Ази тивийн футзалын аварга шалгаруулах тэмцээний зүүн бүсийн урьдчилсан шатны хэсгийн тоглолтууд Улаанбаатар хотноо хоёр дахь өдрөө боллоо. Өчигдөр ХонгКонгийг хожиж, гараагаа амжилттай эхлүүлсэн манай улсын шигшээ баг өнөөдөр БНСУ-ын залууст 7:3-аар хожигдлоо. Мөн энэ өдөр БНХАУ-ХонКонгийн тоглолт болж, урд хөрш 5-0-оор өрсөлдөгчөө хожжээ. Одоогоор хүснэгтийг БНХАУ, БНСУ тэргүүлж, Тайвань, Монгол, ХонКонг удаалж байна.
Тэмцээний гурав дахь өдөр буюу маргааш БНХАУ-Тайвань, ХонКонг-БНСУ-ын багуудын тоглолт болно. Манай шигшээ баг хоёр дахь өдрийн 20.00 цагаас БНХАУ-ын багтай гурав дахь тоглолтоо хийх юм.
Тоглолтын хуваарь ба дүн: (Тоглолтын үргэлжлэх хугацаа 40 минут)
XI.14 (Бямба)
- 17.00 Тайвань-БНСУ 6:4
- 20.00 Монгол-Хонконг 8:3 (Н.Цэдэнбал 4, Х.Цэнд-Аюуш, Ц.Түмэнжаргал, Э.Баасандорж )
XI.15 (Ням)
- 17.00 ХонКонг –БНХАУ 0:5
- 20.00 Монгол-БНСУ 3:7
XI.16 (Даваа)
- 17.00 БНХАУ – Тайвань
- 20.00 Хонконг –БНСУ
XI.18 (Лхагва)
- 17.00 Тайвань – Хонконг
- 20.00 БНХАУ- Монгол
XI.19 (Пүрэв)
- 17.00 БНСУ – БНХАУ
- 20.00 Монгол-Тайван тус тус тоглоно.
Тасалбарын нэг өдрийн үнэ 4000 төгрөг, олон өдрийн тоглолтыг үзэх тасалбар 10,000 төгрөг бөгөөд Монголын Хөлбөмбөгийн Холбоо болон Буянт- Ухаа спортын ордонд худалдаалж байна.
Гэрэл зургийг: Монголын Хөлбөмбөгийн Холбоо
Ч.БОЛОР