Хакүхо анхны ялагдлаа амсч, Какүрюү Ананд тэргүүлэгчдийн эгнээнд нэгдлээ

Хуучирсан мэдээ: 2020.03.18-нд нийтлэгдсэн

Хакүхо анхны ялагдлаа амсч, Какүрюү Ананд тэргүүлэгчдийн эгнээнд нэгдлээ

Хакүхо анхны ялагдлаа амсч, Какүрюү Ананд тэргүүлэгчдийн эгнээнд нэгдлээ

Японы мэргэжлийн сүмо бөхийн хаврын башёгийн аравдахь өдрийн барилдаан өчигдөр/2020.03.17/ Осака хотын "Эдион арена Осака" ордонд болж өндөрлөлөө.Үзэгчгүй, хаалттай ордонд болж буй барилдаанд Хакүхо арван өдрийн дараах байдлаар нэг унаатай, есөн даваатай энэ хаврын башёг тэргүүлж яваа бол түүний араас Какүрюү Ананд найман даваа, хоёр унаатай удаалж байна.

Хакүхо башёгийн аравдахь өдөр Оношо Фүмияатай учраа тааран барилдаж, харамсалтайгаар ялагдан энэ хаврын башёгийн анхны ялагдлаа хүлээн есөн даваатай, нэг унаатай хаврын башёг ганцаараа тэргүүлж байна.

Какүрюү Ананд башёгийн аравдахь өдөр Рюүдэн Гошитай тааран барилдаж, ялалт байгууллаа. Ийнхүү Какүрюү Ананд арван өдрийн дараах байдлаар найман даваа, хоёр унаатай башёг үргэлжлүүлж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж