А.Хишигдалайд санхүүгийн асуудал гарав

Хуучирсан мэдээ: 2015.11.15-нд нийтлэгдсэн

А.Хишигдалайд санхүүгийн асуудал гарав

Залуу дуучин А.Хишигдалай тун ч сандруу нэгэн бололтой. Тэрээр саяхан Их дэлгүүрийн сүлд мод асаах ёслолд дуучин С.Зоригттой ирж дуулав. Залуу уран бүтээлчид “Хөгжилтэй гэр бүл” киноны цоглог дуугаараа үзэгчдийг доргиогоод авав. Харин хоёр дахь дууг дуулах гэсэн ч саатал гарчээ. Харин дуучин А.Хишигдалай сандарсан уу, будилсан уу “Уучлаарай. Бяцхан санхүүгийн асуудал үүсээд…” хэмээн үзэгчдийг мэл гайхшируулав. Харин С.Зоригт “Техникийн саатал шүү дээ” хэмээн инээж “алтан” хамтрагчийнхаа алдааг хурдхан залруулаад авав. Харин сандарсан залуу дуучин бүсгүй “Гадаа маш хүйтэн байна. Тархи маань хөлдчихөв үү яав. Хэл ам эвлэхгүй юм” хэмээн залуу уран бүтээлчид дуулахаас гадна алдаа, будилаанаараа үзэгчдийг багагүй хөгжөөгөөд авав.

М.КЕЙТ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж