Жүжигчин Э.Пүрэвжаргал эсрэг дүрээс татгалздаггүй | News.MN

Жүжигчин Э.Пүрэвжаргал эсрэг дүрээс татгалздаггүй

Жүжигчин Э.Пүрэвжаргал эсрэг дүрээс татгалздаггүй

Жүжигчин Э.Пүрэвжаргал эсрэг дүрээс татгалздаггүй

"Бүтэн амьдрал” телевизийн олон ангит уран сайхны киноны Цэнгэлмаагийн дүрийг бүтээсэн жүжигчин Э.Пүрэвжаргал сүүлийн үед  нэлээд эрэлттэй жүжигчдийн тоонд багтах болжээ.

Тэрбээр “Зохиомж” дээд сургуулийг Монгол Улсын төрийн соёрхолт Ц.Төмөрбаатар, Соёлын тэргүүний ажилтан А.Цэгмид багшийн удирдлага дор 2014 онд төгсчээ. Их сургуулиа төгссөнөөс хойш “Сүүлчийн шөнө”, “Ороолон”, “Богд хаан”, “Админ Z”, “Хөхөөний үүр”, “Мөрдөгч”, “7-р тусгай тасаг”, 37-р точка” зэрэг 10 гаруй уран сайхны киноны гол болон туслах дүрд ажилласан байна.

Жүжигчин бүсгүй кино театруудад нээлтээ хийж буй хэд хэдэн кинонд нүцгэн зургаа авахуулсан байдаг. Тэгвэл анх удаа “Бүтэн амьдрал” олон ангит киноны эсрэг дүр дээр тоглож байгаа ажээ. Тэрбээр хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Мэргэжлийн жүжигчин хүн эерэг, сөрөг дүрийн аль алин дээр нь ажиллаж үзэх хэрэгтэй. Эсрэг дүрд тоглож өөрийгөө илүү задалдаг ч байж магадгүй. Тийм болохоор би эсрэг дүрээс татгалздаггүй. Характертай дүрүүд дээр ажиллахаар мэргэжлийнхээ хувьд сайжирч байгаа юм шиг, туршлагажиж байгаа юм шиг мэдрэмж төрдөг” тухайгаа ярьсан байна.

Авьяаслаг бүсгүй гэр бүлтэй бөгөөд түүний нөхрийг А.Нямдаваа гэдэг. Математикийн программ хангамж мэргэжилтэй. Хос нэг хүүтэй гэнэ.

А.СҮРЭН

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-03-18 66.181.161.87

Хаххах

Avatar

Зочин 2020-03-18 59.153.113.150

Харж байгаагүй орк бна

Avatar

b 2020-03-18 202.126.89.245

b*** h** bhgui banz yum l bsan heveeree shiv dee zohiomjiin bagsh nariiin iroond bosooogoor n husaj yavlaa yas n nuhaad muuhai ohin bj bilee

Avatar

Зочин 2020-03-18 66.181.177.99

адгуус минь чамд хүний охин үрийг доромжлох эрх хэн өгөв? Муу явахаар сайн үх

Avatar

Зочин 2020-03-18 59.153.113.125

Mongol busguichuud tegvel zovj yavaa yum bna daa, nuuren deeree uzuulehgui gej hicheedeg bh huurhii, cham shig yumnuudaas bolj!!!

Avatar

даш 2020-03-18 66.181.191.194

ЭНЭ ӨВЧИН ЗОВЛОНГООС ЯАЖ САЛХАВ ГЭХИЙН ОРОНД ЭЛДЭВ ЗУРАГ ХӨРӨГ ДЭЛГЭХЭЭ БОЛИВОЛ ДЭЭР БИШ ҮҮ?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж