МОНГОЛ ЦЭРГИЙН ӨДӨР, ОРЧИН ЦАГИЙН ЗЭВСЭГТ ХҮЧИН
ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 99 ЖИЛИЙН ОЙН БАЯРТ ЗОРИУЛСАН
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХИЙН МЭНДЧИЛГЭЭ
Монгол Улсын иргэд ээ,
Зэвсэгт хүчний генерал, офицер, ахлагч, түрүүч, байлдагчид аа,
Бэлтгэл болон чөлөөнд байгаа ахмадууд аа,
Энхийг сахиулагч-Цэнхэр дуулгатан дайчид аа,
Та бүгдэд туурга тусгаар төр улсынхаа сүр хүч, золбоо хийморь нь болсон цэрэг эрсийн баяр-Монгол цэргийн өдөр, орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 99 жилийн ойн мэндийг өргөн дэвшүүлье.
Монгол цэрэг улс орныхоо тусгаар тогтнол, аюулгүй байдлыг хамгаалах үүргээ түүхийнхээ бүхий л үед нэр төртэй биелүүлэн төр, ард түмнийхээ итгэл, хүндэтгэлийг хүлээж ирсэн ялгуусан уламжлалтай билээ.
Эдүгээ Монгол Улсын Зэвсэгт хүчин улс орноо батлан хамгаалах үүргээ биелүүлэхийн зэрэгцээ энхийн бүтээн байгуулалтад оролцох, хүн амд хүмүүнлэгийн үйлчилгээ үзүүлэх үйлсэд хүндтэй гавьяа байгуулж байна. Монгол Улсын цэрэг, цагдаагийн цэнхэр дуулгатан дайчид улс түмний энх амгалан, аюулгүй байдлыг сахин хамгаалахад идэвхтэй оролцож, эх орон, ард түмнийхээ алдрыг дуурсгаж байгааг Монгол Улсын Засгийн газар бахархан тэмдэглэж байна.
Монгол цэргийн баярын энэ өдөр нийт ахмад дайчид, цэрэг эрс, айл гэрийн ноён нуруу болсон эрчүүд, мөн хань ижлийнхээ амжилт, ололт бүрийг сэтгэл догдлон дэмжиж байдаг цэргийн албан хаагчдын ар гэрийнхэнд баярын мэнд хүргэе.
Хүн төрөлхтөнд шинэ корона вирусийн тахлын аюул нүүрлэсэн энэ цаг үед цэрэг, цагдаа, онцгой байдал, үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагуудын генерал, офицер, ахлагч, цэрэг дайчид, нийт ажилтан, албан хаагчид Та бүхэн хариуцлага, сахилга зохион байгуулалтаараа ард түмнээ үлгэрлэн, эх орныхоо аюулгүй байдлын нүд, чих, бамбай нь болж ажиллана гэдэгт Монгол Улсын Засгийн газар итгэл төгс байна.
Монгол цэргийн яруу алдар мандан бадартугай.
Монгол Улсын төлөө зүтгэе.
Зочин 2020-03-18 103.57.94.16
Зэвсэгт хучний бидний бахархал
АРД 2020-03-18 103.26.194.127
Хариуцлагаа хүлээгээд өмхий төвд тайрдастайгаа хамт огцор оо, уханыг ялсан ухнын хүрэл ээ.
Зочин 2020-03-18 103.212.119.225
ЖДҮ тарааж УИХ-ын гишүүдээ төрийн мөнгөөр хахуульдан торгоож байгаа Жэнкогийн утсан хүүхэлдэй, казиночин Топор. Хадгаламжийн банхкны 14 тэрбумаар казинодож Чимэдцэрэнд ял үүрүүлээд өөрөө мултарсан энэ этгээд 4 жил төрийн мөнгө МАН-ын удирдлагад тарааж Эрдэнэтэд шахаа хийхээс өөр зүйл хийсэнгүй. Ард түмний амьдрал энэ этгээдийг төр барих 4 жилд элгээрээ мөлхлөө. Ажилгүйдэл дээд цэгтээ хүрч, бензин барааны үнэ хаданд гарлаа.
Зочин 2020-03-18 182.160.2.79
Эдийн засгаа өөд нь татах л хамгийн чухал. Худлаа сүржигнээд дотооддоо хамаг үүд хаалгаа хааж байгаад эдийн засгаа унагаад байх юм. Өвчин гаднаас л ирнэ шүү дээ.
Зочин 2020-03-18 66.181.190.147
Эх орны эр цэрэг шиг байж чадахгүй л байна даа. Эх орныг чинь хулгайлаад дууслаа. Ард түмэн чинь урамшаад, зоригжоод босоод ирхээр шийдвэр төгс, зоримог ямар ажил алба гүйцэлдүүлэв. Нохой Баярыг ч ялыг нь үүрүүлж чадахгүй, Оюутолгойгоо ч буцаах талаар дорвитой үйлсгүй… Гутарч цөхөрч гундсан ард түмэн чинь лааз үүрч, архинд толгойгоо мэдүүлж, гадаадад амьдрал хайж тарж бутарч байхад шал худлаа попроод… Нэг удаа Баярсайханыг шанаадлаа. Өөр юу хийв дээ?
Зочин 2020-03-18 103.26.194.136
ӨВЧИН ТАХАЛ, БАЯР ЁСЛОЛООР ОНОО ЦУГЛУУЛАХ ЯАХ ВЭЭ, ЭДИЙН ЗАСАГ ЭЛГЭЭРЭЭ ХЭВТЛЭЭ. ЯАРАЛТАЙ ТӨСВИЙН ТОДОТГОЛ ХИЙЖ СОЁЛЫН ТӨВ БАРИХ МЭТИЙН СОНГУУЛЬД ЗОРИУЛСАН МӨНГӨӨ ЭДИЙН ЗАСАГ РУУГАА ОРУУЛЖ ИРЭЭЧЭЭ, ХУДЛАА Л СЭЛЭМ ЭРГҮҮЛЭХЭЭС ӨӨР ШИДГҮЙ ХОНГИО ТОЛГОЙТ
Mongol 2020-03-18 66.181.180.177
ГАДААДЫН БАНКИЙГ НЭЭХ ЗӨВШӨӨРЛИЙГ НЬ Л ӨГЧИХ ЗАХ ЗЭЭЛИЙН ЛИБЕРАЛ ЗАРЧИМААР БҮХ БАНКНЫ ЗЭЭЛИЙ ХҮҮ 1ЖИЛД 1 ЭЭС 2 ХУВЬТАЙ БОЛЧИХНО.ХЭДЭН МОНГОЛЫН БАНКИРУУД Л ЭЛДЭВ АРГА ЗҮЙ ХЭРЭГЛЭЭД ПАРАЗИТЛАЖ БАЙДГАА БОЛЬ!!!
ҮҮНИЙГ ЭСЭРГҮҮЦЭЖ БИЧИГЧ НЬ АРД ТҮМНИЙГ ДЭЛХИЙД БАЙХГҮЙ ӨНДӨР ХҮҮ ПАРАЗИТЛАГЧ БАНКИР МӨН ТҮҮНЭЭС АВИЛГАЛ АВАГЧ УЛС ТӨРЧ ГЭГДДЭГ НОВШНУУД
Баяр 2020-03-18 66.181.181.25
За Хүрэлсүх минь попрох чинь арай л дэндэж байна. Ард түмэн чинь ядуурч аж ахуйн нэгжүүд чинь дампуурлаа зарлаад эхэллээ. УОК гэх мэргэжлийн бус Сарангэрэл, Энхтүвшин нар вирус импортлож өөрсдийгөө магтан дуулахаас өөр гавьтай юм хийсэнгүй ээ Одоо бид яах вэ??Дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу болоод байна????
Зочин 2020-03-18 103.26.193.54
Ийм малыг дээрээ залсан улс хэзээч урагшлахгуй!
Зочин 2020-03-18 202.126.89.193
Ардчилсан нам арчаагүй лалрууд шүү , дээрэмчин дарга тай , тэгээд одоо хүрэлээгээс өөр сонголт алга даа, хөөе хүрэлээ ажлын байр бий болгох талаар анхаараачээ
Зочин 2020-03-18 202.126.89.193
Хүрэлээ даргаа ажил олдохгүй байна , ар гэрээ би юугаар тэжээх вээ, эсвэл тэр вирусыг чинь идээд үхье, сүүлийн 3 сар тэслээ, одоо дарга нарын гэрт очиж хоол нэхье ,та нарын хөргөгч дүүрэн байгаа биз дээ
Аха 2020-03-18 66.181.161.91
Цэргийн баяр тэмдэглэж болдог бусад нь болохгүй, … Аймшиг жанжлал
Иргэн 2020-03-18 202.126.89.244
Коронаг импортлоно гэдэг маш том алдах шүү.Попор ч болно иггэж попрох хэрэггүй ээ.Энхтүвшин, Сарангэрэл гарыг үтэр түргэн зайлуулах дахиад алдаж болохгүй
Хүрэлсүхээр командлуулаад 2020-03-18 66.181.181.232
Чингисийн үр сад болсон монголчуудаа одоо Хүрэлсүхээр командлуулаад урд, хойд хөршөө дайлвал яасан юм. Аягүй бол ялна шүү. Бид Чингисийн үр сад юм чинь. Яагаад урд, хойд хөрш гэвэл өөр хөрш байхгүй, бид чинь энэ хоёртой үзэх гээд цэрэг-армидаа асар их хөрөнгө зараад байгаа биз дээ.
зочин 2020-03-18 66.181.190.123
Ярихаас өөр шидгүй
Зочин 2020-03-18 103.229.120.201
Мэндчилгээ дэвшүүлэхдээ харин гайгүй юм. Гадаадын ямар ч улсад зэвсэгт хүчнээ орчин үеийн гэдэггүй. Тэр тусмаа 99 жилийн өмнөхийг. Түүхээ гутааш улс орноо олон улсад гутаадаг МАНгарууд даа.
Зочин 2020-03-18 103.212.118.147
Жоомоо устгах гээд гэрээ шатаачих вий дээ. Тун эрсдэлтэй байдал үүслээ шүү. Монголын бүх хүний талаас илүү нь УБ т байгаа үед вирусыг УБ таа эмчилж байгаа нь улсынхаа онцлогийг огт бодолцоогүй үйлдэл гэж үзэж байна.