“Найман шарга” зах дээр нэг ам.долларыг 1992 төгрөгөөр авч, 1994 төгрөгөөр зарж байгаа бол арилжааны банкууд 1996-1998 төгрөгөөр зарж байна. Долларын ханшийн өсөлтөд гадаадын хөрөнгө оруулалт буурсан, экспортын орлого багассан, төсвийн алдагдал 800 тэрбумд хүрсэн нь багагүй нөлөөлж байгааг эдийн засагчид хэлж байна. Ирэх жилийн төсөвт нэг ам.долларыг 2030 төгрөгөөр бодож суулгасан билээ.
Г.ТУУЛ