Дэлхийн хамгийн том цахим сүлжээ “Facebook” компани коронавирусийн дэгдэлтийн үед ажилчдынхаа санхүүгийн байдлыг дэмжихийн тулд өөрийн 45 мянган ажилтан тус бүртээ 1000 ам доллар өгөхөөр болжээ.
Тус урамшуулал нь гэрээсээ ажиллаж байгаа ажилчдадаа гэр оффис бий болгох, хүүхдээ асрахад нь нэмэр болох зорилготой гэж компанийн удирдлагууд мэдээлсэн байна.
Тус компани нь дэлхий даяар нийт 45 мянган ажилтантай бөгөөд дээрх урамшууллыг зөвхөн бүтэн цагийн ажилчид хүртэх боломжтой аж. “Facebook” компанийн ажилчдын жилийн дундаж цалин 228,651 ам.доллар байдаг гэнэ.
Эх сурвалж: CNN
Холбоотой мэдээ