Кевин Дюрант covid-19-ийн халдвар авчээ | News.MN

Кевин Дюрант covid-19-ийн халдвар авчээ

Кевин Дюрант covid-19-ийн халдвар авчээ

Кевин Дюрант covid-19-ийн халдвар авчээ

Хойд Америкийн үндэсний сагсан бөмбөгийн холбоо буюу NBA-ийн Брүүклин Нетс багийн дөрвөн гишүүний covid-19 цар тахлын шинжилгээний хариу эерэг гарсны дотор NBA-ийн аварга, "Улирлын үнэ цэнэтэй тоглогч" Кевин Дюрант багтжээ. Мөн Кевин Дюрант тэргүүтэй халдвар авсан дөрвөн хүн өөрсдийгөө тусгаарлаж, багийнхаа эмч нарын хяналтанд байгаа тухай Брүүклин Нетс багийн зүгээс мэдээллээ.

Ийнхүү одоогийн байдлаар NBA-д Рүди Гобер, Донован Митчелл, Кевин Дюрант, Кристиан Вүүд зэрэг тоглогчид шинэ коронавирусийн халдвар аваад байна.

2019 оны зун Кевин Дюрант дөрвөн жилийн 164 сая ам.долларын гэрээг Брүүклин Нетс багтай үзэглэсэн юм. Гэвч тэрбээр ахиллесийн шөрмөсөө тасалсны улмаас энэ улирлыг өнжихөөр болсон билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2020-03-18 202.55.183.108

Борвины шөрмөс гэж хэлж болно шүү дээ. Мөнгөнтамир гуай үгээ анхаарч бичвэрээ байрлуулж болох уу?

Avatar

Зочин 2020-03-18 66.181.186.228

h*****d bai

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж