Д.Нямхүү: Дахин нэг иргэн COVID-19-ын халдвартай гарлаа | News.MN

Д.Нямхүү: Дахин нэг иргэн COVID-19-ын халдвартай гарлаа

Д.Нямхүү: Дахин нэг иргэн COVID-19-ын халдвартай гарлаа

ЭМЯ: Коронавирусийн халдварын талаарх цаг үеийн мэдээллийг хүргэх гэж байна.

Posted by News.mn on Tuesday, March 17, 2020

Эрүүл мэндийн яам шинэ коронавирусийн халдварын тархалт, тархалтыг бууруулах талаар хэрэгжүүлж байгаа арга хэмжээний тухай ээлжит мэдээллээ хийж байна.

ЭМЯ-ны Хяналт шуурхай албаны хэлтсийн дарга Д.Нарангэрэл:

Дэлхий нийтээрээ хөл хорио тусгаарлалтын дэглэмд шилжлээ. Тухайлбал, Хятад улс гадаадаас ирсэн хүмүүсийг 14 хоног тусгаарлалтад байлгана, зөрчвөл хариуцлага тооцно. Европын орнууд гэрийн хорио хэрэгжүүлж байна. Бие бялдар эрүүл мэнд сайтай нь дэлгүүр хоршоо явж хүнсээ цуглуулна. Бага насны хүүхэд, ахмад настанг гэрээс гаргахгүй.

Монгол Улс нэлээн дээрээс гэрийн хориог хэрэгжүүлж эхэлсэн. Өрхийн эмчид очихгүй байхын тулд зарим ахмад настан цахимаар эмээ захиалж, эрүүл чийрэг биетэй нь эмийг нь авчирч өгдөг. 7-10 хоног эмээ бичүүлж авч, хэрэглэж байна.

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал:

Нийтдээ 2272 хүнийг ажиглалтад авсан. Өнөөдрийн байдлаар 1337 иргэн ажиглалтын байранд хянагдаж байна. Сэжигтэй 300 тохиолдлыг ажиглалтад авснаас дөрөв нь халдвартай болох нь шинжилгээгээр баталгаажсан. Өнөөдөр Станбулаас тусгай үүргийн онгоцоор ирэх иргэдийн тоо тодорхой бус, 252 зорчигч ирнэ гэсэн мэдээлэл бий.  Иргэдийг Бага буян, Асралт мед эмнэлэгт хүлээн авахаар бэлтгэл хангаж байна, мөн ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэгт тусгаарлахаар томилгоог хийсэн. Станбулын онгоцоор нэлээд хүнд хүүхэд ирнэ гэсэн учраас ХӨСҮТ-ийн эмчийг явуулсан.

Халдвар өвчин судлалын үндэсний төвийн захирал Д.Нямхүү:

Берлин-Москва-Улаанбаатар нислэгээр гуравдугаар сарын 16-нд онгоцоор ирсэн иргэнээс коронавирус илэрснийг өчигдөр мэдээлсэн. Зохион байгуулалттай ирсэн учраас ойрын улсуудыг шинжлэн судлах ажил хялбар байна. Гэвч хяналт сэрэмжээ алдахгүй ажиллаж байна.

Мөн Берлин-Москва-Улаанбаатар нислэгээр ирсэн иргэний шинжилгээний хариу өнөөдөр эерэг гарлаа. Тухайн иргэний шинжилгээний хариуг хурдавчилсан оношлуураар эхэлж гаргасан учраас төв лабораторид хийж байгаа шинжилгээний хариутай тулгаж үзнэ. Төв лаборторид хийж байгаа шинжилгээний хариу өнөөдөр үдээс хойш гарна. Төв лаборатор дээр хийж байгаа шинжилгээг хүлээлгүйгээр гол хүнээ илрүүлэх зорилгоор хурадвчилсан оношлуурыг ашиглаж байгаа. Энэ нь халдварыг цаг алдалгүй илрүүлэх, цаашид нэмэлтээр яаж ажиллах вэ гэдэг дүр зураг, ажлын төлөвлөгөө тодруулахад тустай байгаа юм.

Сануулахад, хурдан оношлуурын шинжилгээний хариуг төв лабораторид хийсэн шинжилгээний хариу баталгаажвал Монгол Улсын таван иргэн Covid-19-ын халдвар авсан болох нь батлагдах юм. Бүгд гадаад улсаас ирсэн тул Covid-19 зөөвөрлөгдөн орж ирсэн гэж хэлж болно. Франц улсын иргэнийг оруулан тооцсоноор зургаан иргэн Халдварт өвчин судлалын үндэсний төвд хянагдан эмчлүүлж байна.

 

НЭМЭЛТ: 

“Төрийн байгууллагуудын дэмжлэгээр нэг ам.доллар хүрэхгүй үнээр авч байгаа”

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээлэл хийлээ. Энэ удаагийн мэдээллээр COVID-19 халдварыг илрүүлж буй оношлуурын үнийн талаар мэдээлэл өгсөн юм.

Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал:

Иргэн Ж.Амарсанаа өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан эрүүл мэндийн салбар шинэ коронавирусийн халдварыг илрүүлэх оношлуурыг өндөр хүнээр худалдан авч буй мэтээр ташаа мэдээлэл нийтэлсэн байна. Бид тангараг өргөсөн төрийн албан хаагч. Бид өнөөдөр хүмүүсийн өвчин эмгэг дээр дөрөөлж, нэр хүнд олж авах, ашиг сонирхол хайх зорилго байхгүй. Тийм учраас эрүүл мэндийн салбарын 52.274 эрүүл мэндийн байгууллагын эмч мэргэжилтнүүд Монгол хүний эрүүл мэндийн төлөө өдөр, шөнөгүй ажиллаж байна. Энэ их ажлын хажуугаар аливаа гүтгэлэг, доромжлол, өөлсөн үйлдлийг хийхгүй байхыг зөвлөе. Бид энэ оношлуурыг ДЭМБ-аас гаргаж буй заавар зөвлөмж, олон улсын хэрэглэж буй судалгаагаар нотлогдсон эм, оношлуурыг л авч хэрэглэж байна.

Эрүүл мэндийн яамны Үйлдвэрлэл, технологийн газрын дарга Н.Гэрэлт-Од:

Монгол Улс шинэ коронавирусийн халдвар гарахад хамгийн түрүүнд Япон улсаас 200 ширхэг оношлуурыг үнэ төлбөргүй авч ашиглаж байсан. Үүний дараагаар 1000, 2000 ширхэгээр Японы ХӨСҮТ-өөс түргэвчилсэн оношлуурыг авч ашиглаж байгаа. Эдгээр оношлууруудыг ашиглаж байна. Бидэнд нэмэлтээр оношлуур шаардлагатай байгаа. Бид Гадаад харилцааны яам болон Монгол Улсад суугаа Япон улсын Элчин сайдын яамаар дамжуулан дараагийн оношлуураа авахаар бэлтгэл ажлаа хангаад ажиллаж байна. Эдгээр оношлууруудыг төрийн байгууллагуудын дэмжлэгээр нэг ам.доллар хүрэхгүй үнээр авч байгаа. Цаашид түргэвчилсэн оношлуурыг ашиглахаар судалж байна. Одоогоор БНХАУ, БНСУ, АНУ, Япон зэрэг дэлхийн хөгжилтэй орнууд хөгжүүлэлтээ хийж байгаа. Оношлуурын үнэ үйлдвэрлэгч болон улсаасаа хамаараад 11-40 мянган төгрөгийн үнэтэй байна.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
46
ХарамсалтайХарамсалтай
21
БурууБуруу
11
ТэнэглэлТэнэглэл
10
ХөөрхөнХөөрхөн
6
ЗөвЗөв
3
ГайхмаарГайхмаар
2
ХахаХаха
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж