Төсөв тодотгох шаардлагагүй, шаардлагатай | News.MN

Төсөв тодотгох шаардлагагүй, шаардлагатай

Хуучирсан мэдээ: 2020.03.18-нд нийтлэгдсэн

VS

Төсөв тодотгох шаардлагагүй, шаардлагатай

Шинэ төрлийн коронавирусийн халдвартай холбоотойгоор эдийн засгийн хүндрэлүүдийг хэрхэн даван туулах вэ гэдэг шинэ сорилт дэлхий нийтийн өмнө тулгарч байна. Монгол Улсын хувьд ч гэсэн эдийн засаг сааралтаж эхэллээ. Хөл хориотой холбоотойгоор нүүрсний экпорт түр зогссон,  ААН-үүдийн орлого хумигдаж төсвийн орлого төлөвлөсөн хэмжээнээсээ  буурч тасарсан нь  төсөвт зайлшгүй тодотгол хийх шаардлагатайг эдийн засагчид сануулж байгаа бол Сангийн сайдын хувьд одоогоор төсөв тодотгох хэмжээнд хүрээгүй гэсэн тайлбарыг хэдэнтээ хэлсэн.

Энэ долоо хоногийн VS буландаа Монгол Улсын 2020 оны төсвийг тодотгох эсэх асуудлаар талуудын эсрэг, тэсрэг байр суурийг онцоллоо.

 

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар:

Бусад орон төсвийн бодлогоо өөрчилж, зардал нэмэх чиглэл баримтлах болсон. Манай зарим хүн ч төсвийн зардлыг хасахыг шаардаж байгаа. Үүнийг Сангийн сайдын хувьд би хэзээ ч хийхгүй. Бодлого маань хэвээрээ. Агшиж байгаа эдийн засгийг улам танаад эхэлбэл цар хүрээ, хэмжээ нь хумигдах учраас өндөржүүлсэн бэлэн байдлын энэ үед зарим хүний шаардаад байгаа бодлогыг хэрэгжүүлж болохгүйг дахин хэлье.

Коронавирусийн халдварын үед дэлхийн улс орнууд эдийн засгаа дэмжих үндсэн гурван чиглэлд арга хэмжээ авч байна.

Нэгдүгээрт, эрүүл мэндийн салбарын санхүүжилт, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх

Хоёрдугаарт, татварын хөнгөлөлтийн бодлогоор жижиг ААН-үүдээ дэмжих

Гуравдугаарт, Мөнгөний бодлогоор ААН, бизнес эрхлэгчдээ дэмжих гэсэн дэлхийн улс орнуудын авч хэрэгжүүлж буй дээрх гурван бодлогыг бид хэрэгжүүлж байна.

Монголбанк мөнгөний бодлогын хүүг мөн арилжааны банкуудын нөөцийг бууруулсан. Эрүүл мэндийн салбараа дэмжиж улсын төсвөөс нийт 17 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг шийдсэн. Мөн Дэлхийн банкнаас 10.7 тэрбум төгрөгийн өртөг бүхий эмнэлгийн тоног төхөөрөмж шийдэгдсэн.

Бүгд тал талдаа хичээх шаардлагатай. Хувийн хэвшлийнхэн, арилжааны банкууд аль аль нь хичээх ёстой. Засгийн газрын хуралдаан дээр Ерөнхий сайд банкны салбарынханаас зээлийн хүүгээ эргэж харж үзнэ үү гэж гуйсан. Одоогоор үр дүн нь харагдаагүй байна.

Өнгөрсөн хугацаанд Сангийн сайдын хувьд би банкны салбарын реформыг хиймээр байна гэж хэлж байсан. Одоо ч гэсэн үргэжлүүлэн хиймээр байна. Алийн болгон цөөн хэдэн банкны эрх мэдэлд байх юм бэ. Гадны банкуудыг оруулах асуудлыг чөлөөтэй болгох зэрэг ажлуудыг хиймээр байна гэж удаа дараа ярьж байгаа. Дэлхийн аль ч улсад гадаадын банкууд том, жижиг нь гэлтгүй бий. Монголд банкны салбарын чөлөөтэй өрсөлдөөн байхгүйгээс  зээлийн хүү өндөр байгаа.

Эдийн засагч Б.Лхагважав:

УИХ-ын харъяа байгууллагуудын гаргасан шийдвэрүүдийг Сангийн сайд нь тайлбарлаад байх шаардлага байхгүй. Засгийн газар эдийн засгаа дэмжих чиглэлд юу ч хийхгүй байна. Одоо ААН, компаниуд орлогогүй боллоо. Орлогогүй болсноор татвар төлөх боломжгүй. Татвар төлөхгүйд хүрвэл төсвийн орлого бүрдэхгүй гэсэн үг. Тийм учраас улсын төсөвт суулгасан хэрэггүй, үр ашиггүй зардлуудаа эргэж харах шаардлагатай.

Засгийн газарт эдийн засагт оролцдог институтийнхээ хийх ёстой ажлуудыг хийгээч ээ. УИХ-ын харьяанд байдаг байгууллагуудын өмнөөс ажил хийсэн нэртэй болж харагдах хэрэггүй.

Хөдөлмөрийн харилцаа бол манай нийгмийн баялгийг бүтээж буй гол зэмсэг. Компаниудын үйл ажиллагаа зогсож байгаа энэ үед ажилтнуудын цалингаас суутгадаг даатгалууд дотор ажилгүйдлийн даатгал зэрэг төрөл бүрийн даатгал ордог. Эдгээр даатгалын санг онцгой энэ үед ашиглах ёстой. Нөгөө талаар үйлчилгээ, үйл ажиллагаа нь зогссон компаниудын татвар нь төлөгдөхгүй, орлого нь ч алга.

Энэ үед Засгийн газар даатгалын сангийн онцгой үүргийг нь одоо л хэрэгжүүлэх цаг нь ирээд байна. Засгийн газар өөрт оногдсон улсын төсөвтэй холбоотой асуудлыг даруй шийдэж ээлжит бус чуулганыг яаралтай хуралдуулах шаардлагатай. Өнөөдөр дэлхийн улс орнуудад парламент нь шуурхай хуралдаж хууль баталж асуудалд хандаж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

22 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-03-18 103.14.38.134

Энэ сайдын хэлж байгааг ээ. Яанаа одоо. Эрүүл мэндийн сайд ийм юм ярьж байгаа бол бас өөрөө. Энэ чадалтай толгойг улс төр хүчээр ийм юм хэлүүлж байна даа. Хайран толгой.

Avatar

Зочин 2020-03-18 119.40.100.170

zugeer shd. jil bur l aldagdaltai tosov batlaad yvaaad l bn shd

Avatar

зочин 2020-03-18 103.229.121.22

энэ НАМ 2016 амлалтаараа арчигдана

Avatar

Зочин 2020-03-18 59.153.113.169

Ийм ойлгомжтой зүйл дээр Хүрлээ нар яаж тэнэгтээд байгаам бэ. Малнууд чинь сонгуулиа л бодоод байгаан байхдаа

Avatar

789456 2020-03-18 49.0.137.6

"ХОТГОР ШАНАГА"-аа Татвар төлөх хэсэг рүүгээ л мөнгө хий бас, амьжиргаагаа авч үлдэх ЖДҮ эрхлэгчдэд мөнгө хий, тэр баахан хоосон барилга, хөшөө, мөшөөгөө одоо болио. ХЭНТИЙ-д аялал жуулчлал хөгжүүлэхэд 30 тэрбум ч гэх шиг тэр ОЮУэрдэнэ гэж мал юу вэ.

