Онцгойгийнхон дөрвөн хүүхдийн амь аварчээ

Хуучирсан мэдээ: 2015.11.14-нд нийтлэгдсэн

Онцгойгийнхон дөрвөн хүүхдийн амь аварчээ

Өнгөрсөн Пүрэв гаригт Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, нэгдүгээр хороолол 11 дүгээр байрны 10 дугаар орцны нэг давхрын айлд гал гарч байна гэсэн дуудлага Онцгой байдлын 101 утсанд 15:43 цагт иржээ. Дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн тасгийг очиход иргэн С-ын гал зуухны өрөөнд тавилга, эд зүйл шатаж байсныг унтраасан байна. Уг гал түймэрт өртсөн 62 настай эрэгтэйн баруун гарын шуу хэсгээр, 32 настай эмэгтэйн баруун гар шуу хэсгээр тус тус түлэгдэж, дөрвөн давхрын айлын 6-13 насны дөрвөн хүүхэд гал түймрийн утаанд хордож угаартсан байсныг аюулгүй байдлыг хангах арга хэмжээг яаралтай авч эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгчээ.

Д.УЛАМБАЯР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж