2020 оны загварын тайзнаас авч болох долоон санаа

Хуучирсан мэдээ: 2020.03.18-нд нийтлэгдсэн

2020 оны загварын тайзнаас авч болох долоон санаа

2020 оны загварын тайзнаас авч болох долоон санаа

Айдас түгшүүртэй хэцүү цаг үе үргэлжилж байгаа ч 2020 оны загварын шоунууд өөдрөг, эерэг байдал дунд амбицлаг, уран сэтгэмжийн боловч өдөр бүр өмсч болохуйц гоо, сайхан дүр төрхүүдээр дүүрэн болж өндөрлөлөө.

Нью-Йорк хотод л гэхэд Марк Жейкобс улаан уруул, хар контурын дуусашгүй боломжуудыг сануулснаас эхлээд бүтэн сарын турш Валентиногийн хурц шийдлүүдээс тун энгийн Стелла Мак Картнигийн загваруудтай бид танилцсан. Мөн загвар, гоо сайхнаар амьсгалсан өнгөрсөн сарын мартагдахааргүй нэгэн сэдэв бол харанхуйн романс байлаа. Родарте бидэнд гоо үзэсгэлэнгийн тухай хичээл зааж, Бордо харин  уруул, толгойг цэцгээр чимж, Валентино, Александер Маквин нар панк, хар хумсаа гайхуулжээ. Түүгээр ч үл барам Прада, Сакай нарт хүчирхэг төрх бүрдүүлж өгдөг үсчин Гуйдо Палау “Энэ бол хүч чадал” хэмээн тунхаглав.

Нүдийг тодотгох чимэглэл

Энэ санааг бид чимэглэлээр дүүрэн Лондоны загварын долоо хоногоос харсан. Халпернд уран бүтээлч Жиоржио ди Сант Анжелогийн санааг нүүр хувиргагч Исамаяа Ффренч амилуулан Гианни Пенати зураг авчээ. Дараа нь Миланд Марнигийн саагаар “бөмбөгдсөн” нүүр будалтууд гялалзаж, Парист дахиад л Ффренч хүрэлцэн ирж, Сваровски чулуугаар нүдийг хэрхэн чимж болдгийг үзүүлжээ.

70-аад он эргэн ирж байна

Нью Йорк хотод Марина Москонийн онгод хөглөсөн мөнгөлөг сүүдэр, сарнай шиг улаан уруул, Тори Берчийн хагас долгионтой үс 70 оныг эргүүлэн авчирлаа. Мөн Парист Палау 70-аад оны нүүр будалт, үс засалтыг орчин үеийн Франц мэдрэмжтэй нийлүүлэн Клое, Миү Миү хоёрыг зэрэг санагдуулам бүтээлүүдээ танилцууллаа.

Хар контур хэнд ч хэрэгтэй

“Хар контурны тухай бодвол түүхийн аль ч үеийг санаж болно” хэмээн Пат МакГрат дизайнер Марк Жейкобсын шоуны тайзны ард хэлжээ. Энэ л үгийн цаад утга дахин дахин санагдаж, тайзан дээр алхаж буй моделын нүднээс өнгөрсөн, одоо, ирээдүйн бүх өнгө төрхийг харж болохоор байлаа.

Үсээр боломжгүйг бүтээж болно

Кристофер Жон Рожерс геометрийн олон дүрсээр сүлжсэн, хөвсийлгөсөн гайхмаар үс засалтуудыг Нью Йорк хотод үзүүлж, Ашиш харин Лондонд гайхалтай зассан үсэн дээр эрдэнийн чулуун чимэглэл зүүж харууллаа.

Готик, панк мэдрэмж хэзээнээс ч илүү чамин болжээ

Нью-Йоркод Анна Суй, Родарте нар готик вампируудаас санаа авсан бараан мэдрэмж бүхий загваруудаа толилуулсан юм. Харин Миланд төстэй ч нулимсаар буусан будаг гэх мэт арай илүү панк дүр төрхийг Гүччи, Макс Мара нар гайхуулав.

Поп өнгө бол цэвэр залуу нас

Нью-Йоркын загварын долоо хоногт тод улаан уруулнаас эхлээд бүх зүйл өнгөлөг байлаа. Мэтти Бованы үлээдэг бохь шиг ягаан нүд, Риксогийн ичингүйрсэн мэт ягаан хацар Лондоны “Ягаанаар бод” гэх санааг бүрэн илэрхийлж байв. Харин Миланд Марни  солонгын бүх өнгийг хослуулж, Парист цахилгаан шиг гялалзсан, неон өнгө давамгайлж байв.

Будаггүй царай ямар ч хувцас дээр зохино

Энэ удаагийн Проэнза Шоулер, Брэндон Максвелл нарын загварын шоунууд моделдоо онцгой анхаарал хандуулсан нь мэдэгдэж байлаа. Загварын тайзан дээр Бюрберри, Гүччи, Шанелийн бүтээгдэхүүнээр гоёсон нүүр будаггүй моделууд алхана. Хамгийн ихдээ л гэхэд Парист нүүр хувиргагч Люсиа Пика моделуудынхаа шанаа, хамар дээр гэрэл нэмж илүү төрөлхийн гэмээр төрх бүрдүүлсэн харагдана.

Эх сурвалж: VOGUE.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж