Киргизстанд коронавирусийн анхны гурван тохиолдол бүртгэгдэв | News.MN

Киргизстанд коронавирусийн анхны гурван тохиолдол бүртгэгдэв

Киргизстанд коронавирусийн анхны гурван тохиолдол бүртгэгдэв

Киргизстанд коронавирусийн анхны гурван тохиолдол бүртгэгдэв

Киргизстан улсын нутаг дэвсгэрт Сovid-19 вирусийн анхны гурван тохиолдол бүртгэгдлээ. Энэ талаар тус улсын Эрүүл мэндийн сайд Космосбек Чолпонбаев мэдээлж буйгаар, коронавирус нь гуравдугаар сарын 17-18-нд шилжих шөнө илэрсэн, гэхдээ вирус тээж ирсэн гурван иргэн нь гуравдугаар сарын 12-нд Саудын Арабаас эх орондоо ирсэн. Тэд Саудын Арабаас ирмэгцээ эмчийн хяналт дор гэртээ тусгаарлагдсан байсан. Гуравдугаар сарын 16-нд тэдний нэг нь өндөр халуурч, эмнэлэгт хандсан. Ингээд гурван иргэнээс шинжилгээ авахад хариу нь эерэг гарсан” гэв.

Одоогоор дээрх гурван иргэн эмнэлэгт эмчийн хяналт, ажиглалтад байгаа ажээ.

Ийнхүү коронавирусийн халдвар Төв Азийн орнуудад эрчимтэй тархаж эхэлж байна. Тодруулбал, Казахстанд коронавирусийн анхны тохиолдол гуравдугаар сарын 13-нд бүртгэгдэж, өнөөдрийн байдлаар 33 хүн Covid-19  халдвар авчээ. Харин Узбекистан улсад гуравдугаар сарын 15-нд коронавирусийн анхны тохиолдол бүртгэгдсэн бөгөөд өнөөдрийн байдлаар нийт 13 хүн тус халдвараар өвчлөөд байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

jiji 2020-03-18 202.131.225.150

харин гаднаас хүн оруулж ирэхээ больёо тэр ирсэн хүнээс л вирус ирнэдээ

Avatar

Зочин 2020-03-18 75.172.196.197

Bayanulgiid Kazakhstanaas humuus chuluutei irj bna. Teriig zogsoo

Avatar

Otgonbayar 2020-03-18 103.10.20.118

sh-aa-g-aad bai. tiim yum alga. hileer oruulaagui butslaa

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж