К.Роналдогийн ахин нэг багийн хамтрагч covid-19-ийн халдвар авчээ | News.MN

К.Роналдогийн ахин нэг багийн хамтрагч covid-19-ийн халдвар авчээ

К.Роналдогийн ахин нэг багийн хамтрагч covid-19-ийн халдвар авчээ

К.Роналдогийн ахин нэг багийн хамтрагч covid-19-ийн халдвар авчээ

Италийн хөлбөмбөгийн Сериэ-А лигийн Ювентус багийн Даниелэ Ругани шинэ коронавирусийн халдвар авсан тухай өмнө мэдээлж байсан. Тэгвэл өчигдөр/2020.03.17/ тус багийн хагас хамгаалагч Блез Матюидигийн шинэ коронавирусийн шинжилгээний хариу эерэг гарч халдвар авсан нь батлагдлаа. Өдгөө 32 настай тэрбээр өөрийгөө тусгаарлаад байгаа бөгөөд ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй байгаа ажээ. Харин Ювентус багийн од Кристиано Роналдогийн хувьд төрөлх Португалийн Мадейра арал дээрх гэртээ өөрийгөө тусгаарлаад байна.

Ийнхүү Италийн Ювентус багаас хоёр дахь тохиолдол бүртгэгдэж байна. Мөн Италийн хөлбөмбөгийн Сериэ-А лиг ирэх дөрөвдүгээр сарын 4-н хүртэл хойшлогдсон билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж