Нийслэлийн харъяа байгууллагууд цахимаар албан бичгээ солилцох боломж бүрдэв

Хуучирсан мэдээ: 2020.03.18-нд нийтлэгдсэн

Нийслэлийн харъяа байгууллагууд цахимаар албан бичгээ солилцох боломж бүрдэв

Нийслэлийн харъяа байгууллагууд цахимаар албан бичгээ солилцох боломж бүрдэв

Шинэ коронавирусийн халдвараас сэргийлэх зорилгоор нийслэлийн харьяа байгууллагуудад албан хэрэг хөтлөлтөд цахим системийг ашиглах болсон талаар өнөөдөр /2020.03.18/ мэдээлэл хийлээ.

Нийслэлийн Засаг даргын орлогч бөгөөд Үйлдвэрлэл, инноваци, технологийн асуудлыг хариуцсан төслүүдийн удирдагч М.Халиунбат “Нийслэл 2014 оноос “Ухаалаг Улаанбаатар” төслийг хэрэгжүүлж эхэлсэн байдаг,  2016 оноос төрийн ажлыг цахимжуулах ажил эрчимтэй хийгдсэний үр дүнд 54 үйлчилгээг ард иргэддээ цахимаар хүргэдэг болсон. Тэгвэл удахгүй ард иргэдтэйгээ харьцдаг үндсэн платформ болох Ulaanbaatar.mn хаягаа шинэчлэн хүргэх гэж байна” гэлээ.

Нийслэлийн мэдээлэл технологийн газрын дарга О.Чинзориг “Бид  нийслэлийн 1100 гаруй байгууллагуудтай дотоод албан хөтлөлтөө 2016 оноос цахимжуулж эхэлсэн.  Энэ хугацаанд 800 мянга гаруй бичгийг хоорондоо солилцжээ. Албан бичгийг 1-2 хоногт, нэг албан бичгийг хүргүүлэх зардал 1500 төгрөг байсан. Харин цахим хэлбэрээр онлайнаар харилцсанаар нийслэлийн албан бичиг хүргэлтийн зардлыг 40-50 хувь бууруулсан. Нийслэлтэй харьцаж байгаа байгууллагууд цахимаар албан бичгээ боловсруулж илгээх, солилцох боломж бүрдэж байна” гэв.

Ингэхдээ Ulaanbaatar.mn мэдээллийн портал сайт руу нэвтэрч албан бичиг гэсэн хэсэг дээр дарж, өөрийн байгууллагын тоон гарын үсгээ бүртгүүлээд цахимаар албан бичиг хүргүүлэх боломжтой болно гэсэн үг юм байна.

Албан бичиг солилцоход хэд хэдэн шаардлага тавигдаж байгаа аж. Үүнд:

  • ААН-үүд Тридиум болон Монопас гэх  хоёр компаниас авсан тоон гарын үсэг л ашиглана
  • ААН нэг л эрх эзэмшинэ
  • Системд дамжуулах файл зөвхөн pdf өргөтгөлтэй байх
  • Дамжуулах файл дээрээ зөвхөн нэг л тоон гарын үсэг  зурж баталгаажуулсан байх ёстой
  • Системээр зар сурталчилгаа явуулахыг хориглоно

Төрийн үйлчилгээ үзүүлэхтэй холбоотойгоор бичиг баримтын эргэлт бий болсноор архивын ачаалал ихэсдэг тул  цахим системийн архив луу шилжсэнээр бичиг баримтыг архивын байгууллагад хадгалах ажлыг хөнгөвчилөх юм. Иргэд архивын үйлчилгээг цахим хэлбэрээр авах боломжтой болж байна. Энэ талаар Архивын газрын технологийн газрын дарга Х.Төмөрбаатар “Албан хөтлөлтийн eDoc систем смарт оффис системтэй холбогдож нийслэлийн болон хувийн ААН-үүдтэй мэдээлэл солилцох боломжтой болж байна. Байгууллагаа албан бичгээ хэвлэмэл хэлбэрээр бүрэн буулгаад баталгаажсан тоон гарын үсгээрээ хоорондоо дамжуулах боломж үүсэж байгаа юм” гэлээ.

Ц.ЯНЖИНДУЛАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж