Ажил хаялтаа зогсоожээ | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Ажил хаялтаа зогсоожээ

Хуучирсан мэдээ: 2015.11.15-нд нийтлэгдсэн

“Эрдэнэс-Таван толгой” компанийн Цанхийн зүүн уурхайд ажиллаж байсан 200 гаруй хүнийг БНХАУ-ын “TTGVCo” компанид шилжүүлэх гэрээ байгуулах болсноор маргаан үүсээд байгаа билээ. Энэ 200 гаруй ажилтны төлөөлөл болсон хэсэг иргэд БНХАУ-ын “TTGVCo” компанид шилжихгүй, гэрээний нөхцөлийг бидэнд тайлбарла гэх шаардлагыг тавьж удаа дараа суулт хийсэн. Улмаар өнгөрөгч баасан гаригт тус суултыг ахалж байсан “Эв санааны нэгдэл” үйлдвэрчний эвлэлийн дарга С.Эрдэнэ өөрийгөө шатааж дуулиан тарьсан.

Ингээд өнгөрөгч баасан гаригт энэ хэрэгтэй холбогдуулан “Эрдэнэс-Таван толгой” компанийн зүгээс мэдээлэл хийсэн. Гэхдээ “С.Эрдэнэ хуулийн хүрээнд асуудлаа шийдвэрлэж болох байсан” гэхээс өөр тайлбар хэлээгүй юм. Харин үүний дараа “Эв санааны нэгдэл” үйлдвэрчний эвлэлийнхэн хэвлэлийнхэнд хандан “Энэ бол аргаа барсан хүний үйлдэл. Бид хуулийн хүрээнд явж болох бүх газарт хандсан ч хариу ирээгүй” гэсэн юм.

Энэ үеэр “2015 оны арваннэгдүгээр сарын 13-ны 16.00 цагт уурхайг бүрэн зогсолтод оруулсан. Ажил хаялт эхэлсэн” гэж тус компанийн ээлжийн мастер Б.Түмэндэлгэр мэдээлсэн. Харин өнөөдөр энэ талаар “Эрдэнэс-Таван толгой” компанийн хэвлэлийн ажилтнаас тодруулахад “Ажил хаялт зогссон” гэлээ.  Ажил хаялт энэ сарын 13-14-ний үдээс хойш хүртэл үргэлжилсэн гэв. Гэхдээ ямар учраас ажил хаялт зогссон талаар мэдээлэл өгсөнгүй.

Б.ЗАЯА

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2015-11-15 103.57.92.19

бас нэг луйварчин , ЭТТ үйлтэй газар вэ, дан хулгайч нар захирал болно

Зочин 2015-11-15 202.131.235.74

Ядахдаа өөрийгөө шатаасан хүнээ хүндлээч дээ Монголчуудаа Яасан увайгүй урвагч хандлага вэ?

Зочин 2015-11-15 202.21.120.66

АН-хан Батжаргалын Батбаярын хүү муу банд Батбилэгийг Эрдэнэс таван толгойн даргаар тавиад байхдаа яадгийм наад бандтай холбоотой нэг хүүхэн шүүхдэлцээд явж байгаа тэр хүүхэнээс Батжаргалын Батбаяр 5 тэрбум төг-г Батбилэгийн компаниар дамжуулан авч залилсан байсан улсын мөнгө шүү улсаас тэр хүүхэн жижиг дунд үйлдвэрлэлээ дэмжүүлэх гэж авсан мөнгө гэсэн тэр нь Батбаярын гарын угаадас болсон гэнээ

Зочин 2015-11-15 202.21.120.66

АН-хан Батжаргалын Батбаярын хүү муу банд Батбилэгийг Эрдэнэс таван толгойн даргаар тавиад байхдаа яадгийм наад бандтай холбоотой нэг хүүхэн шүүхдэлцээд явж байгаа тэр хүүхэнээс Батжаргалын Батбаяр 5 тэрбум төг-г Батбилэгийн компаниар дамжуулан авч залилсан байсан улсын мөнгө шүү улсаас тэр хүүхэн жижиг дунд үйлдвэрлэлээ дэмжүүлэх гэж авсан мөнгө гэсэн тэр нь Батбаярын гарын угаадас болсон гэнээ

Зочин 2015-11-15 109.76.2.70

hoolnii munguu bodoj zuv alham hiijdee

Зочин 2015-11-15 92.224.176.148

medeelel olj chadaagui bol setguulch bgaad yadag yum.

Зочин 2015-11-15 103.26.195.30

ХУДАЛДААД АВЧИХАЖ ХООЛНЫ МӨНГӨӨР

Зочин 2015-11-15 150.129.141.237

Мэдээж мөнгө. Капиталист нийгэмд мөнгө л бүхнийг хөдөлгөнө, бас бүхнийг хаана, зогсооно. Ардчилал энэ тэр гээд байх юм байхгүй, угаасаа л үнэн төрх нь зэрлэг капитализм шүү дээ.