Ц.Элбэгдорж: Эх орон элгэнд шингэж, зүрхэнд багтана

Хуучирсан мэдээ: 2020.03.18-нд нийтлэгдсэн

Ц.ЭЛБЭГДОРЖ

Ц.Элбэгдорж: Эх орон элгэнд шингэж, зүрхэнд багтана

Монгол цэргийн өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч асан Цахиагийн Элбэгдорж FB хуудсаараа дамжуулан мэндчилгээ дэвшүүллээ.

“Цэргийн баярын гал халуун мэнд бүгдэд нь. Миний аав дайны жилийн цэрэг, 5 жил алба хаасан. Бид ах дүү 8-уулаа хаасан алба. Ээжийн минь 2 ах Халх голын дайнд Эх орныхоо төлөө алтан амиа өргөсөн. Би цэргийн алба, эрдмээр маш их бахархдаг. Хүүхдүүд залгаад явж байна. Сайхан алба” хэмээн тэр бичжээ.

Цэргийн алба, цэргийн тангараг, эх орон дуудахад амиа өгөхөд бэлэн байдаг цэрэг эрсийн талаар юу бодож явдаг тухайгаа Ц.Элбэгдорж 2016 онд өгсөн ярилцлагаад хэлсэнийг доорх холбоосоор хүлээн авна уу.

Эх орон элгэнд шингэж, зүрхэнд багтана

"ЭХ ОРОН элгэнд шингэж, зүрхэнд багтана… Амиараа солиод ч хамаагүй аваад үлдэх зүйл ҮНЭТ ЗҮЙЛ байдаг гэдгийг ЦЭРГИЙН ХҮН ойлгосон байдаг…" Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж

Posted by Ардчилсан Ерөнхийлөгчөө Дэмжье on Wednesday, March 9, 2016

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж