“Фавипиравир” эм коронавирусийг эмчилж байна | News.MN

“Фавипиравир” эм коронавирусийг эмчилж байна

“Фавипиравир” эм коронавирусийг эмчилж байна

“Фавипиравир” эм коронавирусийг эмчилж байна

“Фавипиравир” гэх вирусийн эсрэг үйлчлэлтэй эм нь ‘covid-19’ өвчний эмчилгээнд үр дүнгээ үзүүлж байгаа нь Хятадын клиникийн туршилтаар батлагджээ. Тус эмийг 2014 оноос Японд томуугийн эсрэг эмнэлгийн зориулалтаар хэрэглэж эхэлсэн аж. Хятадын Шинжлэх ухаан, технологийн яамны удирдлага дор Биотехнологи хөгжүүлэх үндэсний төвийн захирал Жан Шинминий мэдээлснээр тус эм нь клиникийн туршилтын үеэр коронавирусийн эсрэг үр дүнтэй үйлчлэл үзүүлжээ. Шенжень хот дахь Ардын гуравдугаар эмнэлгийн 80 гаруй өвчтөнд фавипиравир эм болон өөр эм бэлдмэлийг өгч туршжээ. Ингэхэд  фавипиравир эмийг уусан 35 өвчтөн нь өөр эм бэлдмэл  уусан 45 хүнээс илүү хурдан хугацаанд эдгэрч, вирусгүй болсон аж. Ийнхүү тус эмийг ‘covid-19’ өвчний эсрэг клиникийн зорилгоор хэрэглэх зөвлөмжийг Жан Шинминь өгч байна. Тус эмийг үйлдвэрлэх зөвшөөрлийг Хятадын компани авч, нийлүүлэлтээр таслахгүй байхаар ажиллаж эхэлжээ.

Эх сурвалж: Xinhua

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
56
ЗөвЗөв
5
ГайхмаарГайхмаар
4
ХахаХаха
4
ХарамсалтайХарамсалтай
3
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж