Япон: Хөл хорионд орсон хүмүүс онлайнаар уух трэнд бий болгожээ | News.MN

Япон: Хөл хорионд орсон хүмүүс онлайнаар уух трэнд бий болгожээ

Япон: Хөл хорионд орсон хүмүүс онлайнаар уух трэнд бий болгожээ

Япон: Хөл хорионд орсон хүмүүс онлайнаар уух трэнд бий болгожээ

Дэлхий даяар коронавирусийн цар тахал эрчимтэй тархаж буй өнөө үед улс орон бүр л хөл хорио тогтоож, ард иргэдээ гэрээсээ гарахгүй байхыг анхааруулж байгаа. Мөн үзвэр үйлчилгээ, дэлгүүр, зугаа цэнгээний газрууд ч үүд хаалгаа бариад байгаа билээ.

Тэгвэл хэзээний сонин содон, хачин жигтэй зүйлийг санаж сэддэгээрээ алдартай япончууд гэрээсээ гарахгүй ч онлайн орчинд бөөнөөрөө нийлж, наргиж, уух трэндийг бий болгожээ. “Он-номи” буюу “онлайнаар уух” гэж нэрлэсэн уг трэнд нь гэр гэртээ өөр өөрсдийн уух зүйлсээ бэлдээд шууд дамжуулалт буюу “Live” бичлэгээр уулзахыг хэлж байгаа аж.

Ийнхүү япончуудын дунд хамт ажилладаг хүмүүстэйгээ, найз нөхдөөрөө, бүр огт танихгүй хүмүүстэй ч яриа дэлгэн, онлайнаар хундага тулгах тохиолдол их байгаа гэнэ. Ингэхдээ "Skype", "Facetime" зэрэг цахим сүлжээ ашиглаж байгаа аж.

Эх сурвалж: Metro.co.uk

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ХахаХаха
7
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж