Өмнөд Солонгост Христийн сүмийн гишүүд халдвар тараасаар байна | News.MN

Өмнөд Солонгост Христийн сүмийн гишүүд халдвар тараасаар байна

Өмнөд Солонгост Христийн сүмийн гишүүд халдвар тараасаар байна

Өмнөд Солонгост Христийн сүмийн гишүүд халдвар тараасаар байна

Өмнөд Солонгос улсад коронавирусийн голомт нь Христийн шашны сүмүүд, зочид буудлууд, РС тоглоомын газрууд болж байгааг эрүүл мэндийн албаныхан анхааруулж байна. Өмнөд Солонгост өнгөрсөн хоёрдугаар сард халдвар богино хугацаанд олон хүн тархах болсны шалтгаан нь орон даяар 200 мянга гаруй гишүүнтэй Шинжёнчи сүмийн цуглаанаас эхлэлтэй. Тус улсад халдвар авсан хүмүүсийн 60 орчим хувь нь Тэгү хот дахь сүмтэй холбоотой байна. Шинжёнчи сүмийн итгэгч эмэгтэй Өмнөд Солонгос дахь коронавирусийн халдварын 31 дэх өвчтөн болж, олон хүнд тараасан. Үүний дараа ард иргэдийн зүгээс Хөх ордны цахим сайтад Христийн сүмүүдийг тарааж, тэргүүн И Ман Хэг баривчлахыг шаардан гарын үсэг цуглуулж эхэлжээ. Ингэснээр Шинчёнжи сүмийн тэргүүн И Ман Хэ болон бусад 12 хүнийг хүн амины хэрэгт буруутгасан. Хүмүүсийн эсэргүүцэл, шүүмжлэл дунд тус сүмийн нэг итгэгч амиа хорлосон эмгэнэлтэй хэрэг ч гарчээ. Хэдийгээр Христийн том сүмүүд хаалгаа барьсан ч жижиг цуглаанууд үргэлжилсээр байгаа нь албаныхны санааг зовоож байна. Өмнөд Солонгост католик сүмд цуглардаг хүмүүсийг нийтэд нь авч үзвэл 5.8 сая орчимд хүрдэг.

Тухайлбал,  нийслэл Сөүл хот дахь өөр нэг Христийн сүмийн 46 гишүүн халдвар авсан нь Даваа гаригт тогтоогджээ. Тэдний дунд сүмийн номлогч, эхнэрийнхээ хамт байгаа аж. Өмнөд Солонгосын албаныхан хүмүүсийг олноороо нэг дор цугларч, халдвар тараахгүй байхыг сануулсанм ч дээрх сүм үйл ажиллагаагаа үргэлжлүүлсэн нь ихээхэн шүүмжлэл дагуулж байна. Улмаар ард иргэдийн зүгээс тус улс дахь Христийн сүмүүдийн үйл ажиллагааг цэгцлэх цаг болсныг сануулах болов. “Энэрэлийн гол” нэртэй сүм нь Гёнги мужийн Сённам хотод төвтэй бөгөөд Хойд Гёнсан муж дахь хоёр дахь том сүм аж. Өмнөд Солонгос Засгийн газраас өнгөрсөн хоёрдугаар сард шашны үйл ажиллагааг хориглосон атал тус сүм цуглаанаа гуравдугаар сарын 8-ыг хүртэл үргэлжлүүлжээ. Улмаар цуглаанд оролцсон 135 хүний 46 нь халдвар авсан нь тогтоогджээ.

Үүний зэрэгцээ интернэт тоглоомын газар РС тоглоомын газар хүүхдүүдийн дунд халдвар тараах өндөр эрсдэл болж байна. Өмнөд Солонгосын сургууль, цэцэрлэгүүдийн карантины хугацааг дөрөвдүгээр сарын 6-ныг хүртэл 14 хоногоор сунгах шийдвэрийг Засгийн газраас Мягмар гаригт /2020.03.17/ гаргажээ. Өмнөд Солонгосын Боловсролын яамнаас халдвараар өвчилсөн 18-аас доош насны хүүхдүүдийн тоонд анхаарал тавьж байна. Тус улсад 18-аас доош насны 352 хүүхэд халдвар авсны 56 нь эдгэрчээ.

Өмнөд Солонгост халдварын шинэ тохиолдол Ням гаригаас хойш өдөрт 100-аас бага болж буурчээ. Өнөө өглөөний байдлаар шинээр халдвар авсан 74 хүн тогтоогджээ. Өмнө нь хоёрдугаар сарын 29-нд 909 хүн халдвар авсан нь илэрч байв. Мягмар гаригийн байдлаар Өмнөд Солонгост халдварын тоо 8320-д хүрч, 81 хүн нас бараад байна. Өмнөд Солонгост халдвар буурч, эдгэсэн хүний тоо нэмэгдсээр байгаа нь засгийн газраас тархалтыг сааруулж чадсаныг харуулж байна.

Өмнөд Солонгосын засгийн газраас Эдийн засгийн Онцгой байдлын зөвлөлийг байгуулж, Ерөнхийлөгчөөр даргалуулах шийдвэр гаргажээ. Тус улсын засгийн газрын мэдээлснээр коронавирусийн эдийн засгийн хохирол нь 2008 оны олон улсын санхүүгийн хямралаас хэд дахин их байхыг анхааруулжээ. Иймд тус зөвлөл нь эдийн засгийн хохирлыг багасгахад чиглэсэн үйл ажиллагаа явуулах аж. Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мун Жэ Ин нь 11,7 их наяд воны төсвийн тодотголын саналыг Засгийн газартаа тавьжээ. Коронавирусийн халдварын хохирлын наад захын жишээ гэвэл дэлхийн 150 оронд Өмнөд Солонгосын эсрэг аяллын хориг, хязгаарлалт тавьснаас харж болно. Ингэснээр аялал жуулчлал, агаарын тээврийн салбар ихээхэн хохирол хүлээх болоод байна.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
5
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж