"Бүтэн амьдрал” телевизийн олон ангит уран сайхны киноны Цэнгэлмаагийн дүрийг бүтээсэн жүжигчин Э.Пүрэвжаргал сүүлийн үед нэлээд эрэлттэй жүжигчдийн тоонд багтах болжээ.
Тэрбээр “Зохиомж” дээд сургуулийг Монгол Улсын төрийн соёрхолт Ц.Төмөрбаатар, Соёлын тэргүүний ажилтан А.Цэгмид багшийн удирдлага дор 2014 онд төгсчээ. Их сургуулиа төгссөнөөс хойш “Сүүлчийн шөнө”, “Ороолон”, “Богд хаан”, “Админ Z”, “Хөхөөний үүр”, “Мөрдөгч”, “7-р тусгай тасаг”, 37-р точка” зэрэг 10 гаруй уран сайхны киноны гол болон туслах дүрд ажилласан байна.
Жүжигчин бүсгүй кино театруудад нээлтээ хийж буй хэд хэдэн кинонд нүцгэн зургаа авахуулсан байдаг. Тэгвэл анх удаа “Бүтэн амьдрал” олон ангит киноны эсрэг дүр дээр тоглож байгаа ажээ. Тэрбээр хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Мэргэжлийн жүжигчин хүн эерэг, сөрөг дүрийн аль алин дээр нь ажиллаж үзэх хэрэгтэй. Эсрэг дүрд тоглож өөрийгөө илүү задалдаг ч байж магадгүй. Тийм болохоор би эсрэг дүрээс татгалздаггүй. Характертай дүрүүд дээр ажиллахаар мэргэжлийнхээ хувьд сайжирч байгаа юм шиг, туршлагажиж байгаа юм шиг мэдрэмж төрдөг” тухайгаа ярьсан байна.
Авьяаслаг бүсгүй гэр бүлтэй бөгөөд түүний нөхрийг А.Нямдаваа гэдэг. Математикийн программ хангамж мэргэжилтэй. Хос нэг хүүтэй гэнэ.
А.СҮРЭН
Холбоотой мэдээ