэс мөнгөн аяга шанага хэрэглэдэг уламжлалтай. Зэс ариутгах чанартайг шинжлэх ухаан одоо л дөнгөж ярьж эхэлж байгаа

Avatar

Зочин 2020-03-18 103.229.120.201

Гадны юм л яриад байх юм. Хасах хэмтэй гадаргууд яах вэ МАНГАРУУДАА.

Avatar

Зочин 2020-03-18 103.10.22.32

Office iin ajilchid dor burnee shiree, computer mouse keyboard zergee togtmol tseverlej ariutgaj baih heregtei

Avatar

Mongol 2020-03-18 66.181.180.177

ГАДААДЫН БАНКИЙГ НЭЭХ ЗӨВШӨӨРЛИЙГ НЬ Л ӨГЧИХ ЗАХ ЗЭЭЛИЙН ЛИБЕРАЛ ЗАРЧИМААР БҮХ БАНКНЫ ЗЭЭЛИЙ ХҮҮ 1ЖИЛД 1 ЭЭС 2 ХУВЬТАЙ БОЛЧИХНО.ХЭДЭН МОНГОЛЫН БАНКИРУУД Л ЭЛДЭВ АРГА ЗҮЙ ХЭРЭГЛЭЭД ПАРАЗИТЛАЖ БАЙДГАА БОЛЬ!!!
ҮҮНИЙГ ЭСЭРГҮҮЦЭЖ БИЧИГЧ НЬ АРД ТҮМНИЙГ ДЭЛХИЙД БАЙХГҮЙ ӨНДӨР ХҮҮ ПАРАЗИТЛАГЧ БАНКИР МӨН ТҮҮНЭЭС АВИЛГАЛ АВАГЧ УЛС ТӨРЧ ГЭГДДЭГ НОВШНУУД

Avatar

COLONI 2020-03-18 63.97.8.87

XARAAT XOSHNOGO

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж