Бүх цаг үеийн шилдгүүдийн нэг Том Брэди багаа солилоо

Хуучирсан мэдээ: 2020.03.18-нд нийтлэгдсэн

Бүх цаг үеийн шилдгүүдийн нэг Том Брэди багаа солилоо

Бүх цаг үеийн шилдгүүдийн нэг Том Брэди багаа солилоо

Хойд Америкийн үндэсний хөлбөмбөгийн лиг буюу NFL-ийн Super Bowl-ийн зургаан удаагийн аварга, гурван удаагийн "Улирлын үнэ цэнэтэй тоглогч" Том Брэди багаа сольж байгаагаа зарлалаа. Өдгөө 42 настай түүний Нью-Ингланд Пэтриотс багтай байгуулсан хоёр жилийн 70 сая ам.долларын гэрээ энэ жил дууссан. Нью-Ингланд Пэтриотс багаас түүнд шинэ гэрээ санал болгоогүй учраас Том Брэди чөлөөт агентын хувиар Тампа Бэй Баккэнирс багтай нэг жилийн доод тал нь 30 сая ам.долларын гэрээ байгуулсан тухай эх сурвалжууд мэдээлж байна.

NFL төдийгүй АНУ-ын мэргэжлийн тамирчдын бүх цагийн үеийн шилдгүүдийн нэг квотербек Том Брэди нийт 20 жилийг Нью-Ингланд Пэтриотс багтай өнгөрүүлэхдээ Pro Bowl-д 14-н удаа сонгогдож, Super Bowl-ийн "Үнэ цэнэтэй тоглогч"-ийн шагналыг дөрвөн удаа хүртэж байсан юм.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж