Харли Квинний “Махчин шувууд” (Birds of Prey) кино өнгөрсөн хоёрдугаар сарын 8-нд нээлтээ хийсэн ч ашиг орлого муутай байна. Коронавирусийн халдвар гарснаас болж тус киноны ашиг орлого төсөөлж байснаас бага байна гэж ажиглагчид үзэж буй. Тэгвэл тус киног гуравдугаар сарын 24-нөөс “Amazon”, “iTunes”-д 19.99 ам.доллароор байршуулах болсныг АНУ-ын “Universal Picture” компани мэдэгджээ.
“Variety” сайтад мэдээлснээр “Махчин шувууд” киноны ашиг орлого одоогийн байдлаар 177 сая ам.долларт хүрчээ. Тус кино нь 85 сая ам.долларын төсвөөр бүтсэн аж.
АНУ-д коронавирусийн халдвараас шалтгаалан кинотеатрын ашиг орлого сүүлийн 20 жилийн хугацаан дахь хамгийн бага хэмжээнд хүрч унажээ. Тэгвэл кино бүтээгчид ашгаа алдахгүйн тулд шинээр нээлтээ хийх кинонуудаа онлайн хэлбэрээр гаргахаар болжээ. Тухайлбал, “DreamWorks” компанийн “Троллуудын дэлхийн тойрон аялал” кино ирэх дөрөвдүгээр сарын 10-нд кинотеатр болон онлайн хэлбэрээр зэрэг нээлтээ хийх гэнэ.
АНУ-д Даваа гаригийн оройны байдлаар халдварын тоо 4600 болж, 80 гаруй хүн нас баржээ.
Эх сурвалж: Dailymail
Холбоотой мэдээ