АНУ-ын эрүүлийг хамгаалахын байгууллагууд шинэ төрлийн коронавирусийн тархалтаас сэргийлэхийн тулд ард иргэдийг оршуулгын ёслолоо онлайнаар буюу “Facebook Live”-аар зохион байгуулахын уриалж байна.
Тус улсын Өвчлөлийг хянах, урьдчилан сэргийлэх төвөөс /CDC/ нэг дор аль болох олон хүн цугларахгүй байхыг уриалж, хайртай хүмүүстэйгээ цахимаар салах ёс гүйцэтгэх нь эрсдэлээс хамгаална гэжээ. Түүнчлэн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп 10-аас дээш хүн нэг дор цуглахгүй байхыг зөвлөсөн юм.
Уг уриалга гарахаас өмнө ч АНУ-ын оршуулгын ёслол зохион байгуулдаг компаниуд оршуулгын ёслолыг шууд дамжуулах үйлчилгээг иргэдэд санал болгодог байсан ч тэр бүх хүмүүс энэ үйлчилгээг ойшоодоггүй байжээ.
Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