Avatar

7894566 2020-03-18 49.0.137.6

ААН-үүдийн орлого буурвал татвар буурна, татвар буурвал төсвийн орлого буурна, төсвийн орлого байхгүй бол төсөв юугаа зарах юм бэ? Маш энгийн 2-р ангийн хүүхдийн тоо ярихаар ЭНЭ ЭРГҮЙ ХОТГОР ШАНАГА чин зах зээлд мөнгө шахах л юм ярих юм, тэр шахах мөнгө чин татвараас бүрддэг юм байгаа биз дээ. Эсвэл МАНгарууд төсвийн орлогод аваагүй баахан мөнгө Сонгуульд зориулаад нуучихсан юм уу. Тийм юм байхгүй. Худлаа цаасан дээр баахан барилга, зам тавьж Сонгуульд зориулж тууз хайчилна гэж горьдож байвал ч.

Avatar

Зочин 2020-03-18 172.22.6.62

Улсын төсвийг тэлж байгаа арга зам нь буруу. Хувийн хэвшилдээ хөрөнгө оруулалт болж очих ёстой мөнгийг зүгээр урсгал зардал, үрэлгэн, ямар ч үр ашиггүй зүйлд зарж байна. Энэ бол эдийн засгийг хэвтүүлэх хорлол шүү. Банкны системээрээ дамжуулж хувийн хэвшилдээ мөнгө гаргах хэрэгтэй байна.

Avatar

zochin 2020-03-18 103.229.122.14

ERUNHII SAID NI BANKNAAS GUIGAAD BAIHDAA CH YAHAV DEE SHUUD L UUREG UG ESVEL TUSHAA. TUSGAI ZUVSHUURLIIN TSUTSAL.GAZAR ,NUTAG DEVSGEREESEE HUUJ GARGAH ERH NI ERUNHII SAIDAD BGAA SHUU….

Avatar

Зочин 2020-03-18 202.55.191.194

Жижиг дунд үйлдвэрүүдийн зээлийг тэглэх хувилбар сайн үр дүнгээ өгч болох юм.

Avatar

Цээгий 2020-03-18 202.55.191.194

МӨНГӨ БАРАА СОЛИЛЦОХ БАТАЛГААТАЙ СИСТЕМ ГЭЖ ЮУ БАЙДАГ ТҮҮНИЙГ ХЭРХЭН ХЭРЭГЖҮҮЛЭХ ТАЛААР АХААСАА ЗӨВЛӨГӨӨ АВЧ БОЛНО.

Avatar

Зочин 2020-03-18 202.55.191.194

МӨНГӨ БАРАА СОЛИЛЦОХ БАТАЛГААТАЙ СИСТЕМ ГЭЖ ЮУ БАЙДАГ ТҮҮНИЙГ ХЭРХЭН ХЭРЭГЖҮҮЛЭХ ТАЛААР АХААСАА ЗӨВЛӨГӨӨ АВЧ БОЛНО.

Avatar

Цээгий 2020-03-18 202.55.191.194

ХИЛЭЭ НАМ ХААГААД ДОТООДДОО ЯВУУЛАХ АЖЛУУДАА ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛЭЭД ДЭЭР НЬ ХҮНСНИЙ НОГОО ТАРИХ, ҮР ТАРИА ТАРИХ, ЖИМС ЖИМСГЭНЭ ТАРИХ АЖЛАА ӨМНӨХӨӨСӨӨ 2 ДАХИН НЭМЭГДҮҮЛЭЭД, МАЛАА БҮРЭН СААЖ СҮҮ СААЛИЙГ НЬ АВДАГ БОЛОХ АЖЛЫГ ОРОН ДАЯАР ҮРГЭЛЖЛҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ. ТӨСӨВ ТОДОТГОХ ШААРДЛАГАГҮЙ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖЛУУД БҮГД ХЭВИЙН ЯВАХ ЁСТОЙ. ГАДААД ХУДАЛДААНЫ СААРАЛТ ГАРЧ БОЛНО ГЭХДЭЭ ИНТЕРНЕТ– ТЭЭВЭР ЛОЖИСТИК–БАТАЛГААТАЙ МӨНГӨ БАРАА СОЛИЛЦОХ СИСТЕМИЙГ САЙН АШИГЛА.

Avatar

Зочин 2020-03-18 202.55.188.91

Mongolin Ontsgoi gamshgin ersdel unlegchdin holboo ard irged ta buhen gaduur baga yavaj garaa saitar ugaaj gertee agaar solij maska zuuj hevshih MOGEUH

Avatar

Зочин 2020-03-18 192.82.74.85

Эдний дэмий яриа моодноос гарсан, сонсох хүн ч байхгүй.

Avatar

Зочин 2020-03-18 202.126.88.214

Орлогогүй бол зарцуулах мөнгөгүй гэсэн үг. Төсөв гэдэг бол мөнгөөр илэрхийлсэн тоо. Тэр тоон дотроос хэрэггүй сумын зам,заал,kонтор гэх мэт орлого олдоггүй зарлага шаарддаг хөрөнгө оруулалтанд тависан тоогоо хасаад,орлого,зардлаа тэнцүүлэх,хуримтлалаа ард түмнийхээ ирээдүйд үлдээх хэрэгтэй.!!! Олсон хуримтлалаа үрэн таран хийх хэрэггүй. Ханш тогтворжуулахад зарцуулахаар бэлэн байлгах н зөв???

Avatar

: ХУД-ийн иргэн Ш.Раднаа 2020-03-18 66.181.178.173

СЯ КОРОНО ВИРУСЫН ҮРГЭЛЖЛЭХ ХУГАЦААНААС ХАМААРСАН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХЭД ХЭДЭН ХУВИЛБАР ТӨЛӨВЛӨГӨӨТЭЙ БАЙГАА ЮМ БАЙНА ГЭЖ ОЙЛГОСОН. Короно вирусын үргэлжлэх хугацааг хэн ч хэлж чадахгүй. Тийм болохоор олон үл мэдэгчтэй тэгшгэл бодохтой адил болоод байгаа юм.Хүрэлбаатар хэдийгээр өөрийнхөөрөө зүтгэдэг зантай ч үнэндээ улсын сан хөмрөгийг цэгцэнд нь оруулсан хүн.Олон хүний ашиг сонирхлыг хөнддөг ажил тул түүнд зовлон бий. Михайлд нэг бодол бий гэдэг шиг Хүрэлбаатарт цэгцтэй бодлого бий гэж найдъя.

Avatar

Иргэн 2020-03-18 66.181.181.25

ЖДҮчин-МАЭ-ынхан сонгуульд зориулсан мөнгөө цацахаар улайран тэмцэж байгаа юм байна.Булавч бултайна шүү Хүрэлсүхээ??????

Avatar

Зочин 2020-03-18 202.21.100.210

Манай сангийн сайд мэдлэгтэй бас суу зальтай мэдлэг сул олон нийтийн толгойг хөөрхөн эргүүлээд орхино

Avatar

ipep 2020-03-18 202.9.40.95

erguu n****

Avatar

dijworj 2020-03-18 202.9.40.95

ter olon soyoliin tov barilga mongo uildverlex uu

Avatar

Зочин 2020-03-18 202.55.191.194

Хэрэв энэ хүн байгаагүй бол эдийн засгаа тавиад туух байлаа монголын заяа ихээ гэж

Avatar

Зочин 2020-03-18 202.179.26.178

Дэлхийн улс орнууд бүгд эдийн засгаа дэмжих хөтөлбөр хэрэгжүүлжу эхэллээ. Монголд Хүрэлбаатар гэдэг ганц эдийн засаг мэддэг хүнтэй. Тэр нь хөлдүү бололтой. Монголын эдийн засаг 6 дугаар сараас хүндрэх байх. Хүрэлбаатар сонгуульд ялагдаад зайлах болохоор хорлох санаатай байгаа юм уу

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж