ДЭМБ-ын төв байранд коронавирус бүртгэгджээ | News.MN

ДЭМБ-ын төв байранд коронавирус бүртгэгджээ

ДЭМБ-ын төв байранд коронавирус бүртгэгджээ

ДЭМБ-ын төв байранд коронавирус бүртгэгджээ
WHO Head-Quater in Geneva, Switzerland.Copyright : WHO/Pierre Virot

Швейцарын Женев хотноо байрлах Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/-ын төв байранд коронавирусийн хоёр тохиолдол бүртгэгдсэн тухай тус байгууллагын хэвлэлийн төлөөлөгч Кримстиан Линдмайер мэдээлжээ.

Тус байранд нийт 2,400 орчим хүн ажилладаг бөгөөд ихэнх нь гэрээсээ ажиллаж байгаа аж. Халдвар авсан хоёр ажилтантай ойр ажиллаж байсан бүх хүмүүсийг шинжилгээнд хамруулсан, хариу гарахыг нь хүлээж байгаа гэж эх сурвалжийн мэдээнд дурджээ.

Швейцарт сүүлийн өдрүүдэд халдварын тохиолдлын тоо эрс нэмэгдэж, нийт халдвар авсан хүний тоо 2200 давжээ. Тус улсад халдварын тархалтыг хязгаарлах үүднээс олон арга хэмжээг авч байгаа бөгөөд даваа гаригийн орой цэргийн 8000 алба хаагчийг дайчилсан байна.

Эх сурвалж: NHK

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ХарамсалтайХарамсалтай
3
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж