“Цахилгаан, дулааны үйлчилгээг цахимаар 3-14 хоногт авна”

Хуучирсан мэдээ: 2020.03.18-нд нийтлэгдсэн

“Цахилгаан, дулааны үйлчилгээг цахимаар 3-14 хоногт авна”

Эрчим хүчний яамнаас мэдээлэл хийж байна.

Posted by News.mn on Tuesday, March 17, 2020

Засгийн газрын ээлжит хуралдааны дараа Эрчим хүчний яамны Эрчим хүч, Түлшний бодлогын хэрэгжилтийн газрын дарга Б.Насантогтох мэдээлэл хийлээ. Тэрбээр"Цахилгаан, дулааны эрчим хүч хэрэглэх дүрэм, Эрчим хүчний шугам сүлжээ хамгаалах дүрмийг шинэчлэн батлагдлаа. Энэ дүрмүүд нь 2001 оноос хойш шинэчлэл огт хийгдээгүй байсан. Эрчим хүчээр хангагч байгууллага, хэрэглэгч хоорондын харилцааг зохицуулсан дүрэм юм. Ялангуяа хэрэглэгчтэй холбоотой томоохон заалтууд шинээр орсон. Хэрэглэгчдийн хамгийн их хүсэлт тавьдаг техникийн нөхцөл цахим хэлбэрт шилжлээ. Ингэснээр хэрэглэгчдэд шуурхай үйлчилж, 3-14 хоногт үйлчилгээ авах боломжтой боллоо. Мөн цахимаар хийж буй тооцооллыг бүрэн хянах боломжтой. Хоёрдугаарт, шугам сүлжээг хамгаалах дүрмийг шинэчилснээр шугам сүлжээ хамгаалах, зурвасыг зөрчих асуудал олноор гардаг байсан. Өмнө нь шугам сүлжээ бариулахгүй, хэрэглэгч төв суурин газрын зурваст зөвшөөрөлгүй хашаа барих хүндрэл учруулдаг учраас энэ дүрмийг зөрчвөл хэрэглэгчийг эрчим хүчээр хангахгүй байх зохицуулалтыг хийсэн. Хэрэглэгч dulaan.mn, tog.mn вэб сайтаар нэвтэрч, цахим хэлбэрэээр бичиг баримтаа бүртгүүлж, тооцооллын хариу шууд гардаг болж байна. Ингэснээр хүний оролцоогүйгээр шуурхай үйлчилгээ үзүүлдэг болсон" гэдгийг хэлсэн юм.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж