"Монгол цэргийн хийморь мандан бадарч, Улаанбаатар хот маань хөгжих болтугай" | News.MN

"Монгол цэргийн хийморь мандан бадарч, Улаанбаатар хот маань хөгжих болтугай"

"Монгол цэргийн хийморь мандан бадарч, Улаанбаатар хот маань хөгжих болтугай"

Эх орноо батлан хамгаалах хариуцлагатай бөгөөд хүндтэй үйл хэргийг хэрэгжүүлж буй Монголын зэвсэгт хүчний эрхэм  хүндэт генерал, oфицер, ахлагч, түрүүч, сонсогч, байлдагч, энхийг сахиулж буй дайчид болон нийслэлийн иргэддээ Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 99 жилийн баярын мэндийг хүргэн мэндчилье.

Түүхэн он цагийн хэлхээсэнд Монгол цэргүүд маань эх орноо батлан хамгаалах үйл хэргийн  зэрэгцээ Монгол Улсынхаа бүтээн байгуулалтад  гар бие оролцож, Зэвсэгт хүчнийхээ нэрийг өндөрт өргөж, даалгасан үүргийг нэр төртэй гүйцэтгэж, түүхэн хөгжил, дайчин уламжлалаар 99 жилийн ойтойгоо золгож байна.

Тусгаар улсынхаа төлөө бүхий л цаг үед баатарлагаар тэмцсэн өвөг дээдсийнхээ алдар гавьяаг мөнхжүүлэх, халуун амь, бүлээн цусаа урсган байж  бидэнд үлдээсэн өнөөгийн энх цагийн үнэ цэнэ, утга учрыг залуу, хойч үедээ ойлгуулах, Эх оронч үндэс угсаагаараа бахархах үзэл төлөвшүүлэх нь Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний ойн баярын ач холбогдол нь юм.

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагаас 2020 оныг “Нэг хот-Нэг стандарт” болгох зорилтыг дэвшүүлэн ажиллаж, энэ зорилтын хүрээнд нийслэлийн төрийн батлан хамгаалах үйлчилгээг нэг стандартад оруулан цэргийн бүртгэлийн ажлыг  нэг стандартаар зохион байгуулаад байна.

Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, бүтээн байгуулалтын ажил, хөгжил дэвшлийн талаар дэвшүүлсэн санал, санаачилгыг Батлан хамгаалах яам хүлээн авч, хүн хүч, техникийн дэмжлэг, туслалцаа үзүүлэн хамтран ажиллаж байгаад талархаж байгаагаа энэ дашрамд илэрхийлж байна.

Монгол цэргийн баярын мэндийг Та бүхэнд дахин дэвшүүлж, эрүүл энх, аз жаргал, амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөе.

Монгол цэргийн хийморь үеийн үед мандан бадарч, Улаанбаатар хот маань хөгжин дэвжих болтугай.

                       НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН

                       ХУРЛЫН ДАРГА Р.ДАГВА

 

                        НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН

                        ЗАХИРАГЧ С.АМАРСАЙХАН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-03-18 202.126.89.193

Ард түмэн өлсөж байна

Avatar

Зочин 2020-03-18 66.181.183.41

өөрийнхөө арчаагүйг битгий бусдын нэр барьж ш а а гаад бай

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж