ТАНИЛЦ: Халдваргүйтгэл хийх газрууд

Хуучирсан мэдээ: 2020.03.18-нд нийтлэгдсэн

ТАНИЛЦ: Халдваргүйтгэл хийх газрууд

ТАНИЛЦ: Халдваргүйтгэл хийх газрууд

Covid-19-ийн халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд ажлын байрандаа ариутгал, халдваргүйтгэл хийлгэж байгаа. Энэ хэрээр ариутгалын газар эрэлттэй байгаа билээ. Гэтэл нөхцөл байдлыг далимдуулан зөвшөөрөлгүй хэрнээ “ариутгал халдваргүйтгэл хийнэ” гэсэн зөрчил илэрч байгаа гэдгийг албаныхан мэдэгдээд буй. Тиймээс албан ёсны зөвшөөрөлтэй газраар ариутгал халдваргүйтгэл хийлгэхийг мэргэжилтнүүд зөвлөж байна. Үүний тулд тухайн ариутгалын газар нь Монголын ариутгал халдваргүйтгэлийн холбооны тамга, үнэмлэхтэй эсэхийг шалгах шаардлагатай аж.

Одоогоор тусгай зөвшөөрөлтэйгөөр ариутгал халдваргүйтгэл хийж буй 38 газар байгаа юм. Эдгээр байгууллагууд нь хоёрдугаар сарын 8-наас хойш 18 мянга гаруй аж ахуйн нэгжид ариутгал халдваргүйтгэл хийжээ. Мөн нийгмийн хариуцлагын хүрээнд нэг ам метрийн халдваргүйтгэл 600-800 төгрөг байсныг 200 төгрөг болгоод байгаа ажээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж