Писториус олон нийтийн өмнө гарлаа | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Писториус олон нийтийн өмнө гарлаа

Хуучирсан мэдээ: 2015.11.15-нд нийтлэгдсэн

Писториус олон нийтийн өмнө гарлаа

 

Өмнөд Африкийн алдарт тамирчин Оскар Писториус шоронгоос суллагдсанаасаа хойш анх удаа олон нийтийн өмнө харагдлаа. Преториа хотноо Оскар Писториус нийгэмд тустай хөдөлмөр эрхлэх шийтгэлээ гүйцэтгэхээр нийтийн өмнө дахин харагджээ. Тэрбээр шийтгэлээ гүйцэтгэх хугацаандаа авгынхаа гэрт байрлаж байгаа аж.

 

Писториус 2013 онд найз бүсгүй Рийва Стинкэмпийг хөнөөсөн хэргээр нэг жил шоронд хорих ял эдэлсний дараа өршөөлөөр суллагдсан юм. Уг нь Өмнөд Африкийн шүүхээс түүнд загвар өмсөгч Рийва Стинкэмпийн амийг хөнөөсөн хэрэгт таван жил шоронд хорих ял оноогоод байсан юм. Гэвч түүнийг нэг жилийн дараа суллаж, үлдсэн ялыг нь нийгэмд тустай хөдөлмөр эрхлэх шийтгэл болгон хөнгөрүүлжээ.

 

Өдгөө 28 настай Оскар Писториусыг санаандгүй хүний аминд хүрсэн хэрэгт ялласан боловч прокурорууд давж заалдах шатны шүүхэд хандаад байгаа аж.

 

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: ВВС

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Serjee 2015-11-15 109.151.29.70

Өмнөд Африкийн хууль гэж яг манай Монголтой адил, "Хууль гэж Гууль" болсон газар. Харин Өмнөд Африкт нэг хүнийг суллаж. Манайд бол зуу зуугаар нь суллана шүү дээ?