Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулна | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулна

Хуучирсан мэдээ: 2015.11.14-нд нийтлэгдсэн

Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулна

Ашигт малтмалын тухай хуульд 2015 оны хоёрдугаар сарын 18-ны өдөр оруулсан нэмэлтээр стратегийн ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувь, хэмжээ, түүнийг орлуулан тооцох, нөөц ашигласны тусгай төлбөр тогтоохтой холбоотой зохицуулалтыг бий болгосон юм. Цөмийн энергийн тухай хуульд цацраг идэвхт ашигт малтмалын ордыг хэмжээнээс нь үл хамааран стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын ангилалд хамруулна гэж заасан боловч цацраг идэвхт ашигт малтмалын төрийн эзэмшлийн хувь хэмжээг гэрээний нөгөө талд шилжүүлсэн тохиолдолд уг харилцааг зохицуулах эрх зүйн хэм хэмжээг тусгаагүй байна. Тухайлбал, цацраг идэвхт ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй холбоотой төрийн эзэмшлийн хувь хэмжээг одоогийн нөхцөл байдалд үр ашигтайгаар хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчин тодорхой бус, нарийвчилсан зохицуулалтгүй байгаа юм. Цацраг идэвхт ашигт малтмалын ордын ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөртэй холбоотой зохицуулалт хийх шаардлагатай байгаа тул Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ.
 
Г.ТУУЛ
 
 
"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2015-11-14 112.72.11.101

Ядуу буурай орнуудыг уранаар хордуулдгаа зогсоохгүй бол францууд хэзээч сайнаа үзэхгүй манайх ч гэсэн хүн төрлөхтний ирээдүйн цэвэр усны нөөцийг бохирдуулах эгийн гол шүрэнгийн цахилгаан станцын төслөө зогсоохгүй бол ирэх жилийн Асеан -ы уулзалт Монгол зохиоход нэг л юм болно доо

Зочин 2015-11-14 103.26.194.57

ХАЯГДАЛ БУЛАХ НЬ ДЭЭ

Зочин 2015-11-14 202.9.40.202

mulguu garuud shu manai Mongolchuud

Зочин 2015-11-14 150.129.142.132

Хэдэн тэрбум доллар байгаад ч цацрагийн хорийг арилгаж чадахгүй тийм түүх өнөөдөр энэ дэлхийн аль ч улсад алга монголчууд мөнгө л байвал амьдрал байна гэж ойлгох үнэхээр тэнэг ард түмэн юмаа арга ч үгүй юм даа тийм их ухаантай ард түмэн байсан юм бол бусад улсууд шиг хөгжихгүй яасийн