Эрчим хүчний үйлчилгээг цахим болгосон тухай асуудлыг дөнгөж сая Эрчим хүчний яамны Эрчим хүч, Түлшний бодлогын хэрэгжилтийн газрын дарга Б.Насантогтох мэдээлэл хийж, танилцууллаа. Эл асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн юм байна.
Эрчим хүчний яамнаас мэдээлэл хийж байна.
Posted by News.mn on Tuesday, March 17, 2020
ЗГ: Эрдэнэт” үйлдвэрт тогтоосон онцгой дэглэмийг хэлэлцэнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 08.00 цагт эхэлсэн бөгөөд үргэлжилж байна. Энэхүү хуралдаанаар есөн асуудал хэлэлцэж, гурван асуудалтай танилцахаар төлөвлөжээ. Танилцуулах асуудлын жагсаалтад “Эрдэнэт” үйлдвэрт тогтоосон онцгой дэглэмийн асуудлаар Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл өгөх аж.
Жагсаалтыг дараах хүснэгтээс тодруулан харах боломжтой.
№ | Хэлэлцэх асуудал | Засгийн газрын гишүүн |
1. | Мөнгөн төлбөрийн хэмжээг тогтоох тухай | Н.ЭНХБОЛД |
2. | Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогтын санаачлан боловсруулсан “Тогтоолын хавсралтыг шинэчлэн батлах, тогтоолд өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төсөл | Ц.НЯМДОРЖ |
3. | Төрөөс орон сууц, нийтийн аж ахуйн талаар баримтлах бодлого батлах тухай | Х.БАДЕЛХАН |
4. | Иргэнд 2020 онд өмчлүүлэх газрын нийт хэмжээ, байршил, зориулалтыг тогтоох тухай | Х.БАДЕЛХАН |
5. | Инновацийн үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл батлах тухай | Ё.БААТАРБИЛЭГ |
6. | Монгол бичгийн үндэсний хөтөлбөр-III батлах тухай | Ё.БААТАРБИЛЭГ |
7. | Дүрэм шинэчлэн батлах | Ц.ДАВААСҮРЭН |
8. | Эрүүл мэндийн сургалт, эрдэм шинжилгээний зарим байгууллагын талаар авах арга хэмжээний тухай | Д.САРАНГЭРЭЛ |
9. | Бусад асуудал* | У.ХҮРЭЛСҮХ |
Танилцуулах асуудалд:
10. | “Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет” төрийн өмчит үйлдвэрийн газруудад тогтоосон онцгой дэглэмийн талаар | Л.ОЮУН-ЭРДЭНЭ |
11. | “Атар-4 тариалангийн тогтвортой хөгжлийн аян”-ыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний төслийн талаар | Ч.УЛААН |
12. | Ноолууран түүхий эдийн бэлтгэл цаашид авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний талаар | Ч.УЛААН |