Киргизстан улсын нутаг дэвсгэрт Сovid-19 вирусийн анхны гурван тохиолдол бүртгэгдлээ. Энэ талаар тус улсын Эрүүл мэндийн сайд Космосбек Чолпонбаев мэдээлж буйгаар, коронавирус нь гуравдугаар сарын 17-18-нд шилжих шөнө илэрсэн, гэхдээ вирус тээж ирсэн гурван иргэн нь гуравдугаар сарын 12-нд Саудын Арабаас эх орондоо ирсэн. Тэд Саудын Арабаас ирмэгцээ эмчийн хяналт дор гэртээ тусгаарлагдсан байсан. Гуравдугаар сарын 16-нд тэдний нэг нь өндөр халуурч, эмнэлэгт хандсан. Ингээд гурван иргэнээс шинжилгээ авахад хариу нь эерэг гарсан” гэв.
Одоогоор дээрх гурван иргэн эмнэлэгт эмчийн хяналт, ажиглалтад байгаа ажээ.
Ийнхүү коронавирусийн халдвар Төв Азийн орнуудад эрчимтэй тархаж эхэлж байна. Тодруулбал, Казахстанд коронавирусийн анхны тохиолдол гуравдугаар сарын 13-нд бүртгэгдэж, өнөөдрийн байдлаар 33 хүн Covid-19 халдвар авчээ. Харин Узбекистан улсад гуравдугаар сарын 15-нд коронавирусийн анхны тохиолдол бүртгэгдсэн бөгөөд өнөөдрийн байдлаар нийт 13 хүн тус халдвараар өвчлөөд байна.
Холбоотой мэдээ